Путин: Ямар ч улс ганцаараа цар тахалтай тэмцэж чадахгүй
2021-04-20

Коронавирусийн халдварын цар тахал нэг ч улс ганцаараа тахлын аюулгүй байдлыг хангаж чадахгүй гэдгийг харуулсан гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. Тэрбээр тархвар судлалын сэдэвт олон улсын бага хурлын оролцогчдод мэндчилгээ хүргэхдээ ийн онцолсон байна. 

 

"Ийм өргөн тархсан коронавирусийн халдварын цар тахал нь хамгийн өндөр хөгжилтэй орон ч гадаадын түншүүдтэйгээ хамтран ажиллахгүйгээр, дангаар аюулгүй байдлыг хангах чадваргүй гэдгийг харууллаа" хэмээн Путин мэдэгдсэнийг Кремлийн сайт мэдээлжээ.

 

Оросын эмч нар томуу, эбола, улаан бурхан зэрэг аюултай өвчинтэй тэмцэх баялаг туршлага хуримтлуулсаны дээр мэдлэг туршлагаа гадаадын мэргэжил нэгтнүүдтэйгээ хуваалцдаг гэдгийг Путин онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин