Цэргийн нэгдсэн холбоог "онилсон" Ерөнхийлөгчийн сануулга
2021-04-21

Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр хоногийн өмнө эрх баригч МАН-ыг тараах захирамж гаргаж, Улсын дээд шүүхэд хүргүүлэхээ олон нийтэд мэдэгдэв. Төрийн ордонд эрх баригч намыг тараах мэдэгдэл хийснийхээ дараа Зэвсэгт хүчний жанжин штабт гэнэтийн зочин болон очиж, уулзалт хийжээ. Энэ уулзалтын талаар юу яригдсаныг хэвлэлийнхэн ч, олон нийтэд ч мэдээгүй учраас өөр өөрийн таамгыг дэвшүүлж байв. Харин өчигдөр Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлэл хийж, Ерөнхийлөгчийн өмнөөс тайлбар хийв. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Б.Ганзориг төрийн тэргүүн Зэвсэгт хүчний удирдах байгууллагад ирснийг баталж, гурван асуудлаар ярилцсаныг товчхон мэдээлэв.

 

 

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Б.Ганзориг “Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Төрийн ордонд мэдээлэл хийсний дараа Жанжин штабт ирж, гурван чиглэлээр үүрэг өгсөн. Цэргийн анги байгууллагын үйл ажиллагаа, хариуцлагыг сайжруулах, Зэвсэгт хүчний 100 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах талаар ярилцаж, Цэргийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны талаар лавлаж асуусан” гэсэн мэдээллийг өглөө. Ерөнхийлөгчийн гэнэтийн уулзалтын цаг хугацаа, ярилцсан сэдэв олны анхаарлыг татаж байна.

 

Эхлээд Ерөнхийлөгч яагаад МАН-ыг тараах мэдэгдэл хийснийхээ дараа зэвсэгт хүчний байгууллагад очив гэдгийг олон нийт сонирхож байна. Төрийн тэргүүний энэ үйлдлийг олон нийт янз бүрээр харж буй. Нэг хэсэг нь муу эр дайнд хөөрнө гэгчээр Ерөнхийлөгч зэвсэгт хүчнийг ашиглан төрийн эргэлт, хувьсгал хийх нь хэмээн “шуурав”. МоАХ-ныхон жагсаалд бэлтгэж эхэлсэн сураг ч чих дэлсэв.

 

Анхаарал татсан өөр нэг асуудал нь Ерөнхийлөгч яагаад Цэргийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны талаар лавлаж асуув? МАН-ыг тараах тухай Ерөнхийлөгчийн захирамжид

 

"Монгол ардын намын дарга У.Хүрэлсүх өөрөө тэргүүлэн “Монгол цэргийн холбоо” гэх байгууллагыг тус намын бүтэцтэй зэрэгцүүлэн байгуулж, орон нутгийн намын дарга, удирдлагыг нь орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг дарга болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Цэргийн штабын үйл ажиллагаатай нэгтгэн зохион байгуулж цэрэгжсэн намын бүтцийг бий болголоо. Цаашид энэ нам, бүтцээрээ дамжуулан цэргийн үйл ажиллагаа явуулж мэдэх эрсдэл ч тулгарч байна” хэмээн дурдсан.

 

Тэгэхээр Ерөнхийлөгч Х.Баттулга эрх баригч намын дарга У.Хүрэлсүхийн тэргүүлдэг цэргийн холбоог энэ цаг үед сонирхсон нь тохиолдол биш нь мэдээж. Магадгүй энэ удаа Ерөнхийлөгч Х.Баттулга зөвхөн төрийн тэргүүн биш Зэвсэгт хүчний ерөнхий командлагч гэдгээ эрх баригчдад сануулж, анхааруулах улс төрийн алхам хийсэн байж болох.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ирэх зургаадугаар сарын 9-ны өдөр улс орон даяар явагдана. Яг 50 хоногийн дараа монголчууд дараагийн Ерөнхийлөгчөө сонгоно. Сонгуулийг угтсан улс төр улайсаж, талцал, дайсагнал ид өрнөж байна.

 

Улс төрийн элдэв талцал, дайсагналд зэвсэгт хүчин оролцож болохгүй. Ямар ч тохиолдолд зэвсэгт хүчин улс төрөөс ангид байх ёстой. Арми улс төрийн аль нэг нам, хүчний талд орж, Монгол төр, ард иргэдийн эсрэг хүч хэрэглэх ёсгүй.

 

Зэвсэгт хүчний тухай хуулиас

 

11 дүгээр зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх

11.1.Монгол Улсын Ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд дараах тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.1.1.төрийн цэргийн номлолыг батлах;

11.1.2.зэвсэгт хүчнийг хэрэглэх ерөнхий болон стратегийн дэлгэн байгуулалтын төлөвлөгөөг батлах;

11.1.3.зэвсэгт хүчний тайван цагийн болон дайны байдлын үеийн зохион байгуулалтын бүдүүвчийг батлах;

11.1.4.Бүх Цэргийн Их Хар Сүлд, зэвсэгт хүчний Жанжин тугийн тодорхойлолт, дүрмийг батлах;

11.1.5.Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрмийг батлах;

11.1.6.дээд офицерын албан тушаалын ангилал, цолны зэрэглэлийг тогтоох;

11.1.7.цэргийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварыг батлах;

11.1.8.цэргийн анги, байгууллагыг цэргийн ёслолын жагсаалын арга хэмжээнд оролцуулах журмыг тогтоох;

11.1.9.улсад онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд хугацаат цэргийн алба хаах хугацааг гурван сараас дээш хугацаагаар сунгах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

11.1.10.Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох;

11.1.11.зэвсэгт хүчний дайны үеийн бүтэц, зохион байгуулалт, зэвсэгт хүчнийг дайнд ашиглах ерөнхий төлөвлөгөөг батлах, цэргийг байлдааны бэлэн байдлын дээд зэрэгт шилжүүлэх, байлдааны ажиллагаа эхлэх шийдвэрийг холбогдох хууль тогтоомжийн дагуу гаргах;

11.1.12.улсын хил, онц чухал объектын хамгаалалтад зэвсэгт хүчнээр дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргах;

11.1.13.цэргийн алба хаагчид цэргийн цол олгох журмыг тогтоох;

11.1.14.Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын санал, батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, төрлийн цэргийн командлагчийг томилох, чөлөөлөх.

