Сингапурт COVID-19-ийг амьсгалаар оношилж эхлэв
2021-04-20

Сингапурын эрх баригчид нисэх буудал болон томоохон арга хэмжээнүүд дээр коронавирусийг илрүүлэх амьсгалын экспресс тест хийх шинэ аппаратуудыг ашиглаж эхэлсэн талаар Регнум агентлаг мэдээллээ.

 

TracieX нэртэй энэ төхөөрөмж нь 95 хувийн магадлалтай гэдгээрээ PCR шинжилгээний үр дүнтэй ойртож очдог аж. Эх сурвалжийн мэдээлснээр, амьсгалаар шинжлэн коронавирус илрүүлэхэд энэ төхөөрөмж ердөө хоёр минут зарцуулах бөгөөд нэг тестийн үнэ 20 доллар орчим гэнэ. 

TracieX төхөөрөмжийг Чанги нисэх буудал болон халдварт өвчний үндэсний төв дээр туршилтын журмаар ажиллуулж эхэлсэн байна. Коронавирусийг амьсгалаар илрүүлэх энэ төхөөрөмжийг зургадугаар сараас олноор нь үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Эхэн үед сард 200 мянган төхөөрөмж үйлдвэрлэх, цаашлаад сард хоёр сая хүртэлх хэмжээгээр үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ХҮНИЙ ХҮМҮҮС НЬ ИНГЭЭД СЭТГЭЭД ЮМАА ХИЙГЭЭД БАЙДАГ. МАНАЙХАН ЯАЖ БАЙНА ТЭГЭХЭД ШҮЛСЭЭР ҮЗДЭГ ЮМ БҮТЭЭЧИХЭЭД БАЙХАД ДЭМЖИХГҮЙ, ТҮРГЭВЧИЛСЭН ТЕСТ НЭРИЙН ДОР МӨНГӨ ЦАВЧИЖ ИДЭХ ГЭЭД УЛАЙРЧ ҮХЭЦГЭЭХ ЮМ АА ГЭЖ... ХАХАЖ ҮХЭЦГЭЭГЭЭСЭЙ ЭНЭ ЛУЙВАРЧИН ТЕНДЕРЧИН ЦАВЦИГЧ ЦӨЛМӨГЧ ХУЛГАЙЧ НАР
2021-04-20