АНУ: Цагдаагийнхан өнгөт арьст охиныг буудан хөнөөжээ
2021-04-21

АНУ-д галт зэвсэг ашигласан, тэр дундаа цагдаагийнхны гарт өнгөт арьст хүмүүс амиа алдсан хэрэг гарсаар байна. Миннеаполисд өнгөт арьстныг баривчлах үедээ санамсар болгоомжгүйгээр аминд хүрсэн цагдаагийн хэргийг шүүж, үүнтэй холбоотой эсэргүүцлийн ажиллагаа өрнөж байгаа энэ үед дахин нэг өнгөт арьстан цагдаагийн гарт амиа алдсан нь иргэдийн бухимдлыг төрүүлжээ. 

 

Тодруулбал, Охайо мужийн Колумбус хотод цагдаагийн алба хаагч 16 настай өнгөт арьст охиныг буудсан байна. The Columbus Dispatch сонины мэдээлснээр, хэрэг дөрөвдүгээр сарын 21-нд хутга барьсан охин бусад руу дайрч байгаа талаарх дуудлага цагдаагийн газар ирсний дараа болжээ. Хэргийн газарт дуудлагаар очсон цагдаа охиныг буудаж, охин эмнэлэгт хүргэгдсэн ч цаг орчмын дараа нас барсан байна.

 

Охины авга эгч Хейзел Брайантын өгүүлснээр, охин өргөж авсан гэр бүлдээ амьдардаг байсан, улмаар гэртээ хүүхэдтэй хэрэлджээ. Түүний өгүүлснээр охины гарт хутга байсан ч цагдаагийнхан буудаж эхлэхээс өмнө хутгаа хаясан байсан гэнэ.WNBC телевизийн мэдээлснээр, хохирогчийг Макайа Брайнт гэдэг, 16 настай байжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хэргийн газарт 50 орчим хүн цугларч, бухимдан үймээн үүсгэн, өшөө авахыг шаардаж байгаа аж. Хотын дарга Эндрю Гинтер иргэдийг тайван байхыг уриалсны дээр болсон хэргийг нарийвчлан шалгахыг цагдаагийн газраас хүсчээ.

 

Энэ хэрэг өнгөрсөн онд өнгөт арьст эр Жорж Флойдыг баривчлах үеэрээ санамсаргүйгээр амь насыг нь хөнөөсөн цагдаагийн алба хаагч Дерек Шовиныг хэрэгт буруутгах шийдвэр гарахаас өмнө болсон байна. Хэдийгээр Шовиныг Флойдын аминд хүрсэн буруутай гэж тангарагтны шүүх үзсэн ч Нью-Йорк хотноо өнгөт арьстнуудыг дэмжих жагсаал цуглаан эхэлжээ. 

Жорж Флойдыг хөнөөсөн цагдааг буруутай гэж үзэв

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Freda:
This is a very joyful day of my life because of the help PRIEST Salami has rendered to me by helping me get my ex-husband back with his magic and love spell. I was married for 6 years and it was so terrible because my husband was really cheating on me and was seeking a divorce but when I came across PRIEST Salami email on the internet on how he helped so many people to get their ex back and help to fix relationships. and make people happy in their relationship. I explained my situation to him and then sought his help but to my greatest surprise, he told me that he will help me with my case and here I am now celebrating because my Husband has changed totally for good. He always wants to be by me and can not do anything without my presence. I am really enjoying my marriage, what a great celebration. I will keep on testifying on the internet because PRIEST Salami is truly a real spell caster. DO YOU NEED HELP THEN CONTACT DOCTOR PRIEST Salami NOW VIA EMAIL: purenaturalhealer@gmail.com. Whatsapp number: +2348143757229 He is the only answer to your problem and makes you feel happy in your relationship...
2023-02-02
ggg:
haltaruudiig buudaj baisan deer dawaruun shdee
2021-04-21