ВИДЕО: Вакцинжуулалтад хамруулахад 40 автобус ашиглана
2021-04-20

 

60-аас дээш насны иргэдийг болон зарим иргэдэд хоёр дахь тунг хийгээд эхэлсэн. Мөн энэ сарын 25-нд Хятадын Синофарм вакцинийг  орж ирэх бөгөөд энэ долоо хоногийн сүүлээр хоёр дахь тунг хийж эхлэх юм. Вакцинжуулалтын төлөвлөлтөөр өдөрт 40-50 мянган хүнийг хамруулах боломжтой юм байна. Вакцинжуулалтад дугаарлалт үүсгэхгүй үүднээс вакцинжуулалтын цэг рүү иргэдийг зөөхөөр болсон талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга мэдээллээ. 

 

Вакцинжуулалтын цэг рүү иргэдийг зөөх, түр хүлээлгэх, асуумж бөглүүлэх, вакцинд хамруулахад дунд болон том оврын 40 автобусыг ашиглах юм. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин