Хоёр өдрийн өмнө онош нь батлагдсан 36 настай залуу нас барлаа
2021-04-21

 

 

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвараар таван хүн нас барлаа. Ингэснээр манай улсын нийт нас баралт 56 болон нэмэгдлээ. Коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, маш богино хугацаанд хүндэрч, нас баран тохиолдол нэмэгдэж байна. Тухайлбал 04 сарын 19-нд онош нь батлагдсан 36 настай эрэгтэй нас барсан байна. Мөн 71 настай эрэгтэй хүн 04 дугаар сарын 08-нд, 93 настай эмэгтэй 04 сарын 01-нд, 83 настай эмэгтэй 04 сарын 05-нд, 65 настай эрэгтэй 04 сарын 20-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ. Таван цул эрхтний хавсарсан өвчтэй хүмүүс коронавирусийн нэн хүнд халдвараар өвчилж, нас барах эрсдэл өндөр байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин