Өнөөдрийн байдлаар 4412 хүүхэд халдвараар өвчилжээ
2021-04-19

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.19/ хийлээ. Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр, ЭМЯ-ны  газрын дарга Л.Энхсайхан нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

-Одоогийн нөхцөл байдал ямар байна вэ? 

 

ЭМЯ-ны  газрын дарга Л.Энхсайхан: 

 

-Тохиолдлын тоо нэмэгдэж байна. Нэг хүнд ноогдох тохиолдлын тоо их байгаа. Мөн ажлын байранд өдрийн цайгаа хамт ууж, ярилцах, амны хаалт авч, сэрэмж алдах зэрэг нь халдвар тараах эрсдэлийг ихээр нэмэгдүүлж байна. Хатуу хөл хорио нь хүмүүс хоорондоо уулзахгүй байх, гинжин хэлхээ үүсгэхгүй байх зорилготой. Мөн үүргээ биелүүлж гэртээ байгаа бүх хүмүүсдээ баярлалаа гэж хэлмээр байна. 

 

Орон нутагт эмчилгээний орыг хэрхэн зохицуулж байна вэ? 

 

-Аймгийн нэгдсэн эмнэлэг, суманд орны нөөцийн тохируулга хийгээд явж байна. Шаардлагатай тохиолдолд хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй хамтран ажиллах талаар зохицуулалт хийж байгаа. 

 

Өнөөдөр 0-17 насны хэдэн  хүүхэд халдварт өртөөд байна вэ?

 

-Өнөөдрийн байдлаар 4412 хүүхэд халдвараар өвчилсөн бөгөөд нийт батлагдсан тохиолдлын 20 хувийг эзэлж байгаа. Тухайлбал, 

 

  • 0-4 насны хүүхэд 23,4 хувь

  • 5-9 насны хүүхэд 31,9 хувь

  • 10-14 насны хүүхэд 30,7 хувь 

  • 15-18 насны хүүхэд 14 хувийг эзэлж байна. 

 

Хүндэрсэн тохиолдол харьцангуй бага байгаа. Гэхдээ хүндрэх эрсдэл бий. Хэрэв хүүхдүүдийн биеийн байдал хүндэрвэл зүрх судас, бөөр, мэдрэлийн эд эсийг гэмтээх эрсдэлтэй байдаг. Коронавирус нь маш олон эд эрхтэнг гэмтээх, халдварын дараа удаан хугацаагаар ядрах, үс унах, шинж тэмдэг илэрсэн тохиолдлууд бүртгэгдэж байгаа. Тиймээс тайвширч болохгүй. 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин