Вакцин хийлгэсэн хүмүүсээс 0,04 хувь нь халдвар авчээ
2021-04-20

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.20/ хийлээ. Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр, ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

-Вакцины хоёрдугаар тунгаа хийлгэсэн иргэд эсрэг биетийн шинжилгээ өгөх нь зөв үү? 

 

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа:

 

-Вакцины хоёрдугаар тунгаа хийлсэн иргэд эсрэг биетийн шинжилгээ заавал өгөх шаардлагагүй. Эсрэг биетийн шинжилгээ өртөг өндөр. 

 

-Вакцин хийлгэсэн ч халдварт өртсөн хэдэн хүн байна вэ? 

 

-Нийт 617 183 хүн вакцин хийлгэснээс 2304 буюу 0,04 хувь нь халдварт авсан  байна. Эдгээр халдвар авсан хүмүүсийн 74 хувь нь вакцин хийлгэснээс хойш 0-21 хоногийн хугацаанд халдвар авсан. Манай улсад дөрвөн үйлдвэрлэгчийн гурван өөр төрлийн вакцин хийгдэж байгаа. 

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
0,4 хувь нь бишүү
2021-04-20
ө:
0.4 хувь байхаа,
2021-04-20