ВИДЕО: Ерөнхийлөгч МАН-ыг тараах тухай захирамж гаргалаа
2021-04-19

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол ардын намыг тараах тухай захирамж гаргаснаа өнөөдөр танилцууллаа. Ерөнхийлөгч Х.Баттулга: 

 

-Нэг. Төрийн эрх баригч Монгол ардын нам нь улс төрийн намын үйл ажиллагаанд чанд мөрдөгдөх “төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлэх” Үндсэн хуулийн шаардлагыг зөрчиж, Үндсэн хуулиар тогтоосон засаг төрийн тогтолцоог нам төрийн тогтолцоонд зүй бусаар шилжүүлж, Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах үүргийн өмнө гагцхүү төрийн хуулинд захирагдаж, хараат бусаар ажиллах ёстой төрийн байгууллагуудын үүрэг, зорилгыг гажуудуулж, Монгол ардын намын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хууль зөрчин биелүүлдэг дуулгавартай бүтэц болгон хувиргаж, Монгол ардын намын эгэл жирийн гишүүд, дэмжигчдийн итгэл үнэмшлийн эсрэг, хуульт ёсыг устгасан, Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын гол баталгаа болсон Үндсэн хуулийг үнэгүйдүүлсэн, үндэсний эв нэгдлийг задлан бутаргасан, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн улмаар орон нутаг дахь намын удирдлага болон орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг даргыг цэрэгжүүлсэн зэрэг  Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуульд нийцэхгүй үйл ажиллагаа явуулах болсон тул Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гучин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, Гучин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3, 4, 6 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын “Дотоодын аюулгүй байдал” гэсэн 3.3 дахь хэсгийн “Хүний эрх, эрх чөлөөг хангаж, үндсэн хуульт байгууллыг бататгаж, хууль дээдлэх ёс, Монгол төрийн залгамж чанар, үндэсний эв нэгдлийг сахин дээдэлж, төрийн удирдлагыг бэхжүүлж, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, чөлөөт хэвлэл мэдээллийн төлөвшлийг дэмжиж, нийгмийн дэг журам, тогтвортой байдлыг хангах нь дотоод аюулгүй байдлын үндэс мөн” гэснийг болон уг үзэл баримтлалын 3.3.1, 3.3.1.1, 3.3.1.3, 3.3.1.6, 3.3.3.3, 3.3.3.4, 3.3.4.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон хэрэгжүүлж, Монгол ардын намыг тараах нөхцөл бүрдсэнийг  тогтоон захирамжилсугай.

 

Хоёр. Монгол ардын намын үйл ажиллагаанд Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйл, мөн хуулийн 23 дугаар зүйлд тус тус заасан “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх болон цэрэгжсэн намын хэлбэрт шилжсэн” дараах үйл баримт тогтоогдож байгааг Монголын ард түмэнд зарласугай. Үүнд:

  1. Монгол ардын намын зүй бус, хууль бус дарангуйлал нь Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, иргэдийн эрх, эрх чөлөөний гол баталгаа, хамгаалалт болсон Монгол Улсын Үндсэн хуулийг эрсдэлд оруулж, Монгол Улсын ардчилалд болон Монголын ард түмэн, үндэстний аюулгүй байдалд ноцтой аюул учрууллаа. Гагцхүү Үндсэн хуульд захирагдаж, хэнээс ч хараат бусаар Үндсэн хуулийг манаж, чандлан сахиулах учиртай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийг ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдөх аргагүй болголоо.

  2. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг орон даяар зохион байгуулж хангах үндсэн үүрэгтэй Монгол Улсын Засгийн газар Монгол ардын намын шийдвэрээр нэг өдрийн дотор огцорлоо.

  3. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүн Монгол ардын намын зөвшөөрөлгүйгээр чиг үүргээ, тухайлбал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаа хийж чадахгүй боллоо. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2021 он гарснаас хойш нэг ч удаа хуралдаж чадсангүй.

  4. Монгол ардын намын удирдлага Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлж байхдаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Улсын бүртгэлийн ерөнхий газрынхаа зүй бус шийдвэрээр ард түмний төр эрх барих эрхийн үндсэн дээр бүрэлдсэн парламент дахь сөрөг хүчин, Ардчилсан намыг хагалан бутаргаж, үндэсний эв нэгдлийг бусниулах үйл ажиллагааг явууллаа.

  5. Монгол ардын намын дарга У.Хүрэлсүх өөрөө тэргүүлэн “Монгол цэргийн холбоо” гэх байгууллагыг тус намын бүтэцтэй зэрэгцүүлэн байгуулж, орон нутгийн намын дарга, удирдлагыг нь орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг дарга болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Цэргийн штабын үйл ажиллагаатай нэгтгэн зохион байгуулж цэрэгжсэн намын бүтцийг бий болголоо. Цаашид энэ нам, бүтцээрээ дамжуулан цэргийн үйл ажиллагаа явуулж мэдэх эрсдэл ч тулгарч байна.

  6. Монгол ардын намын улс төрийн зорилготой үйл ажиллагаа нь Үндсэн хуулиар тогтоосон төрийн удирдлага, үүрэг хариуцлагын тогтолцоог бүрэн гажуудууллаа. Дэлхийн нийтийг хамарсан короновируст халдвар (COVID-19)-ын цар тахалыг удаа дараа улс төрийн зорилгодоо ашиглаж байна.

Гурав. Монголчууд бид нэг эх орон, нэгдмэл төртэй, түүхт ард түмэн гэдгийг гүнээ ухамсарлаж, үндэстнийхээ язгуур ашиг сонирхлыг эрхэмлэн, үр хүүхэд, ирээдүй хойч үеийнхөө төлөө аливааг эргэцүүлэн тунгааж, элдэв өдөөн хатгалга, нөлөөллөөс ангид байж гагцхүү улс орныхоо аюулгүй байдал, хөгжлийг санан хичээхийг Монгол ардын намын эгэл жирийн гишүүдэд уриалсугай.

Дөрөв. Төрийн эрх баригч намын зүй бус дарангуйллыг таслан зогсоож буй энэхүү түүхэн үйл хэрэгт хариуцлагатай, нухацтай хандаж, Үндсэн хуулиа дээдлэн хамгаалж, гагцхүү хуульд захирагдан ажиллахыг төрийн нийт албан хаагчдад сануулсугай.

Тав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэр, үйл ажиллагаанд улс орныхоо язгуур ашиг сонирхлын үүднээс хандаж, үндэсний эв нэгдлийг сахин хамгаалахыг нийт ард түмэндээ уриалсугай.

Зургаа. Төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал тогтвортой, хариуцлагатай ажиллаж, Улсын Их Хурлын гишүүн бүр ард түмний элч байж, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах үүргээ нэр төртэйгээр биечлэн хариуцахыг сануулсугай.

Долоо. Монгол ардын намыг тараах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжийг Монгол Улсын дээд шүүхэд хүргүүлсүгэй” гэжээ.

Н.Нягт 

 

Shuud.mn
Сонин хачин
Дэмжиж байна МАН тар:
Дэмжиж байна. МАН тар
2021-04-20
ИРГЭН:
ЕРӨХИЙЛӨГЧӨӨ ДЭМЖИЖ БАЙНА. ДАРААГИЙН ХОЙД СОЛОНГОС БОЛЖ БАЙСНААС ЭЦЭСЭЭН ХҮРТЭЛ ТЭМЦЭЖ БАЙГААД ТӨРӨӨ ЦЭВЭРЛЭЖ ТҮМЭН ОЛНОО ЖАРГААСАН НЬ ДЭЭРЭЭ. 100 % ДЭМЖИЖ БАЙНА.
2021-04-20
Namuud hereggui:
Nam heregguie
2021-04-20
Мөнгөөр юугаа ч худалдахад бэлэн хөлсний гуйлгачин минь дуугүй зайл.
2021-04-20
Дээд зэргийн хар амиа хичээгч новш гэдэг нь эндээс харагдаж бна. Нэр дэвших эрхгүйг нь зарлангуут ардын сэтгэл зүйгээр наадаж донсолгож талцуулан хэрэлдүүлж бна. Төрийн тэргүүнээс буучихвал би яанаа гэсэн айдастай л лөгөг байна л даа энэ шунал.
2021-04-20
Зочин:
ТӨРИЙН ЭРХ БАРИХ ДЭЭД БАЙГУУЛЛАГА. УИХ ЭНЭ ХҮН ДЭЭРЭЭ ХУУЛЬ ЖУРАМЫН ДАГУУ ХАРИЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЖ НЭГ ХОНОГИЙН ӨМНӨ Ч ГЭСЭН ХАРИУЦЛАГА ТООЦОЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ ТРАМП ШИГ ЗАН АВИР ГАРГАЖ АРД ИРГЭДЭЭ ТАЛЦУУЛЖ. ЮУ Ч БОЛЖ МЭДЭХЭЭР БОЛЖ БАЙНА. ЗХЖШ ДЭЭР ОЧЛОО Л ГЭНЭ АЙЖ БАЙНА ШҮҮ УИХ АРД ТҮМНЭЭ ХАМГААЛСАН ХУУЛЬ ЯАРАЛТАЙ БАТАЛСАН Ч БОЛОХООР САНАГДАЖ БАЙНА.
2021-04-19
монголын коммунистууд:
муу муухай юм болгоны уурхай болсон Манын эсрэг тэмцэгч Еренхийлегч Х.Баттулга мандан бадрах болтугай !!! АРД ТУМЭН ТАНЫГ ДЭМЖИН ХУРЭЭЛЖ БНА!!!! зоригтой тууштай урагшаа !!! Ман бол авилгачид,хулгайчууд,луйварчид, гэмт хэрэгтнуудийн, улс терийн янхануудын, ухдэлуудийн л уурхай ! тараах л хэрэгтэй!!! Хурэлсух, Су.Батболд та 2 аль хэдийнээ улс терийн хуурнууд блсноо мэддэггуй малнууд !!!!!
2021-04-19
Мөнгөөр юугаа ч худалдахад бэлэн хөлсний гуйлгачин минь дуугүй зайл.
монголын коммунистууд:
Су.Батболд,Хурэлсух,М.Энхболд тэргуутэй Манын УЗ,Монгол цэргийн холбооныхон терийн зэвсэгт эргэлт зохион байгуулсан нь олон гэрч, нотлох баримттай тул Ман тараах нь тодорхой юм. Ойрын хугацаанд тэдний баривчлахгуй бол оргоно.Цаазаар авах ялыг сэргээж, тэдэнд хэрэглэхийг ард тумэн 30 гаруй жил хусэж, хулээсэн!!! Тер улсаа авилгачид, хулгайчууд, тереес терсен тэрбумтнуудаас цэвэрлэх туухэн цаг айсуй !!! Нийгэмд шударга ёсыг тогтоогч Х.Баттулгыг дахин Еренхилегч болохыг ард тумэн дэмжиж байна !!! Зоригтой, тууштай урагшаа !!! Ард тумэн Таныг дэмжиж байна !!!! Хурай !!!!!!!!!!!!!!
2021-04-19
ө:
Ардчилал хөгжсөн улсад ийм юм ярьсан ерөнхийлөгч үг дуугүй шууд огцорно манайд бол хууль бол гууль учраас юу ч ярьсан хамаагүй мэдлэг хүнд ямар хэрэгтэй юм бэ
2021-04-19
Монгол:
Х.Баттулгат олон мэхний хувилвар бий харин. У.Хүрэлсүхэд баруун гарын шулуун цохил л бий
2021-04-19
eruul uu
2021-04-19
Mongol:
Uhehdee uher buuga tavin gedeg ene baih.
2021-04-19
Зочин:
Ард түмнээ талцуулж хагалган бутаргаж болж байгаа юм уу. Гэмт хэрэг биш үү.
2021-04-19
Зочин:
Хуцдаг нохой вэ
2021-04-19
Зочин:
Ёстой утгагүй юм хийж байхын. Улс төрийн нам татан буулгахыг ерөнхийлөгч шийддэг болчихоо юу? Бүр амар юм болох нь. Боль боль. Ингэж амьтны ад шоо болж байхаар больж үз.
2021-04-19
Зочин:
