ИРГЭД: Хатуу хөл хориог сунгамааргүй байна
2021-04-21

 

Хөл хорионы сүүлийн өдрүүд үргэлжилж байна. Дулааны энэ улиралд хатуу хөл хорио тогтоосон ч хотын гудамжинд иргэдийн хөл хөдөлгөөн тасарсангүй. үүнтэй зэрэгцээд халдварын тохиолдол ч буураагүйг ЭМЯ-ны өдөр тутмын мэдээллээс харж болно. Тухайлбал, өчигдрийн байдлаар 1311 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 24 195 боллоо Мөн  халдварын улмаас хоёр хүн нас барж, нийт нас барсан хүний тоо 51 болж байна.

 

Тэгвэл “хатуу хөл хорионы үр дүн юу байв” гэдэг асуултыг олон хүн Засгийн газраас асуухыг хүсэж байгаа. ЭМЯ-ны мэдээллийн үеэр ч сэтгүүлчид уг асуултыг олонтоо асууж байна. Гэтэл хариулт үгүй. Харин Эрүүл мэндийн байгууллагаас "хатуу хөл хориог үргэлжлүүлэх чиг бодлого баримталж байгаа. Учир нь халдварын тохиолдлын тоо буурахгүй байна. Тохиолдлын тоо нэмэгдэх тусам нас баралт нэмэгдэж байгаа. Мөн иргэдийн зүгээс  ЭМЯ-ны цахим хаяг руу хатуу хөл хорионы чанарыг сайжруулах санал ирж байна. Уг саналуудыг анхаарч үзэх хэрэгтэй" гэж мэдээлсэн. Тэгвэл хатуу хөл хориог үргэлжлүүлэх нь хэр үр дүнтэй вэ? 

 

Хан-Уул дүүргийн иргэн Л.Байгалмаа:

 

-Манайх таван ам бүлтэй. Хөл хорионы энэ үед гэр бүлийн гишүүд дундаасаа би ажиллаж байгаа. Вакциныхаа эхний тунд хамрагдсан. Хоёрдугаар тунд нь хамрагдахаар хүлээж байна.  ЭМЯ-ны мэдээг байнга үзэж байгаа. Эрүүл мэндийн байгууллагаас хөл хориог сунгах саналтай байгаа гэсэн.  Хэдийгээр хөл хориог  дахин сунгавал санхүүгийн хувьд хэцүү байх боловч, урт хугацааны хүндрэлээс хамгаалах боломжтой гэвэл хөл хориог сунгахыг дэмжиж байна. Харин одооных шиг ингэж хөл хорио тогтоовол хэцүү.

 

Хан-Уул дүүргийн иргэн Э. Энхээ:

 

-Хөл хориог сунгахыг дэмжихгүй байна. Хөл хорио ямар ч үр дүнгүй байна. Энэ хөл хорионы үеэр вакцины хоёр дахь тунг хийх байх гэж бодож байсан ч тэгсэнгүй. Удахгүй зун боллоо. Хэн ч гэртээ байхыг хүсэхгүй. Бүгд л гадуур гарахыг хүснэ. Тиймээс дахин хөл хорио тогтоогоод ямар ч нэмэргүй. Харин вакцинжуулалтаа л хурдасгах хэрэгтэй.

 

Баянгол дүүргийн иргэн Г.Отгонтуул:

 

-Засгийн газраас тогтоосон 15 хоногийн хөл хорионы шийдвэрт нэг ойлгомжгүй зүйл байсан нь нөхцөл байдлыг бүр ч дордууллаа. Вакцины хоёр дахь тунг нөөцлөөгүй. Удахгүй ерөнхийлөгчийн сонгууль болно. Өвчнөөр шоу хийж байна. Үнэндээ нөхцөл байдал алдаатай шийдвэр, шоунаас болж улам хүндэрч байгаа шүү дээ. Хатуу хөл хориог тогтоож байгаа бол тогтоосон шиг тогтоох хэрэгтэй. Хүмүүс олноороо гадуур явж байна. Хөл хорионы хугацаа дуусахад таван хоног үлдлээ. Гэсэн ч халдварын тохиолдол хэвээр, нас баралт нэмэгдэж хөл хорио үр дүнгүй байна.

 

Баянгол дүүргийн иргэн Сайхнаа:

 

-Хөл хориог сунгаад үр дунтэй байх уу эсвэл үгүй юу гэдгийг хэлж мэдэхгүй байна. 2021 он дуустал энэ нөхцөл байдал үргэлжилж мэднэ. Гарц шийдэл нь вакцин гэж байгаа ч манай улсад байхгүй. Эрүүл мэндийн байгууллага, Онцгой, цагдаа гэлтгүй иргэд бид ч энэ байдлаас залхаж, туйлдаж байна. Коронавирусийн цар тахал гарсан цагаас эхлээд амьдарч байгаа эсэхээ ч мартаж байгаа. Хэзээ энэ бүх зүйл дуусахыг хэн ч хэлж мэдэхгүй. Магадгүй дуусахгүй байх. Вакцин хийлгэсэн ч хэдэн сарын дархлаа тогтох нь тодорхойгүй байгаа нь бүр ч бухимдмаар байна.

