Д.Батгэрэл UFC холбооны гурав дахь тулаанаа энэ сарын 24-нд хийнэ
2021-04-21

Монголын холимог тулааны “MGL-1 FIGHTING CHAMPIONSHIP” аваргуудын тулаан үргэлжилсээр байна.

 

 

Сингапурт улсад тун саяхан болсон “ONE CHAMPIONSHIP” холбоонд 2015 оны MGL-1FC кик боксын 60 кг жингийн аварга Ширэн бээлий клуб Зорки ММА тамирчин З.Шинэчагтга энэ сарын 14-ний өдөр 70 кг жинд Японы улсын тамирчин Ёшика Накахаратай тулалдаж карт авч сануулгаар ялагдал хүлээсэн билээ.

 

Тэгвэл дараагийн тулаанд АНУ-ын холимог тулааны UFC холбоонд Монгол Улсаа төлөөлөн тулалдаж буй MGL-1 FC 2009 оны кик боксын аварга, MGL-1 FC 2018 оны холимог тулааны 66 кг жингийн аварга Данаагийн Батгэрэл энэ сарын 24-нд АНУ-ын Флорида мужид болох UFC261 эвэнт 3 аваргын бүсний тулаантай эвэнт тулаанд оролцох юм.

 

Энэ тулаанд 77.1 кг жинд Аваргын бүсийн төлөө Камару Усман, Хоргэ Масвидаль, 56.7 кг жинд Аваргын бүсний төлөө Валентина Шевченко, Жессика Эндраджийн, 52.2 кг жинд Хятад аварга Вэй Ли Жан, Рөүз нар UFC холбооны аваргын бүсний төлөө тулалдах юм. Манай аварга Данаагийн Батгэрэл АНУ-ын тамирчин Кэвин Нативидадтай тулалдана. Энэ нь түүний UFC  холбоонд хийх гурав дахь тулаан юм.

 

 

Харин MGL-1FC, MMA 2018 оны 70 кг жингийн отгон аварга Ц.Амарсанаагийн дараагийн тулаан энэ сарын 29-нд Сингапур улсад болох "ONE championship" холбоонд АНУ-ын Хавай мужийн тамирчин Бенжамин Вильгельмтэй тулалдах болжээ.

 

Өрсөлдөгч тамирчин нь 5 тулаан хийж, өрсөлдөгчөө Rear Naked Choke буюу араас боох болон Armbar мэхээр 5 удаа ялсан, нэг ч ялагдалгүй яваа тамирчин юм байна. Ц.Амарсайхан аваргын хувьд 2018 онд MGL-1FC 70кг холимог тулааны аварга болсон бөгөөд 5 ялж нэг ялагдсан үзүүлэлттэй яваа отгон аварга юм.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Bas neg mongol narmaigaa neelgehendee
2021-04-21