За боль доо естой энэ нохор торийн эргэлт хийх гэж нэр дэвших эрхгуй болоод хартай авгай шиг ааш гаргаж бна даа уунийг дамилдуулан огцруулаж тороос зайлуул даа
2021-04-19
монголын коммунистууд:
МАН 30 ЖИЛ ГАРУЙ ТЭРИЙН ЭРХИЙГ БАРЬЖ ОДОО УЛС ОРНЫГ АВИЛГАЛ, ЯДУУРАЛ, СУЙРЛИЙН ИРМЭГТ АВЧИРСАН.ОДОО ТЭРИЙН ЗЭВСЭГТ ЭРГЭЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.ГОЛ УДИРДАГЧ НЬ СУ.БАТБОЛД, ХУРЭЛСУХ... НАР. ТЭДНИЙ МОНГОЛ ЦЭРГИЙН ХОЛБООНЫ ГИШУУД, ДЭМЖИГЧИД. БУГДИЙГ ЯАРАЛТАЙ БАРИЧИЛЖ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ !!! ЭХ ОРОН, ТУСГААР ТОГТНОЛ, ЭРХ ЧЕЛЕЕ АЮУЛД ОРЛОО !!! Ард тумнээс сонгосон Баттулга Еренхийлегчее дэмжиж хамгаалахтун !!!
2021-04-19
zo:
tegeh deeree hurvel gants namiig bish buh namaa taraaj shine songuuli yavuulya
2021-04-19
mash zub:
bi lv demjij bn60 suudalavch bln sagj blmorgui bn duraaraa huuligui um shig, yg blj blj,
2021-04-19
монголын коммунистууд:
Еренхийлегчийн захирамжийг дэмжиж байна. Авилгачид, хулгайчууд, гэмт хэрэгтннуудээр удирдуулсан МАН терийн эргэлт хийх гэж байна.Хурэлсух, Су.Батболд тэргуутэй УЗ-н гишуудийг яаралтай баривчилж шалгах хэрэгтэй. Хурэлсух тэргуутэй Монгол цэргийн холбооны гишууд терийн зэвсэгт эргэлт хийхээр бэлдсэн тул бугдийг нь баривчлаж, нийслэлд армийг оруулж, чухал обьектуудыг хамгаалах хэрэгтэй. Цаазаар авах ялыг сэргээж эргэлт зохион байгуулсан Хурэлсух, Су.Батболд... нарыг цаазаар авахыг ард тумэн хусэж байна !!!!!!!!!
2021-04-19
Зочин:
Хуцдаг нохой вэ
Иргэн:
Ийм хүнд цаг үед ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч нь ийм ч юм хийж байх гэж дээ. Арай хэтэрнээ. Засгийн газар цар тахалтай чадан ядан тэмцэж байна. Ийм юм ярьдаг цаг үе мөн үү?
2021-04-19
Heregtei malaa. Uunees zur Praktik delkhiid alga
2021-04-19
хаха хаха хаха хаха хаха
2021-04-19
Зочин:
Ямар ерөнхийлөгч сонгочихоо вэ бид. Ингэж зөвхөн өөрөө ерөнхийлөгчөөр сонгогдох атгаг хүсэлдээ автан шунаж, ард түмнийг хооронд нь талцуулж, хагалан бутаргах ажил явуулсан, өргөсөн тангаргаа зөрчсөн, төрийн эсрэг гэмт хэрэг өдүүлсэн явдалд нь эргүүлэн татах ажлыг УИХ хуулийн дагуу хийх ёстой. Ерөнхийлөгч засаг нам тараадаг субьект биш шүү. Хууль гэж ойлголт энэ хүнд байна уу. Хэтэрхий эрх мэдлийн төлөө улайрч, цайрсан байна даа.
2021-04-19
Зоригоо:
Энэ хун чинь естой торийн эргэлт хийж бна даа оорийг нь зайлуулья ард тумэн хусэж бна
2021-04-19
Зочид:
Энэ хун ард тумнийг хуваан талцуулсан гэдэгээр харин огцруулах хэрэгтэй дээ сонгуульд нэр дэвших эрхгуй гэхээр ийм юм хийж бна даа
2021-04-19
иргэн:
ёстой үнэн.дэмжиж байна
2021-04-19
иргэн:
Төрийн дээр нам гарсан,намын шийдвэрээр төрийн ажил явдаг болсон.Арай хэтэрсэн шүү.Мөн Монгол цэргийн холбоо гэгчийг Хүрэлсүх байгуулж аймаг болгон салбартай,түүний дарга нь аймгийн засаг дарга нар болсон нь үнэн.Хэний эсрэг цэргийн холбоо байгуулав.Ял асуух ёстой юм биш үү.МАН-ыг тараах нь түмэн зөв.Иргэний хувьд дэмжиж байна.
2021-04-19
Иргэн:
Намуудыг тарааж шинэ гараанаас эхлэх цаг болсон байх
2021-04-19
Бүх нам тарах ёстой нам нэртэй мафиуд
2021-04-19
Новш минь өөрөө зайлаа.. Улс орныг бусниулж тогтворгүй байдлаар далимдуулах санаархал чинь бүтэхгүй ээ
2021-04-19
Zochin:
АН хагалан тараагаад, одоо ардын намыг энэ монгол улсыг бусниуллаа
2021-04-19
Ардчилсан нам хайрт хятадтайгаа хил нээж монголыг хятад бараанд живүүлж үндэсний үйлдвэрлэлийг бүрмөсөн устгасан. Дахиж сэргээх арга алга. Үй түмэн хятадууд оруулж ирээд монголчуудыг гадаадад гар гэж ятгасан. Эд нараас болж гарёан монголчууд олноороо гадаадад үйлдвэрийн ослоор үхсэн
2021-04-19
Сууц муу хужаа. Хужаа нарын тоглоомын намыг устгаж ядуугаасаа болж үхсэн олон хүний амийг нэхэх хэрэгтэй
2021-04-19
Цомхотгол хийхдээ хүмүүст хэдэн жилийн цалинг нь өгөх ёстой байсан. Гэхдээ гэнэт халж болохгүй зүгээр уриалах л ёстой байсан. Ажлаас гарсан бүх хүнд зээл өгөх ёстой байсан. Дэлгүүр гуанз үйлдвэр хувьчлахдаа хоршоолол болгож бүх ажилчдын дунд нь өгөх ёстой байсан. Хоршоолол тул асуудлаа хурлаараа шийддэг болох байсан.
2021-04-19
Ардчилсан нам монголын эсрэг маш их юм хийсэн. Хувьчлал нэрээр хэдхэн хүнд улсын хамаг хөрөнгийг өгч ард түмэн хоосон хоцорсон. Цомхотгол нэрээр ард түмнийг ажлаас нь гэнэт халж ямар мөнгө өгөөгүй байж шүү. Тэгээд хэдхэн хүнд зээл өгч бас ард түмэн хоосон хоцорсон. Ингэж яаж болох юм
2021-04-19
Harin tiimee. Ene mafiin tolgoilogch soliochihoj.
2021-04-19
Сууц муу хужаа. Хужаа нарын тоглоомын намыг устгаж ядуугаасаа болж үхсэн олон хүний амийг нэхэх хэрэгтэй
Аа мэдэхгүй, Төмөр замын 2 орос сэжигтэй? Хоорондоо намналцаад завгүй энэ монголоо гэж...
2021-04-19
Зочин:
МАН юу хийж байна аа. Нөгөө ЖДҮ юу болсон. Авсан гишүүд хожсон. Ард түмэн хохирсон. Гэтэл авсан нөхдүүд ямар баян цадахаа мэдэхгүй шуналын тулмууд. Хэн хятадуудыг нууцаар оруулж ковид тараасан юм бэ? Яагаад зарлахгүй хариуцлага тооцохгүй таг болчихов??????? Энэ Их Хурал Засгийн газрын гишүүд ямар ямар хэрэгт холбогдоод таг болоод байна аа. Бөгс бөөрний хэргээс авахуулаад Гарахгүй ч хэрэг алга. Тарсан нь дээр дээ. Даан ч олгиархууд мөнгөтэй дээр нь эрх мэдэлтэй дийлдэхгүй л байх дээ. Ард түмэн л боссон цагт л нэг дарагдах байх даа
2021-04-19
Зочин,:
Инпийчиент юу болсон бэ,одоо л
2021-04-19
Болд:
Зөв. Анхнаасаа л 1990онд тараах байсан шүү дээ. Өөрөөр хэлбэл бүх нам нэг гараанаас гарах байсан юм. МАН-н гарт тэр үед төрөөс дутахгүй их хөрөнгө байсан юм. Үнэндээ тэр нь ард түмний хөрөнгө шүү дээ.Одоо бас юу гэнээ цэрэгтэй болж байгаа юм уу??????? Энэ чинь харин аймшиг . Нэг намын дарангуйлалд тэр чигээрээ орлоо гэсэн үг.
2021-04-19
Эээ:
Энэ хүнийг удаан энэ албанд нь байлгавал юу ч хийхээс буцахгүй боллоо. Цар тахалтай өдөр шөнөгүй тэмцэж байгаа эмч эмнэлгийн ажилчидаа бод Төр засгаа тогтвортой ажиллуул. З. Энхболдын чинь хийсэн ажил өөрөө зөвшөөрөөд гарын үсэг зурсан тэр үндсэн хуулинд орсон өөрчлөлт чинь өөрийг чинь болоод өмна нь ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн дахин дэвших эрхгүй гээд ҮХЦ шийдвэрээ гаргасан энэ шийдвэрийг хэн ч эсэргүүцэх эрх үгүй эцсийн зогсоол