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин
Сунгасан нь дээр, иргэдэд би орно... Худлаа мэдээлэлдээ миний өмнөөс битгий хариу өг. Хөл хориог үргэлжлүүлэх сунгасан нь зөв
2021-04-22
Баатар:
Дархлааны аян зохион жишээ нь судалгаа зөвлөгөө явуулах
2021-04-22
247:
Dasan zohitsood amdral ajlaa zohitsuulhaas oor arga bhgui toriin oroltsooguigeerl oorsdoo uhamsarlah heregtei bnda
2021-04-22
Тайж:
Өвчинтэй зохицож амьдарна гэж юу балайраад байнаа?3сая хүнийхээ талыг нь алдаж байж зохицохуу!!!Эрүүл байвал мянган лан гэдэг.Дахиад хэдхэн хоног тэвчээртэйхэн байцгааж энэ муухай өвчинд боломж олгохгүй байх нь зөв шүү
2021-04-22
хөл хорио сунгар нь зөв:
Хөл хориог сунгах хэрэгтэй шүү энэ өвчин их тархаж байнх
2021-04-21
Корона:
Корона дуусахгүй томчууд төрийн албан хаагч томчууд гишүүд цөмөөрөө вакцинаа хийлгээд улсын машин унаад дураараа дургиж тендэр цалингаа аваад шахаагаа хийж сонгууль намын баяраа хийгээд сайхан байгаа ард түмэн юу ч биш энэ олон намаа бүгдий нь татан буулгамаар байна өвчний хажуугаар бизнес болсон спутник 120 мянгаар интермэд тарьсан
2021-04-21
Хөл хориогоо олигтойхон тогтоогоочээ. Өвчин авмааргүй байна шүү
2021-04-21
Vgy:
Бүх хүн, машин гадуур ХӨЛХДӨГ хӨЛ ХОРИОГООР ЯАХ ЮМ БЭ?ДУРТАЙ нь QR кодтй л бнаш дээ!!!
2021-04-21
хахаха:
Ард түмэн гэж юу яриад байгаа юм хэдхэн хүнээс аючаад санал авчаад битгий сонин юм бичээд бай хөл хориог сунгах хэрэгтэй
2021-04-21
одоо амтай болгоны үгийг сонсдог цаг нь биш, төр зоригтой шийдвэр гаргаж хол хориог хатуугаар тогтоож бүгдийг гэрт нь хорьж өвчнийг хумьж авахаас өөр гарц байхгүй гэдгийг хэлье
2021-04-21
Уншигч:
Битгий хуц.Улам хатуу хөл хорио тогтоомоор байна. Үр дүн нэхээд байгаа новш оо үр дүн нь чи эрүүл "хатуу хөл хорио тогтоомооргүй байна.үр дүнгүй хөл хорилоо" гээд амьд зогсож байгаа чинь юм биш үү. Хөл хорионы ачаар олон юм донгосоод зогсож байна шдээ.
2021-04-21
ОРК:
ОРК нь ОРК -доо БУХИМДАВ
2021-04-21
ҮГҮЙ:
Огт ҮР ДҮНГҮЙ хөл хорио ТАЬСНААС АРИУТГАЛАА хийгээд АЖИЛЛАМААР БНА ШҮҮ!!!
2021-04-21
Хөл хориог улам хатуу болгож дор хаяж 14 хоногоор сунгах хэрэгтэй:
Хөл хориог улам хатуу болгож дор хаяж 14 хоногоор сунгах хэрэгтэй. Амьд хүн аргатай. Ковидыг давж л эдийн засаг сэргэнэ. Ковидыг дарахгүй бол Хятад, Орос бүрмөсөн хилээ хааж Монголын эдийн засаг сүйрнэ, хүмүүсээ алдаж дуусна.
2021-04-21
Сунгамаарнүй байна үр дүн алга
2021-04-21
Оюукаа цэргүүдээ аваад зугтаа. Ялагдчлаа ш дээ
2021-04-21
Зочин:
Бухимдаад короногоо үнсээд тэврээд хурдан үхэж далд ороорой муу оркоо.
2021-04-21
Зочин:
2-3-хан хүнтэй ярилцаад "Иргэд..." гэж УБ-ынхны олонх нь тийм юм ярьсан ю шиг гарчиг тавьж тэнэгтэх нь ямар зорилготой вэ? Дэлхийн бүх улс орон хатуу дэглэмийн ачаар л тахлын хэт тархалтыг арай ядан тогтоож байна ш дээ. Гэхдээ энэ сүүлчийн "хөл хорио" нэртэй зүйл бол ямар ч үр дүн гарахааргүй юм байна. Тоглоом хийж ч байгаа юм шиг?
2021-04-21
Энэ засгийн газар маш муу ажиллаж байна
2021-04-21
zochin:
