ШУУД: Шинээр 1169 тохиолдол батлагдаж, 5 хүн нас барлаа
2021-04-21

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.21/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд  1169 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 25 364  боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын  1039 нь Улаанбаатар хотод, 129 нь орон нутагт, нэг нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Тодруулбал, Увс аймагт 7, Баян-Өлгийд 2, Ховд аймагт 9, Завханд 23, Архангайд 1, Сэлэнгэ 2, Төв 30, Өвөрхангайд 4, Хэнтийд 2, Дорнод 5, Сүхбаатарт 11, Дундговьд 6, Говьсүмбэр 3, Дархан-Уул 21, Орхон 3  тохиолдол тус тус бүртгэгджээ. 

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 486 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 13 346 болж байна. Харамсалтай мэдээ. Коронавирусийн халдварын улмаас таван хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 56 болж байна. Тухайлбал, 

 

  • Дөрөвдүгээр сарын 08-нд 71 настай эрэгтэй онош батлагдсан

  • Дөрөвдүгээр сарын 19-нд 36 настай эрэгтэй онош батлагдсан

  • Дөрөвдүгээр сарын 01-нд 93 настай эмэгтэй онош батлагдсан

  • Дөрөвдүгээр сарын 05-нд 83 настай эмэгтэй онош батлагдсан

  • Дөрөвдүгээр сарын 20-нд 65 настай эрэгтэй онош батлагдсан

 

Өнөөдрийн байдлаар 3658 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 2166 хүн хөнгөн, 1164  хүндэвтэр , хүнд 270 , маш хүнд 58 хүн байна. 

Shuud.mn
Сонин хачин