2021-04-19
irgen:
AN-iig mun taraaya.dotroo hereldej shivshig bolohoos uur yum alga
2021-04-19
zochin:
zow shuu demjij bn er manai uls eronhiilogchiin zasaglaltai bolwol ydiin 76 teneg bidnii mongiig idej bsnaas 1 hun ideed suuj bwal ydaj haraa hynalttai bn shdee
2021-04-19
зочин:
zow shdee mongol uls suuliin heden jil yeg namiin togtoltsootoi bolood bgaan herew iim shiidwer gargahguu bol ene uls hoid solongos shig boloh bsiin
2021-04-19
Төрийг бусниулхаас өмнө өөрийг нь огцоруулаад өгье
2021-04-19
уншигч:
НАМУУД ХЭРЭГГҮЙ ЭЭЭ
2021-04-19
Heregtei malaa. Uunees zur Praktik delkhiid alga
Зочин:
Анхнаасаа мөнгөнд шунасан мафийн нөхрийг гаргахаар ингэтлээ даварч бгаа юм ш дээ. 4 жил самарлаа одоо бүр солиорчихож хөөрхий
2021-04-19
Harin tiimee. Ene mafiin tolgoilogch soliochihoj.
монгол:
ҮХЭХДЭЭ ҮХЭР БУУГАА ГЭЖ
2021-04-19
yes yes yes
2021-04-19
Оцгорр:
Огцор
2021-04-19
Баянгол:
Зөвөө
2021-04-19
Nam pizdaagaar er ne yaadiin. Haraal idej uhej dald ormoruud
2021-04-19
zochin:
Ta Uruu yu xiisenee sain bod ! daxin neg bod ! Hero Baatar gej xen be? Yu xiideg bilee ! Asuudaltai nuxur L.Oyun- Erden ii Tuluu nuuzaar yum xiisen baij taaran ! Neg Aavtai neg ezegtei ! " Mash Nuuts " ajilgaa yavagdaad l baisan ... ... ..
2021-04-19
Даварсан нам д жинхэнэ еранхийлөгчийн хийх ёстой үүрэг ажлаа хийжээ! Ард түмний мөнгийг ЖДҮ нэрээр хувааж завшиж энгийн ардыг хүүлэгч, гаргасан парламентийн гишүүн, ҮХЦ ийн гишүүд нь хууль ёсыг уландаа гишгэж дандаа өмд бандааш бөгсний хэрэгт холбогддог ийм намаар хайран улс орноо удирдуулна гэж юу бх вэ? КОРОНА г намын санхүүжилт болгосон нь үнэн шүү!! Бүтэн 2 жил халдвар тархалтын эсрэг юу хийв Өнөө бгаа бдлаа хар!!
2021-04-19
bi:
estoi zov
2021-04-19
zochin:
Ta Uruu sain bod ! Sain bod ! Daxin neg bod !)
2021-04-19
zochin:
Anx garch ireed l Uruu " MAN - namiin tuluu Yxen xatan yavaad " Baisan biz de ! Hero - Baatar = L.Oyun- Erden xoer neg ezegtei neg aavtai biluu yu bilee ... MAN- namiihan biluu
2021-04-19
zochin:
Anx garch ireed l Uruu " MAN - namiin tuluu Yxen xatan yavaad " Baisan biz de ! Hero - Baatar = L.Oyun- Erden xoer neg ezegtei neg aavtai biluu yu bilee ... MAN- namiihan biluu
2021-04-19
Аргаа барж байна аа:
Өөрийн нь Санаархалд Чагт тавьж боломжгүй болохоор Эргээд сүүлийн аргаа хэрэглэж байна. Женко дэндэж байна, яаж энх тайванаар Баттулгаас салах вэ
2021-04-19
Одоо импичмент хий. Энэ хүн бүр солиорсон байна. ОНц байдал майдал зарлаад бүр солиороод явахаас ь өмнө импичмент хий.
2021-04-19
Зочин:
Энэ нохор буруу намаа тараасан байхаа одоо их хурал оорийг нь огцруулах хэрэгтэй шуу
2021-04-19
dorj:
Мөн ч зөв шийдвэр гаргажээ. МАН-д даруулга хэрэгтэй. Даруулга нь Ерөнхийлөгч мөнөөс мөн.
2021-04-19
иргэн:
ёстой үнэн.дэмжиж байна
DAMBAA:
UHEHDEE UHER BUUGAA GEJ.HOOSON YRIAD YAHAVDEE.HUSSENEER N TARAHUU KK.DURAARAA YNHAN BEE GEDEG UG SANAAND ORCHLOO
2021-04-19