ШУУД: Ерөнхийлөгчтэй холбоотой заалтыг нэг хүн, нэг намд зориулж гаргаагүй
2021-04-20

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэж байна. 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт,5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэж 02 дугаар дүгнэлт гаргасан. Энэхүү дүгнэлтээр тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт болон 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж мөн өдрөөс түдгэлзүүлж, харин хуулийн 5 дугаар зүйлийн 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй хэмээн шийдвэрлэсэн юм. 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн:

3.1.2: “нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг;

 

5.4: 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.

 

5.6: Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно.

 

26.2: Нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

  • 2.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх;

  • 2.2. татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх;

  • 2.3. сэтгэцийн эмгэггүй байх гэсэн заалтууд  Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл ирүүлсэн билээ.Ингэснээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүй дүгнэлт гарсан билээ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

 

-ҮХЦ-ийн дүгнэлтийг бүхлээр нь хэвлэлээр нийтлэх шаардлагатай байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн холбоотой хуулийг Үндсэн хууль зөрчсөн асуудлаар иргэд гомдол гаргасан. Энэ дагуу цэц хэлэлцээд дүгнэлт гаргасан. Нэг хүн, нэг намд зориулаад гаргасан гээд байгаа нь дутагдалтай юм. Өмнө нь Ерөнхийлөгчөөөр сонгогдож байсан хүмүүсийг дахин нэр дэвшихгүй гэсэн агуулгатай. ҮХЦ-ийн хурлыг зогсоох, дарамтлах гэсэн үйлдэл гарсан  гэлээ. 

 

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар ҮХЦ-ийн дүгнэлтийг дэмжлээ. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
ETV-р Зандаахүү Энхболд ойлгомжтой ярьлаа:
ҮХЦ бол онигоо л юм байна. ҮХЦ гэж ажлаа хийж чаддагүй садкууд юм байна. Доржхандын өгсөн гомдол ч захиалгаар өгсөн нь тодорхой боллоо. Доржханд чинь царай шигээ халтар дотортой хүн байна.
2021-04-20
Мөнхбат гуай энэ юу гэсэн үг вэ ??:
БСШУЯ [202.9.46.146]1 цаг 26 минутын өмнө Сайд Л.Энх-Амгалан: Эрх баригч намын дарга нь намынхаа байранд 300 гаруй офицер цуглуулаад зэвсэгт тэмцэл бослогод уриалаад сууж байна‼️ Зүгээр нэг улстөрийн намын дарга хүн төрийн дээр гарч сууж болдог юм уу‼️ ❓❓❓
2021-04-20
Зочин:
Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудал, асуулт, өгч буй хариулт тайлбар нь дэндүү арчаагүй гутамшигтай байлаа.Ичсэн хүн ална гэгчээр байнгын хорооны дарга С.Бмябацогт нь хэцүү асуултын тайлбарыг Н.Энхболд гишүүнийг хариулт өг гэх. Нөгөөх нь өөртөө ямар ч итгэлгүй бувтнаад л. УИХ өөрсдөө гаргасан хуулиа уландаа гишгэж болдог юм уу.
2021-04-20
Төмөржав:
Үндсэн хуулийн өөрчлөлт хийсэн хүмүүсийн түүхий хуулиас болж маргаан гарсан юмаа түс тас одоогийн ба өмнө нь ерөнхийлөгч байсан хүн дахин нэр дэвшихгүй гээд л заачихсан бол ийм хэрүүл болохгүй байлаа бөөрөнхийлсэн заалтаас болсон гэвэл буруу ярьж байна уу.
2021-04-20
Зочин:
Үндсэн хуулийн ерөнхийлөгчтэй холбоотой заалтыг зориудаар гуйвуулж шийдэх гэж зүтгээд байгаа нь нэг хүн, нэг намд зориулж гаргасан мэт харагдуулаад байна даа
2021-04-20
Монгол:
Нэг хүн нэг юм хэлэхээр л үймчихдэг төр, засагтай улс байж таарах уу?!Тэр хүн нь ерөнхийлөгч, УИХ-ын дарга, ерөнхий сайд бай, ялгаагүй нэг л бодгаль шүү дээ. Тэдний хэн нэгний юмуу, гурвуулангийнх нь ч бай, нэг болчимгүй үйлдлээс болоод үймчих улс байх ёсгүй, хууль цаазтай улс биз дээ? Ухаантай байцгаа л даа!
2021-04-20
Зочин:
Нэг намын эрх ашгийг хамгаалах юм даа.
2021-04-20