ОХУ: Зам засварын улмаас хотын даргыг баривчилжээ
2021-04-22

ОХУ-ын Забайкалскийн хязгаарын Сретенск хотын дарга Сергей Тонких эрх мэдлээ урвуулан, хэтрүүлэн ашигласан хэрэгт сэжиглэгдэн саатуулагдсан талаар Регнум агентлаг мэдээлжээ. 

 

Орон нутгийн мөрдөн байцаах газрын мэдээлснээр, 2019 онд Сретенкс хотын захиргаа 2.4 сая рублийн өртөг бүхий зам засварын гэрээ байгуулжээ. Гүйцэтгэгч компани 600 мянган рубль орчмын үнийн дүн бүхий ажлыг дутуу гүйцэтгэсэн гэдгийг хотын дарга мэдэж байсан ч гүйцэтгэсэн ажлыг хүлээн авах баримт бичигт гарын үсэг зуран, тухайн компанид гэрээний төлбөрийг бүрэн үилжүүлсэн байна. Гэтэл энэ зам өнөө хүртэл бүрэн засагдаж дуусаагүй байгаа тул ийнхүү хэрэг үүсгэжээ.

 

Түүнчлэн, зам засварыг хариуцсан компанид Сретенскийн орд газраас элс хайрга олборлох зөвшөөрлийг дур мэдэн өгснөөр, тухайн компани хууль бусаар элс хайрга олборлосон байна. Сретенск хотын даргыг 48 цаг баривчланх саатуулсан бөгөөд энэ хугацаанд түүнийг цагдан хорьж таслан сэргийлэх асуудлыг шийдэх аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
авлигатай тэмцэж бгаа дүр эсгээд жижиг гаруудыг ялласан болж жүжиг тоглоод л, хамгийн том авлигач нь кремльд, гэхдээ удахгүй ээ
2021-04-22