Ерөнхийлөгчийн БҮРЭН ЭРХ-д юу хамаарах вэ
2021-04-20

 

ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааны шийдвэрээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшин өрсөлдөх эрхгүй дүгнэлт гарсан. Уг дүгнэлтийг энэ долоо хоногт байнгын хороо, чуулганаар хэлэлцэн хүлээн авах байх. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга ҮХЦ-ийн дүгнэлттэй холбоотойгоор өчигдөр мэдэгдэл хийж, захирамж гаргалаа. 

 

Ерөнхийлөгчийн захирамжид "Төрийн эрх баригч Монгол ардын нам нь улс төрийн намын үйл ажиллагаанд чанд мөрдөгдөх “төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлэх” Үндсэн хуулийн шаардлагыг зөрчиж, Үндсэн хуулиар тогтоосон засаг төрийн тогтолцоог нам төрийн тогтолцоонд зүй бусаар шилжүүлж, Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах үүргийн өмнө гагцхүү төрийн хуулинд захирагдаж, хараат бусаар ажиллах ёстой төрийн байгууллагуудын үүрэг, зорилгыг гажуудуулж, Монгол ардын намын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хууль зөрчин биелүүлдэг дуулгавартай бүтэц болгон хувиргаж, Монгол ардын намын эгэл жирийн гишүүд, дэмжигчдийн итгэл үнэмшлийн эсрэг, хуульт ёсыг устгасан, Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын гол баталгаа болсон Үндсэн хуулийг үнэгүйдүүлсэн, үндэсний эв нэгдлийг задлан бутаргасан, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн улмаар орон нутаг дахь намын удирдлага болон орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг даргыг цэрэгжүүлсэн зэрэг  Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуульд нийцэхгүй үйл ажиллагаа явуулах болсон"-ыг онцлоод холбогдох хуулиудыг үндэслэн эрх баригч хүчин МАН-ыг тараах нөхцөл бүрдсэнийг дурдаж, УДШ-д ханджээ.

 

Үүнтэй зэрэгцээд Ерөнхийлөгч улс төрийн хүчнийг тараахыг захирамжлах эрхтэй юу, Улсын дээд шүүхийн эрхэнд халдсан уу гэсэн асуулт хөвөрч, нийгмийг талцууллаа. Ерөнхийлөгчийн мэдэгдэлтэй холбогдуулан МАН-ын удирдах зөвлөл ч шуурхай хуралдаж, мөн өдөртөө багтаан "Ерөнхийлөгч Х.Баттулга хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлж, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх, эрх чөлөөнд халдан, шүүхийн хараат бус байдалд нөлөөлж, хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн, ардчиллын үнэт зүйлийг алдагдуулсан үйлдэл юм. Үндэсний эв нэгдлийг хангах үүрэгтэй Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн хүрээнээс хальж, шүүхийг захирамжлан удирдах, улс төрийн намыг тараах бүрэн эрхтэй мэт аяглалаа" хэмээн мэдэгдэл гаргав.

 

Тэгвэл Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд юу хамаарах вэ? "Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн" гэж тунхагласан. 

 

Монгол Улсын Yндсэн Хуулийн Гучин Хоёрдугаар зvйлийн 1 дэх хэсгээс

Ерөнхийлөгч дараахь vндсэн бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

 

  • Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бvхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишvvний гуравны хоёр нь хvлээж аваагvй бол уг хууль, шийдвэр хvчин төгөлдөр хэвээр vлдэнэ;

  •  

  • Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшvvлсэн хvнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагvй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшvvлсэн хvнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшvvлж чадаагvй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшvvлсэн хvнийг Ерөнхий сайд – аар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах; 

  • Өөрийн бvрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал тvvнд Ерөнхий сайд гарын vсэг зурснаар хvчин төгөлдөр болно;

  • Гадаад харилцаанд улсаа бvрэн эрхтэй төлөөлж, Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах;

  • Монгол Улсаас гадаад улсад суух бvрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргvvнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгvvлэн татах;

