Грета Тунберг: Одоо хүртэл энэ сэдвийг хэлэлцэж байгаа нь гутамшиг
2021-04-23

Дэлхийн улс орнууд цаг уурын өөрчлөлттэй тэмцэх хангалттай арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байгаагийн дээр ашигт малтмалаас гарган авдаг түлш ашиглахаас татгалзах гэж яарахгүй байна хэмээн Шведийн экологийн идэвхтэн Грета Тунберг цаг уурын асуудлаарх дээд хэмжээний уулзалтан дээр мэдэгджээ. 

 

"Одоо 2021 он. Бид өнөө хэр нь энэ сэдвийг хэлэлцээд зогсохгүй урьдын адил ашигт малтмалын түлшийг ашиглахыг шууд болон дам байдлаар дэмжсэн хэвээр байгаа нь гутамшиг" хэмээн Грета Тунберг мэдэгджээ.

 

"Бид Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх хүсэлтэй л бол ашигт малтмалын түлшинд татаас өгдгөө зогсоох хэрэгтэй. Та нар үүнийг хийнэ, эсвэл юу ч хийхийг оролдолгүйгээр дэлхийн дулаарлыг 1.5 хэмд барих зорилгодоо хүрэхээс татгалзсанаа хүүхдүүддээ тайлбарлах хэрэг гарна" хэмээн Тунберг мэдэгдсэн байна.

 

Цаг уурын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын Суурь конвенцийн талуудын 21 дүгээр бага хурлын дүнгээр Уур амьсгалын асуудлаарх Парисын хэлэлцээрийг 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Францын нийслэлд гаргасан юм. Энэ хэлэлцээрт 2100 он гэхэд дэлхийн жилийн дундаж температурыг аж үйлдвэржилтээс өмнөх үеийн температураас хоёроос дээш гаргахгүй байх, дулаарлыг 1.5 хэмд барихад чиглэгдсэн арга хэмжээ авах зорилгийг тусгасан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Одоо байгаль орчноо аврах өнгөрсөн байхөө
2021-04-23