Хөл хорионы хугацааг сунгавал халдварын тархалт буурна
2021-04-21

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.21/ хийлээ. Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр, ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

-Цар тахлын үеийн хатуу хөл хорио гэж юуг хэлэх вэ?

 

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа:

 

-Халдварын тархалтын үе шатаас хамаарч, улс орнууд төрөл бүрийн эмийн бус хариу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Эмийн бус хариу арга хэмжээнд тодорхой хязгаарлалт, хатуу хөл хорионы дэглэмүүдийг хэрэгжүүлээд явж байна.  Улс орнууд нөхцөл байдлаасаа хамаарч хатуу хөл хорионы дэглэмийг өөр өөрийн онцлогт тохируулаад хийж байгаа. Өвчлөлийн нөхцөл байдал хүндэрсэн, эрүүл мэндийн байгууллагын нөөц багассан тохиолдолд хатуу хөл хориог авч хэрэгжүүлдэг. Ингэснээр эрүүл мэндийн салбарын нөөцийг хариу арга хэмжээ авч болохуйц түвшинд хүртэл нь хэрэгжүүлдэг.

 

Манай улсын тухайд анхны дотоодын халдвар 2020 оны арваннэгдүгээр сарын 11нд бүртгэгдсэн. Дөрвөн удаа хатуу хөл хорионы дэглэм авч хэрэгжүүлсэн. Одоогийн хэрэгжүүлж байгаа хөл хорио дөрөвдүгээр сарын 25-нд дуусна. Өвчлөлийн нөхцөл байдал төдийлөн буурахгүй. Хөл хорионы дэглэмийг шууд цуцалбал дахин давлагаа гарах дүр зураг харагдаж байгаа.  Хөл хорионы дэглэмийг 21 хоног болгож тавдугаар сарын 02 хүртэл үргэлжлүүлбэл өдөрт бүртгэгдэх халдварын тоо 677 болж өөрчлөгдөнө. Үүний дараагаар бага зэрэг давлагаа яваад буурах хандлага ажиглагдаж байгаа.

 

Хөл хориог 28 хоног болгож үргэлжлүүлж, тавдугаар сарын 09 болговол өдөрт 536 тохиолдол бүртгэгдэнэ. Хөл хориог цуцалсны дараа бага зэрэг давлагаа үүснэ.

 

Хэрэв ямар ч арга хэмжээ аваагүй үед өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 31 мянган хүрэх тооцоолол гарч байна. Вакцинжуулалт эхлээгүй, хөл хорио тогтоогоогүй байсан бол ийм зүйл болох байсан.

 

Хөл хорионы үргэлжлэх хугацаа халдварын тархалтыг бууруулахад чухал нөлөөтэй. Урт хугацаатай байх тусам халдварын тархалт тууштай буурахад нөлөөлнө.

 

М.Насан

 

Shuud.mn
Сонин хачин
Энэ сайдын үед энэ өвчин бүүр гаарлаа. Динэгдүү бодлоготой юм шигээ
2021-04-22
Хатуу хөл хориог сунгаж байж энэ халдварыг хумих боломжтой. Эрүүл хүн байж эдийн засгаа авч явна. Өөр ямар ч аврал байхгүй дэлхий нийт харуулаад байна. Ард иргэд ухамсартай байж гэрээсээ гарахгүй байж энэ тахлыг ялан дийлнэ. Засаг төр яаралтай хатуу хөл хориог чангатгаж 14 хоногийн дараагаас үр дүн гарах болов уу
2021-04-21
ZOCHIN:
Вакцинаа хийж эхлээгүй байхад хөл хориогоо сунгах хэрэгтэй,Өдөрт 5 хүн гэдэг чинь сүүлийн 7 хоногт хичнээн хүн нас барчихваа. Хүмүүсээ гэртээ байцгаа. Улс төрчид ард иргэдээ бодоочээ. Бүх зүйлйиг сонгуультай холбож байх юм.
2021-04-21
за тэгвэл сая сая төгрөгөө авчихаад суугаад байж дээ
2021-04-21