Хатан хаан II Елизавета 95 нас хүрч байна
2021-04-21

Өнөөдөр Британийн хатан II Елизавета 95 нас хүрч байна. Харамсалтай нь, түүний  энэ насны ой  73 жил хамт амьдарсан нөхөр Филиппээ сүүлчийн замд нь үдсэн гашуудлын үед тохиож байгаа юм. 

 

Гашуудал болон коронавирусийн халдвартай холбоотой хязгаарлалтын улмаас энэ жил хатан хааны төрсөн өдрийг тэмдэглэхгүй гэж ВВС мэдээлсэн байна. Эдинбургийн гүн Филипп таалал төгссөнтэй холбоотой албан ёсны гашуудал дөрөвдүгээр сарын 23-ныг дуустал үргэлжлэх юм.

 

Хатан хааны төрсөн өдрөөр Дэлхийн нэгдүгээр дайны үеийн эртний их буугаар буудаж хүндэтгэл үзүүлдэг. Гэхдээ коронавирусийн цар тахлын улмаас энэ уламжлал хоёр дахь жилдээ болохгүй юм. Хатан хаан II Елизавета 95 насныхаа ойг Винзорын цамхагт цөөн хүний хүрээлэл дунд угтах аж.

Ханхүү Филипп: I Николай хааны удам Британийн Хатан хааны тулгуур болсон нь

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Мөнхжаргал:
Энэ жил өгнө гэсэн
2021-04-21
Тэр муу хүүдээ ширээгээ өгдөггүй байсаар хамт үхэхийн болов уу энэ самган чааваас
2021-04-21
Мөнхжаргал:
Энэ жил өгнө гэсэн