11.1.15.зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журмыг тогтоох.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Кккк:
Энэ женко хэдэн тэтгэврийн гаруудыг жанжингаас асуугаал кккк ! Ноцолдох дээрээ тулавал арми хэнийг ч тоож орлцохгуй!!!! Та нараас болж амьдралаа золидог гэж юу байхав дээ !!! Бугдийн зайлуулаал оронд нь тавичих залуус байна цаана нь!!!
2021-04-21
Зочин:
Естой муу эр дайнд хоорно гэдэг л болж бна хажууд нь тойрон хурээлэгчид нь сонин юм яриад бдаг одоо эртхэн шиг женког зайлуулсан дээр шуу дээ ард тумнийг талцуулаад ингэж болохгуй дээ
2021-04-21
Олон нийтийн байгууллага биз дэ,
2021-04-21
Tomoor bichchiheer diilchih uu te?
2021-04-21
зочин:
Х.Баттулга гэдэг эргүү амьтанаас хурдан салах юмсан... ээ бурхан минь улс орныг бол сүйтгэж дууслаа шүү
2021-04-21
МАНГАРУУДАА ТА НАР МАНГАР БАЙЖ БОЛНО. ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛ ЗӨВ МЭДЭГДЭЛ ХИЙСЭН. МАНГАРУУД ЮУНДАА ЧИЧИРЭЭД БАЙНАА. ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА ДАХИН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРСӨЛДӨХГҮЙ Ч Н.АЛТАНХУЯГ МАНГАРУУДЫН ДАРГЫГ 100% ЯЛЖ ГАРНА. МАНГАРУУДЫН РЕЙТИНГ ШАЛНЫ АЛЧУУР БОЛТЛОО ДООШ БУУСАН. МОНГОЛ ЯЛНА. АРДЧИЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧ ЯЛНА.
2021-04-21
Tomoor bichchiheer diilchih uu te?
zochin:
Ta uruu l ene buh yumand buruutai shuu Uruusuu asuugaarai tanii haijuud Tagnuuliin buhul buten bag ajilaj baihad ajilaad baihad tiim yum medehgui baih gej de !
2021-04-21
zochin:
Ene Tsereg hamaagui Mongol Tseregiin Holboo hamaagui ! Heden ahmaduud l baidag yum !
2021-04-21
Tetgevert garsan heden ahmaduudaa yasan ih ad uzej bainaa Ted eh orondoo tangarag urgusun eh oronch uzeltei heden buurluud zaluu uydee yaj ulger duurailal boloh ve gej tsuglaj uulzdag ym bishuu harsan sonsson bolgonoo uls turjuulehee bolimoorsondoo
2021-04-21
zochin:
ene ih owchin zowlontoi baigaa tsagt tsergiin hvchiig saarmagluulj gadniihnii bai bolohnee ene songuuli.battulga c bvr ard irgedee samarch duulalsooo
2021-04-21
zochin:
Ta uruu l ene buh yumand buruutai shuu Hero n.Baatar ene L.Oyun-Erden hoeriin tuluu ta Yhen hatan guigeed yavaad baisan iimel yum boloh geed l baisan shuu ! P.Anuujin MAN- namiin L.Oyun- Erden MAN- namiin Said - Ta Uruu sain bod mun dahin dahin bod!
2021-04-21
Хэдэн хал цэрэг, бэлтгэл офицеруудын байгуулсан нийгэмд үйлчилдэг холбоо л байлээшд, төрийн эргэлт хийлээ юу. Энэ женко арай дэндүү юм
2021-04-21
zochin:
Jenkoo odoo bolioo end tend dandaa hor hutgaj ywdgii
2021-04-21
Хэдэн хал цэрэг, бэлтгэл офицеруудын ТББ төрийн эргэлт хийх тухай балмад санааг Жрнкуу л зохиож чадна
2021-04-21
zochin:
Jenkogiinhoo vgeer l teghees argagvi bolj bha bhldaa hoophii
2021-04-21
зочин:
Цэргийнхэн ер нь төрд ажилладаг хүн ТББ-д хамаархгүйлдээ. Женкогийн ээлжит зохиол
2021-04-21
tsergiin huu:
Bolovsrolgui eronkhiilogch zevsegt huchiniig uls torjuullee
2021-04-21
Цэргийн алба хаасан хэдэн залуус, бэлтгэл офицерууд л нийгмийн сайн сайхны төлөө ажлладаг юм билээ. Цэргийнхэн хэзээ ч тийм юм байгуулахгүшй лдээ
2021-04-21
Айсан хүнд аргал хөдөлнөө гэж ТББ-аас айж хагаралдуулж явах гэж
2021-04-21
зочин:
Насаараа зүтгэсэн зэвсэгт хүчиндээ хамаг байдгаараа туслаж гүйдэг хэдэн ахмадууд л байна лээ. Ерөнхийлөгч өөрөө байгуулалцаад өөрт ньүйлчлэхгүй болхоор тэгж байгаан. Манай цэргийнхэн бол эвсэл холбоонд яасан ч нэгдэхгүйлдээ
2021-04-21
зочин:
Насаараа зүтгэсэн зэвсэгт хүчиндээ хамаг байдгаараа туслаж гүйдэг хэдэн ахмадууд л байна лээ. Ерөнхийлөгч өөрөө байгуулалцаад өөрт ньүйлчлэхгүй болхоор тэгж байгаан. Манай цэргийнхэн бол эвсэл холбоонд яасан ч нэгдэхгүйлдээ
2021-04-21
Энэ генерал тэнэг мэдэгдэл хийлээ , уг нь өндөр дуугаар итгэл үнэмшилтэйгээр Монголын зэвсэгт Хүчин ард түмнийхээ эсрэг ямар ч улс төрийн үйл ажиллагаанд оролцрхгүй гээд хэлчихсэн бол...Монгол цэргийн холбоо гэдэг чинь Эх орноороо бахархах үзэл , их түүхээрээ бахархах хүмүүжлийг хөгжүүлэн дэмжих зорилго бүхий ТББ шүү дээ юун МАН ын дэргэдэх байгууллага вэ.Энэ холбооны дүрмэнд УЛС ТӨРӨӨС ангид байна гэсэн заалт байдаг юм
2021-04-21
Zochin:
ERENHIILUGCH OCHIH N ZUV. TER TSERGIIN NEGDSEN HOLBOOND.UCHUUN OFITSERUUD BGAA HARIN CH ERUNHIILUGCH URIDCHILAN SERGIILSEN UULZALT HIIJEE
2021-04-21
Zochin:
ERENHIILUGCH OCHIH N ZUV. TER TSERGIIN NEGDSEN HOLBOOND.UCHUUN OFITSERUUD BGAA HARIN CH ERUNHIILUGCH URIDCHILAN SERGIILSEN UULZALT HIIJEE
2021-04-21
Нэргүй:
Тэр генераль!? Зэвсэгт хүчнээ улс төрийн зорилгод ашиглавал маш аюултай байдал үүсдэг гэж тов тодорхой заналтайгаар айлгаж сүрдүүлэг хийж байх шиг санагдлаа!? Бид эх орон ард түмнийхээ төлөө байна!? Эв нэгдлийн төлөө байна, ард иргэдийнхээ өмнөөс зэвсэг барихгүй гэж хэлж чадсангүй дээ!? Харамсалтай!? Чөлөөнд байгаа хэдэн ахмад тэгээд бослого тэмцэлд гараад ирлээ юү!? Энэ үгийг сонссон ахмад дайчид дургүй л байгаа байхдаа!?
2021-04-21
Зочин:
Тэр генераль!? Зэвсэгт хүчнээ улс төрийн зорилгод ашиглавал маш аюултай байдал үүсдэг гэж тов тодорхой заналтайгаар айлгаж сүрдүүлэг хийж байх шиг санагдлаа!? Бид эх орон ард түмнийхээ төлөө байна!? Эв нэгдлийн төлөө байна, ард иргэдийнхээ өмнөөс зэвсэг барихгүй гэж хэлж чадсангүй дээ!? Харамсалтай!? Чөлөөнд байгаа хэдэн ахмад тэгээд бослого тэмцэлд гараад ирлээ юү!? Энэ үгийг сонссон ахмад дайчид дургүй л байгаа байхдаа!?
2021-04-21
Иргэн:
Тэр генераль!? Зэвсэгт хүчнээ улс төрийн зорилгод ашиглавал маш аюултай байдал үүсдэг гэж тов тодорхой заналтайгаар айлгаж сүрдүүлэг хийж байх шиг санагдлаа!? Бид эх орон ард түмнийхээ төлөө байна!? Эв нэгдлийн төлөө байна, ард иргэдийнхээ өмнөөс зэвсэг барихгүй гэж хэлж чадсангүй дээ!? Харамсалтай!? Чөлөөнд байгаа хэдэн ахмад тэгээд бослого тэмцэлд гараад ирлээ юү!? Энэ үгийг сонссон ахмад дайчид дургүй л байгаа байхдаа!?
2021-04-21
Болд:
Бас юун цэргийн холбоо вэ??? Цэрэг арми улсын хэмжээнд нэг л байх ёстой. Тэр тусмаа нэг намын дэргэд цэргийн байгуулга байх нь тун аюултай. Шууд тараах хэрэгтэй. Хэн нь ер нь цэрэг хөдөлгөх гээд байгаа нь ойлгомжгүй байна.
2021-04-21
Хэдэн хал цэрэг, бэлтгэл офицеруудын байгуулсан нийгэмд үйлчилдэг холбоо л байлээшд, төрийн эргэлт хийлээ юу. Энэ женко арай дэндүү юм
Цэргийн алба хаасан хэдэн залуус, бэлтгэл офицерууд л нийгмийн сайн сайхны төлөө ажлладаг юм билээ. Цэргийнхэн хэзээ ч тийм юм байгуулахгүшй лдээ
цэрэг:
Чиг шугамтай туршлагатай хоёр ч жанжин штабын даргыг солиод ийм дунд ангийн хүүхдээс долоон дор ээрч чичирсэн, уншиж байгаагаа ч ойлгодоггүй хөгийн амьтанд генерал өгөөд харцаараа хөдөлгөж сууга биз
2021-04-21
Зочин:
Төрийн тэргүүн тийм мэдэгдлийн дараа ЗХЖШ-руу шууд очино гэдэг бол надад цэрэг зэвсэг байна гэж сүрдүүлж байгаа байдал. Өөр юу биш. Төрийн тэргүүн жанжин штабаа жагсах ч зав өгөлгүй гэнэт давхиж очно гэдэг байж боломгүй асуудал шүү дээ... Тэр монголын түүхэнд бараанаар бичигдэх базаахгүй жишээ мөн ч олныг үлдээлээ
2021-04-21