Чадын Ерөнхийлөгч таалал төгссөнтэй холбоотойгоор Кубад гашуудал зарлав
2021-04-23

Чадын Ерөнхийлөгч Идрисс Деби Итно таалал төгссөнтэй холбоотойгоор Кубад гашуудал зарлах шийдвэрийг тус улсын эрх баригчид гаргасан талаар  Granma сонин мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 23-ны 06.00 цагаас 12.00 цагийн хооронд албан ёсны гашуудал зарлах юм байна. " Куба улстай нөхөрсөг, хүндэтгэлтэй харилцааг дэмжиж ирсэн Бүгд Найрамдах Чад Улсын Ерөнхийлөгч Идрисс Деби Итног таалал төгссөнийг манай ард түмэн олж мэдээд гүнээ эмгэнэж байна" хэмээн Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канелийн зарлигт өгүүлжээ.

 

1990 оноос хойш Чад улсыг удирдаж байгаа 68 настай маршал Деби Итно мягмар гарагт ерөнхийлөгчийн албан тушаалд батлагдсанаасаа хэдхэн цагийн дараа босогчидтой хийсэн тулаанд шархдан амиа алдсан гэж тус улсын арми мэдээлсэн юм. Деби Итно дөрөвдүгээр сарын 17-ны өдөр "Чад дахь өөрчлөлт, зөвшилцлийн төлөөх фронт"-ын цувааны эсрэг ажиллагааг биечлэн удирдаж байгаад ийнхүү амиа алдсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин