ШУУД: Х.Баттулга, У.Хүрэлсүх нарыг "хайр сэтгэл"-тэй байх үед ХҮН асуудлыг тавьсан
2021-04-22

ҮХЦ-ийн дүгнэлтээр АН завсарлага авлаа

 

12:10 цаг:

УИХ-ын чуулганы хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэж, гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат энэ асуудлаар тав хоногийн завсарлаг хүслээ. Харин УИХ-ын дарга хуулийн хугацаа асуудал  гэдгийг тайлбарлаад 16:00 цаг хүртэл завсарлага өглөө. 

 

 

Одоо Зохиогчийн эрхийн тухай хуулийг хэлэлцэж байна. 

 

Ерөнхийлөгчид нэр дэвших насны босго 45 байсныг 50 болгоход 100 гаруй мянган залуусын эрх зөрчигдсөн

 

11:30 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэж, гишүүд байр сууриа хэлж байна. 

 

 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: 

 

-Бид та нар шиг хуйвалдаж, худлаа ярьж, үнэт зүйлээ худалддаг ХҮН биш. Х.Баттулга, У.Хүрэлсүх нарыг "хайр сэтгэл"-тэй байх үед бид энэ асуудлыг тавьсан шүү. Ерөнхийлөгчид нэр дэвших насны босго 45 байсныг 50 болгоход 100 гаруй мянган залуусын эрх зөрчигдсөн. Монголд өнөөдөр хууль дээдлэх ёс байх ёстой гэдэг дээр энэ асуудлыг тавьсан юм. Улсын ашиг чухал байгаа тохиолдолд бид хэнтэй ч байсан нэгдэнэ. АН-ынхан та нарт Х.Баттулгаас өөр зоригтой хүн байхгүй юм уу. Бид зөв ёс зүйтэй У.Хүрэлсүхээс дээр хүнийг дэвшүүлнэ. Бид МАН-тай нэгдээгүй. 

 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: 

 

-ҮХЦ хийх ажлаа хийж чадаж байна уу. Бүх дэлхий даяар хэл аманд орсон, ёс зүйгүй нэг хүн байна. Дарга нартаа үйлчилдэг. Цар тахал хүнд байхад та нар эмгэнэл илэрхийлэх хэрэгтэй. Та нарын өмнөөс бид эмгэнэл илэрхийлж, уучлал гуйж байна шүү. 

 

АН 50 мянган ам.долларын гэрээ хийгээгүй

10:50 цаг:

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэж, гишүүд байр сууриа хэлж байна. 

 

 

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

 

-ҮХЦ улс төрийн шийдвэр гаргаж, УИХ-ын хууль тогтоох эрхэнд халдаж байна. Үүнд харамсаж байгаа илэрхийлье. 

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

 

-ҮХЦ-ийн дүгнэлтийг зөв гэж бодож байна. Харин сонгууль будилуулах гээд байгаа ажлыг АН хийж байна. Би энэ асуудлаар Ц.Туваан гишүүнээс асуулт тавих гэсэн юм АНУ-ын том лобби буюу нөлөөллийн гэрээ байгуулдаг  сан байдаг. Энэ компани гадна, дотнын хүмүүстэй гэрээ байгуулахдаа бүртгүүлдэг. Энэ лобби групп АН-тай 50 мянган ам.долларын гэрээг дөрөвдүгээр сарын 12-ноос зургадугаар сарын 12-ныг хүртэл байгуулсан байна. Үүнд АН-ын дарга Ц.Тувааны гарын үсэг байна. Үүнийг  тайлбарлаж өгнө үү. Улс төрийн намын тухай хуульд гадаадын хандив, туслалцаа авахыг хориглосон байдаг. Хууль зөрчиж сонгуульд орж болох уу, Ц.Туваан дарга аа. 

 

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 

 

-АН 50 мянган ам.доллар байтугай 50 ам.долларын гэрээг ч мөнгө төлж хийгээгүй гэдгийг хариуцлагатай хэлье. Манайх баян нам биш. 

 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

 

-Бага суудлын хуралдаанд яагаад н.Нанзаддорж хасагдаад Солонго, Одбаяр нар байна вэ. Солонгын бүрэн эрхийн хугацаа дууссан, н.Цогтоогийн хугацаа дууссан гээд чөлөөлсөн. Д.Одбаяр саяхан л Монгол Улсыг олон улсын шившиг болгосон. ҮХЦ бол Үндсэн хууль зөрчигдсөн тохиолдол маргаан үүсгэж байх эрхтэй. Намын дор орсон сургуультай нохой болсон байна.

 

УИХ-ын гишүүн Н.Энхболд: 

 

-ҮХЦ-ийн гишүүн н.Нанзаддорж өөрөө хуралдаанд оролцохоос татгалзсан. ҮХЦ ямар бүрэлдэхүүнээ оруулахаа өөрөө мэдэж байгаа.

