НАСА: Ангараг дээр анх удаа хүчилтөрөгч гарган авлаа
2021-04-22

АНУ-ын НАСА агентлагийн судлаачид Ангараг гарагийн агаар мандлаас анх удаа хүчилтөрөгч гарган авчээ. Улаан нүдэн гараг руу илгээсэн Perseverance дээр суурилуулсан  төхөөрөмжийн тусламжтайгаар хүчилтөрөгч гарган авсан гэж НАСА агентлагийн цахим хуудсанд мэдээлсэн байна.

 

НАСА-ийн мэдээлснээр, туршилт дөрөвдүгээр сарын 20-ны өдөр болсон бөгөөд Moxie туршилтын төхөөрөмжийн ачаар хүчилтөрөгч гарган авчээ. Ийм төхөөрөмж нь хожим сансрын нисэгчид амьсгалах агаарыг гарган өгөх боломжтой болно гэж НАСА онцолсон байна. 

 

Эргэн сануулахад, Ангараг гарагийг судлах Perseverance аппарат өнгөрсөн оны долдугаар сард дэлхийгээс хөөрч, энэ оны хоёрдугаар сард Улаан нүдэн гараг дээр амжилттай газардсан юм. НАСА-ын түүхэн дэх Ангараг гараг дээр явагч тав дахь аппарат болох  Perseverance  Улаан нүдэн гарагийн бүтэц, гологийг судлах эрдэм шинжилгээний төхөөрөмжүүдээр тоноглогдсон байна. Гол зорилго нь Ангарагийн хөрснөөс дээж авч, дэлхийд авчрах явдал юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин