Олимпд ОХУ-ын төрийн дууллын оронд Чайковскийн хөгжим эгшиглэнэ
2021-04-23

Токио болон Бээжингийн олимпуудын үеэр Оросын төрийн дууллын оронд Петр Ильич Чайковскийн хөгжмийг эгшиглүүлэх шийдвэрийг Олон улсын олимпын хороо гаргажээ. Энэ талаар дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Оросын Олимпын хорооны тэргүүн Станислав Поздняков мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулжээ. 

 

Тодруулбал, зуны болон өвлийн олимпын наадмууд дээр Оросын шигшээ баг оролцох протоколын арга хэмжээнүүдэд Петр Ильич Чайковскийн найрал хөгжимтэй, төгөлдөр хуурд зориулсан Нэгдүгээр концертыг эгшиглүүлэхээр баталсан байна. 

 

Дэлхийн допингийн эсрэг агентлагаас тавьсан хоёр жилийн хугацаатай хориг арга хэмжээтэй холбоотойгоор Оросын тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд болон Олимпын наадамд төрийн далбаан дороо жагсах, ялалт байгуулсан тохиолдолд төрийн дууллаа эгшиглүүлэх боломжгүй болсон юм. Нэгдүгээр сард Оросын Олимпын хорооны тамирчдын комисс төрийн дууллын оронд "Катюша" дууг ашиглахыг санал болгосон ч энэ дууг ойрын олимпын үеэр ашиглах боломжгүй гэсэн шийдвэрийг Спортын арбитрын шүүх  гаргаж байв.

 

Энд дуулгахад, Зуны олимп Токио хотноо 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын наймны өдөр болох бол Өвлийн олимп 2022 оны 4-20-ны хооронд Бээжинд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн юм.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин