Пфайзер вакциныг хуурамчаар үйлдсэнийг илрүүлжээ
2021-04-22

Мексик болон Польш улсад коронавирусээс сэргийлэх Пфайзер вакциныг хуурамчаар үйлдсэн байсныг Пфайзер компани илрүүлсэн талаар Wall Street Journal мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Мексикт 80 орчим хүн нэг тунг 1000 доллар орчим өртөгтэйгээр Пфайзер/Бионтеч компанийн гэгдэх хуурамч вакцин хийлгүүлсэн байна. Мексикээс илэрсэн вакцины шилнүүд хуурамч шошготой байсан гэнэ. 

 

Харин Польш улсад Пфайзер вакцин гэж нэрлэсэн бэлдмэл нь үрчлээний эсрэг эм байсан аж. Гэхдээ хуурамч вакциныг хийлгэсэн хүн байхгүй гэж Польшийн эрх баригчид мэдэгдсэн байна.

 

Эх сурвалжийн онцолсноор, Польш болон Мексикт хяналт шалгалт хийх үеэр вакцинуудыг илрүүлэн хураасан бөгөөд Америкийн Пфайзер компани эдгээр вакцинуудыг хуурамч гэдгийг баталжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
байонтек гээч
2021-04-22