ОХУ 11 дүгээр сарын сүүл гэхэд хүн амынхаа 70 хувийг вакцинжуулна
2021-04-21

Орос улс энэ оны 11 дүгээр сарын сүүл гэхэд хүн амынхаа 70 хувийг вакцинд хамруулж дуусахаар төлөвлөж байгаа талаар Гамалеягийн нэрэмжит төвийн захирал Александр Гинцбург мэдэгджээ. 

 

"11 дүгээр сар гэхэд хүн амынхаа 70 хувийг вакцинд хамруулахын тулд бүхий л чиглэлээр ажиллах ёстой" хэмээн Гинцбург Оросын Нэгдүгээр сувгийн нэвтрүүлгийн үеэр мэдэгджээ.

 

Гинцбургийн өгүүлснээр, "гайхамшиг гэж үгүй", гэхдээ энэ оны туршид дархлаа биологийн үйлдвэрлэлийг бүхэлд нь нэг төрлийн вакцин үйлдвэрлэхэд зориулвал шаардлагатай бэлдмэлийн 15 хувийг л хангаж чадах гэнэ. 

 

Энд дуулгахад, Орост үйлдвэрлэлийн бүхий л хүчин чадлыг коронавирусээс сэргийлэх вакцин үйлдвэрлэхэд дайчилсан талаар хоёрдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэж байлаа. Түүнчлэн дэлхийн хэд хэдэн оронд "Спутник V" вакциныг үйлдвэрлэхээр болсон юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин