Дэлхийн орнуудын тэргүүнүүд уур амьсгалын асуудлыг хэлэлцэнэ
2021-04-22

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх салбар дахь олон улсын хүчин чармайлтыг идэвхжүүлэх зорилгоор АНУ зохион байгуулах олон улсын дээд хэмжээний уулзалт дөрөвдүгээр сарын 22-нд тохиох Олон улсын эх дэлхийн өдөр эхэлнэ. Хоёр өдрийн туршид зохион байгуулагдах хуралд дэлхийн 40 орны тэргүүн оролцох юм байна. 

 

Цар тахлын улмаас арга хэмжээг цахим хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд хүн бүр үзэх боломжтойгоор шууд дамжуулна гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгдэж байв. Энэхүү дээд хэмжээний уулзалт нь "дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүдийн хамгийн том цахим хурлын нэг болно" гэж Вашингтон онцолсон байна. 

 

Уур амьсгалын талаарх Парисын хэлэлцээрийн гол заалтыг хэрэгжүүлэийн тулд дэлхийн дулаарлын Цельсийн 1.5 хэм хэмжээнд тогтоон барихын тулд байгаль орчинд хаягдах хортой хаягдлыг бууруулах асуудлаар томоохон орнуудын хүчин чармайлтыг нэгтгэх нь уулзалтын гол сэдвүүдийн нэг байх юм. 

 

Дээд хэмжээний уулзалтын үеэр таван чуулган төлөвлөгдсөн бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Байден, дэд ерөнхийлөгч Камала Харрис нар орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 22-ны 08:00 цагт (shuud.mn: Улаанбаатарын цагаар 22.00 цаг) дээд хэмжээний уулзалтыг нээх юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин