С.Бямбацогт: Ерөнхийлөгчтэй холбоотой заалтын үйлчлэх хугацааг З.Энхболд өөрчилсөн
2021-04-20

 

Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт,5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэж 02 дугаар дүгнэлт гаргасан. Энэхүү дүгнэлтээр тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт болон 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж мөн өдрөөс түдгэлзүүлж, харин хуулийн 5 дугаар зүйлийн 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй хэмээн шийдвэрлэсэн юм. 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн:

3.1.2: “нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг;

 

5.4: 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.

 

5.6: Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно.

 

26.2: Нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

  • 2.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх;

  • 2.2. татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх;

  • 2.3. сэтгэцийн эмгэггүй байх гэсэн заалтууд  Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл ирүүлсэн билээ.Ингэснээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүй дүгнэлт гарсан.  Байнгын хорооны хуралдаанаар асуудлыг хэлэлцэх үед Хуульзүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт: 

 

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах үеэр Ерөнхийлөгчтэй холбоотой заалтыг 2025 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр өргөн барьсан. Хэлэлцүүлгийн явцад мөн ажлын хэсэг дээр ярьж ойлголцоод, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлахдаа үйлчлэх хугацааг нь ярилцсан. Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд үйлчлэх хугацааг 2020 оны тавдугаар сарын 25-наас хэрэгжүүлье гэдэг саналыг илэрхийлсэн. Уг саналыг нь олонх дэмжсэн. Тухайн үед одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар нэр дэвших боломжтой гэж ойлголцож байсан. Гэтэл хууль хэрэгжих явцад нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасныг Цэц хэлэлцээд, Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргасан байна хэмээв. 

 

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авахыг дэмжсэн юм. 

Н.Нягт 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тухайн үед одоогийн болон өмнөх ерөнхийлөгч нэр дэвшиж болно гэж ойлгож байсан. Гэтэл ҮХЦ өөр шийдвэр гаргажээ . Энд ямар ч авцалдаа алга
2021-04-21
zochin:
Энхболд өөрөө хэзээ нэг өдөр МУ-н Ерөнхийлөгч болно гэж мөрөөддөг байх да!!!Зүүднээсээ сэрж үз тийм юм болохгүй!!!
2021-04-21
энэ мэт хэдхэн новшнуудыг зайлуулахад улс орон хөгжинө
2021-04-20
51:
hun chihehdee sain pik uma
2021-04-20