Hatuu hul horiogoo dahin sungsan deer shuu ! Odoo l hiihgui yum bol oroiton shuu! " End tendhiin tuslamj haindvaar irsen tsuun toogoor Vaccine hiij turshilt hiigeed baih yumaa !!! " Yamar Asuudaltai yum be? Yagaad shuud l Sputnik - V Vaccine Hiij bolohgui baigaa yum be?
2021-04-21
Sungaad UHANI shig oligtoihon shig horichihmoor bna. dahiad 14 honog horih heregtei. tegj baij hurdan ene ovchinii ard garah bolomjtoi
2021-04-21
Zochin:
Chi ooroo l demj za irged buhimdaltai bna hatuu hul horionoos bolj
2021-04-21
ОРК:
ОРК нь ОРК -доо БУХИМДАВ
Зочин:
Бухимдаад короногоо үнсээд тэврээд хурдан үхэж далд ороорой муу оркоо.
odoo bolitsgoo:
naad hudlaa medeegee bolij uz irged hul horiogoo sungahiig demjij bga shvv
2021-04-21
Zochin:
Chi ooroo l demj za irged buhimdaltai bna hatuu hul horionoos bolj
Та нар одоо болио худлаа үндэслэлгүй мэдээ тавиад
2021-04-21
Үр хүүхэд ээж аавыгаа бододгүй арилцан дотортой арчаагүй бодолтой юмнууд
2021-04-21
Зочин:
Энэ удаа ямар ч сонголт алга даа иргэдээс санал асуух.фсийн сэтгэгдэл шал утаггүй тэд өвчний талаар мэргэжлийн хүн шиг ойлголт бгүй ийм хүмүүсийн хүсэлтийг үндэслэж шийдвэр гаргаж бга ЗГ-ийг ямар сохор юм бэ хорио цуцаллаа гээд ЭЗ сайжрагүй элдвийн хязгаарлалт тогтоож 2-ын хооронд өөч биш булчирхай ч биш байсаар 9 сар болох бх ЗГ УОК НОК Тэвчээргүй наймаачид мөнгө хүүлэгчид та нараас болж бга шүү үх хүүхэд ээж аавыгаа бододгүй арилцан дотортой арчаагүй бодолтой юмнууд
2021-04-21
Korona virus ene delhii deerees alga blohgui zohitson amdrahaas uur zamgui virus amit bietees hoish haldbarlah chdbar hunuult bdal ni jil ireh tusam sulrah ni tdorhoi jil ireh tusam hunuult bdl ni bagasj bga gj oilgj bga
2021-04-21
Тайж:
Өвчинтэй зохицож амьдарна гэж юу балайраад байнаа?3сая хүнийхээ талыг нь алдаж байж зохицохуу!!!Эрүүл байвал мянган лан гэдэг.Дахиад хэдхэн хоног тэвчээртэйхэн байцгааж энэ муухай өвчинд боломж олгохгүй байх нь зөв шүү
manai mongol uls shg sungah uu? yah uu? geed guidag uls oron baihgyi. shuud l sunga. ard tymen garasd baiwal gereesee tegwel tashuurdaad shilbyrdeed ogmoor baina dendyy zuulun hamdaad baina hatuu hul horiog hatuu l hiih heregtei
2021-04-21
hul horiogoo sungaad neg aytaihan bolood awmaar bn hoeriin hoorond hul horiogo hiisen bolood boliod dara ni dahiad l hul horio hiiwel hetsyydeh nee neg musun hul horiogo sungaad shiidwel zygeer baina
2021-04-21
Зочин:
Хориог сунгах нь зовоо, ур дун гарна, Харин хорьсон шиг хорих хэрэгтэй, нийтлэлийн гарчиг чинь иргэдийн саналтай тохирохгуй байна, санал асуулга явуулаагуй байж хэний захиалгаар ингээд байгайн?
2021-04-21
зочин:
Өвчнөөр далимдуулж бизнес яваад байгаа юм бишүү хөл хорио хийгээд ямар үр дүн гараад байна вакцин хүрэлцээ муу байхад хөл хорио ашиггүй
2021-04-21
irgen:
davar
2021-04-21
Иргэн:
Хатуу хөл хорио шүү дээ. Иргэд өөрсдөө гэртээ байхгүй бна. ЭМийн салбар яалтай билээ. Хэцүү бсан ч иргэд минь дэмжих хэрэгтэй. Одоо жаахан хичээхэд болох гээд бх шиг байхын. Эмнэлэг дийлэхээ больж байх шиг байна. Энэ үед хөл хорьж байж л давна. Хүний амь дэндүү хайран бна. ? Олон хүн нас барж бна. Тоглоом биш шүү дээ. Сунгахыг дэмжиж байна.
2021-04-21
1000000 ugvul bolj bn
2021-04-21
irgen:
davar