ВИДЕО: Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй
2021-04-22

 

УИХ-ын үдээс хойших хуралдаан ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэн батлав.  ҮХЦ-ийн дүгнэлтийг үдээс хойш хэлэлцэх үед УИХ дахь АН завсарлага авсан юм.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт,5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэж 02 дугаар дүгнэлт гаргасан. Энэхүү дүгнэлтээр тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт болон 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж мөн өдрөөс түдгэлзүүлсэн юм. Харин хуулийн 5 дугаар зүйлийн 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй хэмээн шийдвэрлэсэн юм.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн:

3.1.2: “нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг;

 

5.4: 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.

 

5.6: Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно.

 

26.2: Нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

  • 2.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх;

  • 2.2. татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх;

  • 2.3. сэтгэцийн эмгэггүй байх гэсэн заалтууд  Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн хуулийн заалт бүрээр санал хураалт явуулж дэмжлээ. 

Ийнхүү УИХ ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөн батлав.  Ингэснээр Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан эрхмүүд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхгүй болж байгаа юм. 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин
Nam bus irgen:
Ugiin huuliaraa dahij ner devshih erhgui geed zaachihsan baihad l alaltsaad tenegee gaihuulaad baihiim daa. Hen ni ch dahij ner devshih erhgui nuurgui gej bodoj bna. Yu hiisen gej devshihiin. Ih baga hulgailsanaa l gaihuulahgui yum bol.
2021-04-23
Kkkkkk:
Setgetsiin emgeggui !!!!!!!!!!!' Odoogiin khudlach khulgaichdaas l lav tentsekh khun algaa
2021-04-22