Меркелийн нам канцлерт нэр дэвшигчийг тодруулав
2021-04-20


Өнөөгийн канцлер Ангела Меркелийн багтдаг "Христийн ардчилсан холбоо" эрх баригч нам Холбооны засгийн газрын даргад нэр дэвших хүнээ сонгосон талаар РИА Новости мэдээлжээ. 

 

"Христийн ардчилсан холбооны холбооны зөвлөл 31 саналаар Армин Лашетийг канцлерт нэр дэвшүүлэхээр дэмжлээ. Есөн хүн Маркус Зедерийн төлөө санал өгсөн бол зургаан хүн түтгэлзсэн санал өгсөн" гэж намын мэдээлэлд өгүүлжээ.

 

Энд дуулгахад, Ангела Меркель дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Ганновер дахь Аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн нээлтэн дээр Германы канцлерын хувиар сүүлийн удаа үг хэлсэн байна. Өнөөгийн үүрэгт хугацаа нь сүүлийнх байна гэдгийг Ангела Меркель 2018 онд мэдэгдэж байсан. Түүнчлэн тэрбээр "Христийн ардчилсан холбоо" намын тэргүүний сонгуульд ч нэр дэвшээгүй юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин