Ерөнхийлөгч МАН-ыг тараах захирамжийг УДШ-д хүргүүлнэ
2021-04-23

Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах захирамж гаргасан. Уг захирамж болох МАН-ыг тараах үндэслэлээ УДШ-ийн шүүгчид өнөөдөр танилцуулж, холбогдох материалыг өгөхөөр байлаа. Гэвч цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хатуу хөл хорионы энэ үед УДШ-ийн шүүгчид бүрэлдэхүүнээрээ ажлын байрандаа байх боломжгүй, өргөдөл, гомдлыг цахимаар хүлээж авч байгаа гэдгээ ЕТГ-ын дарга Ө.Шижирт мэдэгдсэн. Тиймээс Ерөнхийлөгч Монгол ардын намыг тараах тухай захирамж, холбогдох баримт, материалыг 11.30 цагаас Улсын Дээд шүүхэд хүргүүлэхээр болжээ. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
МАН тарж далд ор:
МАН АН-аас ямар ялгаагүй луйварчид. Бүх намыг тараа
2021-04-23