  • Монгол Улсад суух гадаад улсын бvрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргvvний итгэмжлэх, эгvvлэн татах жуух бичгийг хvлээн авах;

  • Улсын цол, цэргийн дээд цол хvртээх, одон, медалиар шагнах;

  • Уучлал vзvvлэх;

  • Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх;

  • Монгол Улсын vндэсний аюулгvй байдлын зөвлөлийг тэргvvлэх;

  • Бvх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах;

  • Үндсэн хуулийн хорин тавдугаар зvйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгvй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, тvvнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх. Онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хvчингvй болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагvй бол уул зарлиг хvчингvй болно.

Монгол Улсын Yндсэн Хуулийн 33 дугаар зvйлийн 1 дэх хэсэг

Ерөнхийлөгч Монгол Улсын зэвсэгт хvчний ерөнхий командлагч байна.

Монгол Улсын Yндсэн Хуулийн 33 дугаар зvйлийн 2 дэх хэсэг

Ерөнхийлөгч Улсын Их Хуралд болон ард тvмэндээ хандан илгээлт гаргаж, чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулж болно.

Монгол Улсын Yндсэн Хуулийн 33 дугаар зvйлийн 3 дэх хэсэг

Ерөнхийлөгчид тодорхой бvрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно.

Монгол Улсын Yндсэн Хуулийн 33 дугаар зvйлийн 4 дэх хэсэг

Ерөнхийлөгч бvрэн эрхийнхээ хvрээнд хуульд нийцvvлэн зарлиг гаргана.

Монгол Улсын Yндсэн Хуулийн 34 дугаар зvйлийн 1 дэх хэсэг

Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгvй бол Ерөнхийлөгч өөрөө буюу Улсын Их Хурал хvчингvй болгоно.

Монгол Улсын Yндсэн Хуулийн 34 дугаар зvйлийн 2 дэх хэсэг

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Нэг нам төрийнхөө дээр гарчих гээд бнуу даа
2021-04-20
Хамаарахгүй болохоор нь бүгд гайхаад байхад зарим хүмүүс дэмжээд байх юм
2021-04-20
ерөнхийлөгчийн бүрэн эрхэд нам тараана гэсэн эрх байхгүй байна шүү дээ, ерөнхийлөгчид зөвлөж байгаа хүн хэн юм болдоо, аль алин нь хуулиа санаатай зөрчөөд байна уу
2021-04-20
ерөнхийлөгчийн бүрэн эрхэд нам тараана гэсэн эрх байхгүй байна шүү дээ, ерөнхийлөгчид зөвлөж байгаа хүн хэн юм болдоо, аль алин нь хуулиа санаатай зөрчөөд байна уу
2021-04-20
Zochin:
Өчигдөр гаргасан захирамж чинь тэгэхээр бүрэн эрхэд нь хамаарахгүй болж байна уу. Арай үгүй байлгүй дээ. 4 жил болоод юуг хариуцаж байгаагаа сайн мэдэж баймаар юм. Яг юу хариуцдаг талаар хуульчид сайн тайлбарлаж өгмөөр юм. Янз бүрийн нөхцөл байдлаар. Бид ч ойлголт муу.
2021-04-20
Хамаарахгүй болохоор нь бүгд гайхаад байхад зарим хүмүүс дэмжээд байх юм
Зочин:
Энэ нохор оороо нухээ ухаад шоронд явах эхлэлээ тавьлаа шуу дээ Ардын нам бол МАХНамтай нийлээд л цаашаа явна шуу дээ бух эрх мэдэл бна даа
2021-04-20
Zaartai bukhchuudee shutdeg uls yaya gekhev khokhi ni
2021-04-20
УИХ наад хүнээ бушуу аваачээ. Иргэний дайнд дуудаад байна штээ. Юугаа хүлээгээд байгаа юм. 2008.07.01 - 5 хүн. Одоо хэд үү???? Улс төрчид иргэдийн тархийг олон жил угаасан, өөрсдийн баасан дээр гишгэв.
2021-04-20