Ц.Мөнх-Оргил: Тохиролцоо АН-ын гэрээгээр эвдэгдсэнд харамсаж байна
2021-04-23

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Г.Дамдинням нар өнөөдөр (2021.04.23) хэвлэлийн хурал хийлгэж, Ардчилсан нам АНУ-ын лобби компанитай 50 мянган ам.долларын гэрээ хийсэн байж болзошгүй асуудлаар мэдээлэл өгөв. Энэ асуудал Улсын Их Хурлын өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр хөндөгдсөн юм. Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны гарын үсэг бүхий гэрээг 2021 оны дөрөвдүгээр сарын 12-ноос зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэл буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаанд хэрэгжихээр байгуулсан талаар нэр бүхий гишүүд баримт дурдаж байр сууриа илэрхийлэв.

 

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил:

 

-Өчигдөр АНУ-ын Foreign Lobby Report хэмээх Твиттер акаунт дээр “Монголын Ардчилсан нам АНУ-ын лобби групптэй Ерөнхийлөгчийн сонгуулиар хоёр сарын хугацаанд хамтран ажиллах 50 мянган ам.долларын гэрээ байгууллаа” гэдэг мэдээлэл гарсанд ихэд цочирдлоо.

 

 

2008 оны долоодугаар сарын 1-ний үйл явдлаас хойш Монголын улс төрийн гол хүчнүүдийн хооронд бичигдээгүй хууль болсон аман тохиролцоо явагдаж ирсэн. Тэр нь сонгуулийн үеэр гадаад, дотоодын аливаа дэмжлэг, туслалцааг авахаа больё, сонгуулиа өөрсдөө хийдэг байя гэж тохирсон.

 

Бид уг нь аймшигтай бөгөөд аюултай түүхийг даван туулж ирсэн ард түмэн. Монголчууд бид улс төрийн эрх мэдлийн төлөө хоорондоо тэмцэлддэг, муудахаараа гаднынхны хүч, дэмжлэг туслалцаанд дулдуйддаг, татаж оролцуулдаг, үүнээсээ болж эх орныхоо тусгаар тогтнолыг алддаг байсан гашуун түүхийг даваад гарсан учраас улс төрийн намуудын хооронд ийм аман тохиролцоо тогтоод байсан. Гэтэл энэхүү тохиролцоо АН-ын энэ гэрээгээр эвдэгдсэнд харамсаж байна.

 

Foreign Lobby групп нь АНУ-ын гадаадын лобби бүртгэлийн тухай хууль буюу 1938 оны хуулиар АНУ-д гадаадын аль нэг байгууллага, улс төрийн хүчний өмнөөс лобби хийхээр бол гэрээгээ хавсаргаж бүртгүүлдэг. Мөн хуулийн дагуу АНУ-ын Хууль зүйн яам нь бүртгэдэг юм байна. Тухайн яамны National Security Division буюу Үндэсний аюулгүй байдлын газрын Сөрөг тагнуулын хэлтсийн хөтөлдөг вэб сайт дээр энэ гэрээ тавигдсан.

 

 

 

Хамгийн ойлгомжгүй зүйл нь Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан  “Энэ гэрээнд гарын үсэг зураагүй” гэж мэдэгдлээ. Би түүнд итгэж байна. Тэгвэл нэгд, Ц.Туваан гишүүний өмнөөс хэн энэ гэрээнд гарын үсэг зурав гэдэг асуудал гарч ирж байна. Хоёрт, гэрээний гол зорилго нь ойлгомжгүй байна. Учир нь Монголын Ардчилсан намын нэрийн өмнөөс Монголын ардчилал, тусгаар тогтнолыг дэмжих гэсэн зорилготой гэсэн нь ойлгомжгүй байна. Үүний учрыг олоход хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтээс туслахыг хүсэж байна гэлээ.

 

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг:

 

 

-Foreign Lobby Report нь АНУ-ын лобби байгууллагуудтай хийсэн бүх гэрээг ил болгож, маш олон хууль бус лоббиг илчилдэг байгууллага юм. Тус байгууллагын вэб сайтад Ази болон бусад улс орны авлигын сүлжээтэй холбоотой улс төрийн албан хаагчид АНУ-ын лобби байгууллагуудыг хөлсөлж хууль зүйн болон бусад дэмжлэг авсан олон баримтыг дэлгэж тавьсан байна. Тухайлбал, 2021 оны хоёрдугаар сарын 1-нд “Монголын улстөрч уул уурхайтай холбоотой авлигын асуудалдаа лобби байгууллага хөлсөллөө” хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн гэрээг ил болгожээ. Мөн Мьянмар улсад төрийн эргэлт хийгээд байгаа цэргийнхэнд хоёр сая ам.долларын лобби гэрээ хийсэн баримтыг 2021 оны гуравдугаар сарын 9-ны өдөр вэб сайтдаа тавьсан байна.  

 

 

АН-тай байгуулсан гэх энэ гэрээний заалтыг харахад улс төрийн зорилготой гэдэг нь харагдаж байна. Мөн гэрээнд 50 мянган ам.доллароор зогсохгүй тухайн гэрээнд хэвлэл мэдээллийн салбарт хийсэн үйлчилгээний төлөө 100 мянгаас доошгүй ам.долларын төлбөр орж ирвэл түүнийг нэхэмжлэл хүлээж авснаас хойш ажлын гурав хоногийн дотор шилжүүлнэ гэх мэтээр маш их мөнгөн дүн тусгагджээ.

