ШУУД: Вакцинд дугаарласан НИЙСЛЭЛЧҮҮД
2021-04-23

 

Өнөөдрөөс нийслэлд вакцинжуулалтын ажил эрчимжиж, 120 цэгт өдөрт 60 мянган хүнийг дархлаажуулж байна. Иргэд вакциндаа хамрагдахаар цэгүүдэд дугаарлалт их байгаа ч зохион байгуулалт сайтай байна гэж олон нийт хэлж байна. Дугаарлаж байгаа иргэд ч бие биедээ шаардлага тавьж, таньдаг хүнээ дугаарын урдуур оруулахгүй байхыг сануулж байна. УОК-оос хөл хорионы энэ өдрүүдэд дугаарлалт үүсгэж, чирэгдэл учруулахгүй байх үүднээс  эхний тунгаа хийлгэх иргэдийг автобусаар зөөж үйлчилж байгаа. 

 

Мөн дархлаажуулах явуулын цэг ажиллуулж байгаа юм. Харин хоёрдугаар тунд хэзээ хамрагдахыг харьяалах хороо, дүүргээс холбогдож мэдэгдэх тул та тухайн хугацаанд дархлаажуулалтад хамрагдах юм. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин