Б.Намуун: Аав минь шударга ёс, эрх зүйт төрийн төлөө буланд шахагдсан ч тэмцсээр байна
2021-04-23

 

 

Ерөнхийлөгч Х.Баттулгын охин Намуун ҮХЦ-ийн асуудалд байр сууриа илэрхийлжээ. Тэрээр "Ардчилсан Монгол Улсад хүний эрх, Үндсэн хуульт ёс, шударга шүүхийн зарчим “ганхаж” байгаад иргэнийхээ хувьд эмзэглэж байгаа учраас хэдэн зүйлийг сийрүүлье.

 

Х.Баттулгыг л нэр дэвшүүлж болохгүй гэж “тэд” бүхнийг хүчлэв, бүгдэд нөлөөлөв. Сонгуульд дахин нэр дэвших эрхгүй хэмээн олонхийн сүр хүчийг үзүүлэв. Харин тэднээс аав минь айсангүй, сүрдсэнгүй. Шударга ёс, эрх зүйт төрийн төлөө, Монголын ард түмний эв нэгдлийн төлөө буланд шахагдсан ч тэмцсээр, Төрийн тэргүүний зангарагыг харуулсаар байна.

 

Монгол Улсад хууль, дүрэм мөрдөгдөхөө больж, хүчээр түрий барьдаг, олон нийтэд хуулийн дагуу ажиллаж байгаа мэтээр харуулдаг, ярьдаг хэр нь амьдрал дээр “хүчинддэг” болсныг нэг хүний эсрэг тэмцэх Монгол төр харуулж байна.

 

Үндсэн хуулийн Цэцийн Бага суудлын хуралдаан үргэлжилж байхад нэг гишүүнийг татаж, Дунд суудлын хуралдааны бүрэлдэхүүнийг нь өөрчилж байгаад Ерөнхийлөгчөө нэр дэвших эрхгүй болгох дүгнэлт гаргуулсан. Эрх баригчдаас өгсөн үүрэг даалгаврыг хууль зөрчин биелүүлдэг дуулгавартай бүтэц бий болжээ. Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын гол баталгаа болсон Үндсэн хуулийг үнэгүйдүүлж, хэнээс ч хараат бусаар Үндсэн хуулийг манаж, чандлан сахиулах учиртай Үндсэн хуулийн цэцийг ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдөх аргагүйд хүргэжээ.

 

Гэхдээ Ардчилалын жам ёсыг мухардалд оруулж, дүрэм журмыг өөрсдөө бүтээдэг “мэргэжлийн” улс төрчдөд Монгол ялагдахгүй.

 

“Тэд” Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, суурь зарчмыг элдвээр мушгин, дур зоргоороо тайлбарлаж, Цэцийн гишүүдийг намын нөлөөллөөр томилох, чөлөөлөх, үүрэг даалгавар өгч гүйцэтгүүлэх ажлыг хийж чаддаг юм байна. Улсынхаа Ерөнхийлөгчийн үндсэн эрх, эрх чөлөөнд халдаж, шахан хавчиж, Цэцийн дүгнэлтийг шуурхай хэлэлцэж, хүссэн шийдвэрээ гаргуулдаг юм байна.

 

Албан тушаал, эрх мэдэлд “сохорсон”, улсын биш намын эрх ашгийг тэргүүнд тавьж, Үндсэн хуулийг гууль болгогчидтой шударга, үнэнээр тулалдаж байгаа ганцхан хүнээс тэгтлээ сүрдэж, нухчин дарах гэж улайран тэмцэж байгааг тань харахад улсын төлөөх биш хувийн үзэл баримтлалд тулгуурласан итгэл үнэмшил та бүхнээс “үнэртэж” байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, оролцуулахгүйг хичээхдээ явуулж байгаа ядмаг үйл ажиллагаа нь Халтмаагийн Баттулга гэдэг хүний улс Монголынхоо төлөө зүтгэх цаашдын үйл ажиллагаанд огтхон ч саад болохгүй.

 

Хуульт ёсыг устгасан, улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг сулруулсан, үндэсний эв нэгдлийг задлан бутаргасан, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн зүй бус үйл ажиллагаа үнэнд гүйцэгдэх өдөр ирдэг жамтай. Улс төрчид, нам засгийг төрийн дээр залахдаа хуулиас гадуурх дарангуйллыг тогтоо гэж ард түмэн чинь сонгодгүйг сана.

 

Үндэстэн, төр, хуулийн засаглалтай цэгц шударга нийгэм, улс орныхоо мандан бадралын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж, өргөсөн тангаргаа үл умартан, үнэнчээр зүтгэсэн аав минь өнөөдөр эрх мэдэлтнүүдийн шахалт, хавчлагын эсрэг ард түмэнтэйгээ хамт зогсож байна.

 

Ард түмнээс сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчид аль нэг нам засаг биш ард түмэн дүнгээ тавих ёстой. Итгэл дааж, зүтгэл гарган тэмцдэг гэдгээ энэ амьдралаараа харуулж, зорьсноосоо ухардаггүй, чин шударга төрийн зүтгэлтэн гэдгийг Монголын ард түмэн мэднэ.

Б.Бат

Shuud.mn
Сонин хачин
zochin:
aav,ochin 2 buu schantar !!! bid demjine !!!
2021-04-24
zochin:
aav,ochin 2 buu schantar !!! bid demjine !!!
2021-04-24
2muu luivarchin
2021-04-24
дэл:
намуун минь өөрөө хамаагүй юманд орооцолдоод аавынхаа нэрийг битгий унагаад бай төрийн өмч рүү санаатай санаагүй бүү хошүү дүр ямар юмгүй хүн биш залуу бизнис эрхлэгчдийн дэмжих тбб гэдэг бас аюултай тэд нарын санааг хулгайлах боломж шүү.
2021-04-24
Хоо:
Чамд Хануулд бүтэн обьект өгсөн аав чинь улам д шахуулна.
2021-04-24
Za chi bol zugeer neg avilgach hulgaichiin huuhed za yu ta nar shig hulgaichuud mongold oo amidrah hetsuu shuu
2021-04-24
Иргэн:
Тархины гэмтэлтэйЗанданшатар Гитлерийг дуурайж сахал тавиад бгаа юм аа бас. Сумьяабазар бас хэцүү хэцүү.
2021-04-24
Хүн:
Чи бол зүсэм талхаар эх орноо худалдах новш бна.
2021-04-24
Нараа:
Ерөнхийлөгч маань тийм л мундаг байсан юм бол МАН-ыг аль эрт буулгачихгүй өөрөө дэвшиж чадахгүй болонгуутаа улс төр хийгээд.Баттулга еөкийг өмнөх сонгужльд дэмжсэн үнэхээр булчинтай хүн бол улс оронд хэрэггүй гэдгийг харууллаа.Та буухаасаа өмнө тайлангаа тавиарай.
2021-04-23
Хүн:
Хүрэлсүх гэж хүүхэд бхдаа нохойтой 4 танкчин үзсээр бгаад өөрийгөө Яник гээд бодчихсон баагий монголыг самарч бна. Хожим хятадын эрхшээлд орчихоод тамлуулж бхдаа монголчууд та нар цусаар уйлаад ч эргэж олдохгүй эрх чөлөөгөө алдах гэж бна.
2021-04-23
Batal l daa:
Eh oronch um bol talh chiheriin talhaa unegui taraa l daa ain tegeed itgie
2021-04-23
Хүн:
Чи бол зүсэм талхаар эх орноо худалдах новш бна.
Buh mergejiltei hunuus ketsuu ketsuu ketsuuu 2 buuzan chihiig avaltai bish uruu tul
2021-04-23
Tarkhinii gemteltei buuzan chikhtei khumuusees bolgoomjil
2021-04-23
Иргэн:
Тархины гэмтэлтэйЗанданшатар Гитлерийг дуурайж сахал тавиад бгаа юм аа бас. Сумьяабазар бас хэцүү хэцүү.
Spirt us bolgodog shidten
2021-04-23
Зочин966:
Х баттулга еренхийлэгч еренхийлэгчид нэр эрхгуй ч 6 жилийн хугацаагаа дуустал ажиллах хэрэгтэй хуулиар заасан хугацаа болох дутуу 2 жилээ дуусга асуудвлгуй шуу. Юун сонгууль болох бусад намууд гордиод хэрэггуй хэрэв еренхийлегчийн бурэн эрх халдвал монголд иргэний дай болно шуу тэгээд энэ жил онцгой хунд жил улс орон ямар байдалтай байгаа эз ут гээд мен ковид сонгууль хэрэггуй
2021-04-23
Үнэн шүү, МАН арай л байгаа шүү, шударга байцгаая, АН ч гэсэн төр барьж чадлуудаа, Баттулга бол жирийн ард түмний төлөө шүү,
2021-04-23
иргэн:
Б.Намуун: Аав минь шударга ёс, эрх зүйт төрийн төлөө буланд шахагдсан ч тэмцсээр байна. Аавынхаа төлөө дуугарч байгаа нь чиний түмэн зөв. Гэхдээ өөрийн чинь аав монгол улсын ерөнхийлөгч өөрийнх нь эрх ашиг хөндөгдөхөөр л ард олны төлөө гэж дуугарч үймэнн самуунд олныг турхирах биш бүр өмнө нь тэгээд ганц МАН-г биш бүх намуудыг тараах шийдвэрийг ерөнхийлөгч болонгуутаа гаргасан бол.. Харин одоо энэ цар тахал, эдийн засаг хүндэрсэн, ард олон айсан сандарсан энэ үед хийж байгаа үйлдлийг нь хараад би иргэний хувьд аавыг чинь дэмжих биш харин эсэргүүцэж байна аа за бараг үзэн ядаж байна. Ерөнхийлөгч эв нэгдлийг эрхэмлэгч байх тэр үүргээ үл ухамсарлаж байгаад
2021-04-23
Зочин:
Аав чинь сонгогдохоо больмогц яаж өширхөж балайтаж байгааг нь харахаар зэвүү хүрмээр байгаа шүү. Аавдаа сайн хэлж ойлгуул даа. Боловсролгүй хүн хэцүү байдаг л юм байна.
2021-04-23
Үнэн. Бүх ард түмнээс 50+ саналаар сонгогдсон цор ганц субьект руугаа нийлж дайраад унагачихдаг энэ 4 жид монголын түүхэнд хараар бичигдэнэ
2021-04-23
Охин:
Ерөнхийлөгч агаа ковидтой энэ үед хөмхий зуугаад, муухай хараад сөөнгөтсөн хоолойгоор башист гэнэ үү нэг юм яриад, өвөө эмээгээс асуухаар муухай үг телевизээ унтраа гээд өвөө эмээгийн даралт нь өсөөд, дархлаа нь буураад хэцүүхэн, танаас хичээнгүйлэн гуйя та яаж ийж байгаад одоо нэг 47 хоног тэвччих гуйж байна.
2021-04-23
Өөрөө үүндээ итгэж байгаа байгаа?!
2021-04-23
зочин:
Коронотои үед яаж өвчлөлииг багасгах вэ яаж бага хохиролтои даван туулах вэ гэж бодхын оронд сандал ширээ эрх мэдэлтэигээ зууралдаад бдаг яасан уваигүи ерөнхиилөгч вэ
2021-04-23
юун шодоргос наан чинь амь тавих гээд тэмцэж байгаан бусуу
2021-04-23
zochim:
jenko buugaad shorond yavahaasaa aij bn. ene 4 jil yu ch xiisengui. mongoliin ard tumniig xagarlduullaa
2021-04-23
Женкогоор дор хүн монголд лав байхгүй шүү!!!
2021-04-23
Zochin:
Hurelsuh unaj ysbasd morio. Hanilj yabaad nuhruu gedeg bolson .nuguu gebel JAMUH TEMUUJING HAYAD BELCHEER TAARAHGUI N GEED HAYAD YABDAG SHIG L UILDEL HIISEN. NUHURLUJ YABSAN ERCHUUD TSERGIIN HUN BSAN GEHED ITGEMEERGUI L BNA HYRELSUHED. NOHOI ZANTAI BNA
2021-04-23
МАН арай л муухай байна:
Хүрэлсүх чинь Миеэгээсээ долоон дор хошного царайт
2021-04-23