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

 

-Өнөөдөр би эмгэнэлтэй зураг харж байна. Хэд хоногийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд дөрвөн нам нэр дэвшүүлэх эрхтэй. АН бол танай У.Хүрэлсүхтэй чинь өрсөлдөхүйц нам. ХҮН-аар өргөдөл өгүүлсэн байна. МАН намуудын дээр гарчээ. ҮАБЗ дөрвөн сар хуралдаагүй. МАН-ын  хоёр хүн нь ирээгүй. УИХ-ын 62 биш Удирдах зөвлөл нь шийддэг болж. МАН-ын 62 биш Удирдах зөвлөл нь хуралдаж шийддэг хөөрхийлөлтэй болжээ. ҮХЦ бол МАН-ын дутууг гүйцээж, дундуурыг дүүргэдэг болж. Та нар олон юмны дээр гарч. Мөнгө, эрх мэдэлдээ хэтэрхий эрдэж байна.

 

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

 

-Үндсэн хууль бол тэнгэрийн цааз. Үндсэн хууль өөрийнхөө хүчийг харуулж байна. Сонгуулийн хуулийг нэг жилийн өмнө өөрчилж болохгүй. 

 

ҮХЦ улс төрийн шийдвэрээр Үндсэн хуулийг зөрчсөн

10:10 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга танилцууллаа. Дараагаар нь ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэхээр байв. УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Ш.Адьшаа, Д.Ганбат нар уг асуудлыг хэлэлцэх дарааллыг өөрчлөх саналыг ирүүлснийг УИХ-ын дарга уншиж танилцуулав.

 

 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: 

 

-Улс төрийн шийдвэр бүхий цэцийн дүгнэлтийг бид хэлэлцэх гэж байна. Хүний эрх чөлөө,сонгох, сонгогдохын баталаа болсон Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дагаврыг анх удаа бид хэлэлцэх гэж байна. ҮХЦ-ийн дээр хөх тэнгэр байдаг гэж бид дээдэлж ирсэн. Гэтэл ҮХЦ өнөөдөр ямар байдалд хүрснийг бид харж байна. Хууль тогтоогчоос баталсан заалт хуульд нийцэж байгаа эсэхийг хянадаг төрийн том институци. Гэтэл өнөөдөр ҮХЦ өнөөдөр УИХ-д үүрэг өгдөг байгууллага боллоо. Улс төрийн шийдвэрээр ҮХЦ Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл боллоо гэв. 

 

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:

 

-Цар тахлын нөхцөл байдал хүндэрч байна. Тийм учраас нөхцөл байдлыг харгалзан УИХ ач холбогдол багатай зүйл хэлэлцээд сууж болохгүй. Зохиогчийн эрх,Барааны тэмдэгтийг хэлэлцэх нь зүйтэй ч гэсэн ард иргэдийн амь настай холбоотой цар тахлын асуудлыг Ерөнхий сайдыг байлцуулан хэлэлцмээр байна гэв. 

 

УИХ-ын дарга уг саналыг маргааш 14:00 цагийн хуралдаанаар хэлэлцэхээр болов. 

 

Ингээд ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ. ҮХЦ-ийн дүгнэлтийг Д.Солонго танилцуулав. 

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт,5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэж 02 дугаар дүгнэлт гаргасан.

 

Энэхүү дүгнэлтээр тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт болон 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж мөн өдрөөс түдгэлзүүлсэн юм.

 

Харин хуулийн 5 дугаар зүйлийн 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй хэмээн шийдвэрлэсэн юм.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн:

3.1.2: “нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг;

 

5.4: 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.

 

5.6: Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно.

 

26.2: Нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

  • 2.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх;

  • 2.2. татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх;

  • 2.3. сэтгэцийн эмгэггүй байх гэсэн заалтууд  Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл ирүүлсэн билээ. 

Ингэснээр Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүй болсон билээ. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
ene butan ih hutsah yumaa
2021-04-22
Алтантуяа минь уйлаад яахав дээ. Дэнзэн хүргэнээ хүртэл хажуудаа тавьж АНыг сүйрүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан гавъяаг чинь үнэлэнэ гэж бодоод байгааюм уу
2021-04-22
Ene NAHgaruudiig bugdiin buudan orshuulchihaach, tegvel Mongol hogjliin zov zamdaa orno.
2021-04-22
УИХ:
ҮХЦ Үндсэн хуульд Байхгүй заалтыг байх ёстой байсан гэдэг дүгнэлт гаргаж УИХ-ын ажилд оролцож байгаа УИХ нь хэлэлцэж байдаг. Үнэхээр ямар өрөвдөлтэй гишүүд юм даа, энэ асуудлаар хэлж байгаа үгийг нь ард түмэн минь анхааралтай сонсоорой
2021-04-22