“Онцгой Жаргалант” сувиллынхан халдвар авсан иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж эхэллээ
2021-04-23

ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувиллын хамт олон 04 дүгээр сараас эхлэн коронавирусын халдвар авсан иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж эхэллээ.

 

 

Ковидын (Covid-19) халдвартай хөнгөн-эрсдэлтэй иргэдийн тусгаарлан эмчлэх 80 ор дэлгэн ажиллаж байна.

 

 

Сувиллын эмч, ажилтнууд коронавируст халдвар /КОВИД-19/-аас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын хүрээнд 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс одоог хүртэл тусгай чиг үүргийн нислэгээр ирсэн иргэдийг хүлээн авч, тусгаарлан ажиглах үүргийг гүйцэтгэж байна.

 

 

Энэ хугацаанд сувиллын 45 алба хаагч 10-21 хоногийн хугацаатайгаар хоёр ээлжээр үүрэг гүйцэтгэн, тусгай чиг үүргийн 50 гаруй удаагийн нислэг, 4 удаагийн газрын боомтоор ирсэн 958 иргэн, дотоодын халдварын ойрын хавьтал 61 иргэн, нийт 1200 гаруй иргэнийг хүлээн авсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
уншигч:
Сайн байна. Онцгойгиийнхон энэ ажлыг маш сайн хариуцлагатайгаар хийж чадна. Өөрсдөө халдвар хамгааллын дэглэмээ сайн бариарайв амжилт хүсье.
2021-04-23