Трамп: Оросыг Хятад руу түлхэлгүй, харилцаагаа сайжруулахыг хэрэгтэй
2021-04-20

Вашингтон Оросыг Хятадтай нягт харилцаатай болоход нь түлхэх биш харин  Москватай болон Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй  харилцаагаа сайжруулах ёстой гэж Трамп Фокс Ньюс агентлагийн эфирийн үеэр мэдэгджээ. 

 

"Ерөнхийлөгч Путинтэй сайн харилцаатай байх нь нэн сайн хэрэг. Бид Оросыг Хятад руу түлхэхийн оронд Оростой ажил хэрэг явуулж, харилцаагаа сайжруулах хэрэгтэй" хэмээн Трамп мэдэгджээ.

 

Түүнчлэн Орос Хятад хоёр одоо нягт хамтран ажиллаж, "хамтдаа хүчирхэгжиж байна" хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп мэдэгдсэн байна.

 

Эргэн сануулахад, дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Жо Байден Оросын 15 иргэн, 25 байгууллагын эсрэг хориг арга хэмжээ тавих зарлигт гарын үсэг зурсан юм. Түүнчлэн Оросын 10 дипломатыг хөөн гаргасан. Америкийн араас Польш, Чех улсууд Оросын дипломатуудыг хөөн гаргаж, улмаар эдгээр орнууд болон Оросын хоорондын дипломат харилцаа хурцдаад байгаа юм.

Москва, Прагын хооронд 1968 он эргэн ирэв

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
tramp -like
2021-04-21