ЗӨВЛӨМЖ: Үе тэнгийнхний уулзалтад очихгүй байх
2021-04-22

 

ЭМЯ-наас коронавируст халдварын үед ахлах ангийн хүүхдэд өгөх зөвлөгөөг хүргэж байна. 

 

1. Үе тэнгийнхний уулзалтад очихгүй байх

2. Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй байх

3. Тоглоомын талбайд тоглохгүй байх

4. Зайлшгүй гэрээс гарах тохиолдолд маск зүүх, 2 цаг тутамд маскыг солих, гараа угаах, халдваргүйжүүлэх

5. Гэртээ өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж, 3-4 удаа агааржуулалт хийх

6. Хувийн аяга, таваг, халбага хэрэгслээ бусадтай солихгүй байх

7. Хувийн гар нүүрийн алчуур, цагаан хэрэгслийг угааж индүүдэх

8. Өдөрт 2-3 удаа халуун хоол идэх

9. Аливаа дэлгэцийг (ТВ, компьютер, гар утас)-ыг нэг дор 2 цагаас илүү үзэхгүй, дунд нь 30 минутаас 1 цаг амрах

10. Өдөр бүр идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх

11. Оройн 22 цагт унтах

 

Бусад цочмог өвчнөөс сэргийлэх:

 

1. Хаврын улиралд дулаан хувцаслах

2. Даарснаас үүдэлтэй амьсгалын замын цочмог халдвар (ханиалгах, халуурах, хоолой өвдөх, гайморит)-аас сэргийлэх

 

Shuud.mn
Сонин хачин