ШУУД: БНХАУ-аас 300 мянган хүн тун вакцин тээвэрлэн авчирлаа
2021-04-22

БНХАУ-ын “Синофарм” компаниас 300 000 хүн тун “Веросэлл” вакциныг тээвэрлэсэн онгоц Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд газардлаа. Вакциныг хүлээн авахаар Сангийн сайд Б.Жавхлан нисэх онгоцны буудалд очсон байна. Тэрбээр нэг ширхэг нь 15 ам.долларын үнэтэй энэхүү вакциныг үйлдвэрээс нь шууд худалдан авч байгааг хэллээ.

 

Дахин 300 мянган хүн тун вакциныг энэ шөнө буух онгоцоор тээвэрлэн авчрах юм байна. Нийслэлд ванкцинжуулалтын 130 цэгээр маргаашнаас иргэдийг дархлаажуулах юм байна. Өдөрт 60 000 иргэнийг дархлаажуулах төлөвлөгөөтэй байна. 

Shuud.mn
Сонин хачин