 

Монголын улс төрийн намуудын тухай хууль болон Сонгуулийн тухай хуульд олон улсын байгууллагатай гэрээ хийх, хамтран ажиллах, дэмжлэг туслалцаа авахыг хориглосон байдаг. Гэтэл Ардчилсан намын энэхүү гэрээгээр 50 мянган ам.долларын үйлчилгээ хийлгэхээс гадна хэвлэл мэдээллийн зардал нь нэмэгдвэл ойролцоогоор 280 мянга орчим ам.долларын гэрээ хийгдэж, Монголын ард түмний тархи угаахад энэ мөнгийг зарцуулахаар харагдаж байна. Энэ нь улс төрийн болоод тусгаар улсын хувьд Монгол Улсын дотоод асуудалд оролцож байгаа хэлбэр учраас санаа зовниж, энэ мэдээллийг хийж байгаа юм. Ардчилсан нам үүнд тайлбөр өгч, албан ёсны байр суурь илэрхийлэхийг хүсэж байна гэв. 

 

Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням:

 

-Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан энэ асуудлыг мэдэхгүй, тийм явдал байхгүй гэсэн тайлбар өгч байгаа. Тэгвэл АНУ-ын Төрийн Департментын албан ёсны гэрээ хэлэлцээр болон лобби компаниудын гэрээ хэлэлцээрийг бүртгэдэг бүртгэлийн системд зөвхөн албан ёсны гэрээ л бүртгэдэг юм байна. Иймээс энэ гэрээ бол албан ёсны гэрээ юм. Харин гэрээнд хэн гарын үсэг зурсан бэ гэдэг асуудал гарч ирж байна. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох байх.

 

Дараагийн том асуудал бол бид Монголын ардчилсан тогтолцоог өөрсдөө хийх ёстой. Сонгуулийн үйл ажиллагаанд гаднаас нөлөөлж болохгүй. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг сонгуулийн үеэр ОХУ-аас ийм төрлийн дэмжлэг авсан асуудал хөндөгдөж байсан. Ерөнхийлөгч байх хугацаандаа шалгагдаж байсан түүх бий. Манай улсад мөн 2008 оны долоодугаар сарын 1-ний үйл явдалд гаднын оролцоо орсон гэх сэжиг байдаг ч нотолж чаддаггүй. Гэтэл Монголын том улс төрийн хүчин ийм асуудлыг зөвшөөрч, гэрээ байгуулан гарын үсэг зурсан нь Монгол хэмээх тусгаар улсын хувьд үндэсний аюулгүй байдал, ардчиллын дархлаатай холбоотой том асуудал хөндөгдөж байна гэж үзэж байна.

 

Иймээс Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудыг энэ асуудалд анхаарлаа хандуулж ажиллахыг хүсэж байна гэлээ.

 
 
 

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
АН Төр, засгийн эрхэнд байх үед улс орон, ард, түмний амьрал дээшилж байгаагүй, өөрсдөө идэж, ууж,улсын эдийн засгийг доройтуулан ард түмний аж амьдрлыг улам ядууруулдаг. Жишээ нь Баярцогт, Сайханбилэг, Бат-Үүл гэх мэт хүмүүс хагартлаа авилга авч, идэж ууж баяжсан.
2021-04-24
Ер нь бол МАН,АН 2 тарах хэрэгтэй
2021-04-24
Жаахан тавьтартай өвгөн бол насаа бод. James
2021-04-24
Хамт NY d ажиллаж байсан james:
Ёстой нэг муухай өвгөн болж бн аа чи мөнхөөөөө.
2021-04-24
иргэн:
Маш түргэн,богино хугацаанд шалгаж,учир байдал эздийг нь тогтоох нь зүйтэй.Учрыг магадалж байна гээд үлбийгээд байвал 50 сая вонно аваад УИХ-ын гишүүн болсон С.Ганбаатарын замаар орно.Ямар ч арга хэмжээ аваагүй биз дээ.
2021-04-24
Zochin:
Iimerhuu yum baih baih
2021-04-24
zochin:
Mongoliin tord nuuts gej baidag uu. Nuuts bdag bol, gadnaas orj irden mongoo yund zarj bgaag tailbarlaj ogooch. Toriin ergelt garahiig uguisgehgui, uls toriin namuud hoorondoo uchiraa olog, ard tumnii toloo gesen setgel bsan bol odiid, ard tumen iim baidald baihgui bsan, suuliin ued coronagaas gadna, zui bus nar baralt gamshig bolood bn. Iim bid oorsdiigoo hamgaalj, uls torchidiin margaand oroltsohgui bsan deer ee, ard tumen mini
2021-04-24
Төрийн эргэлт хийх оролдлого. Египт, Украин, Гүрж, дэлхийн олон оронд АНУ-ын заавраар ягаан, шар гэх хувьсгалууд гарч олон гэм зэмгүй хүмүүс буудуулсан байдаг. 2008.07.01 өдөр гадны нөлөө бас байсан. Турхирсан хүмүүс нь Элбэгдорж, Магнай, Батзандан. Ковид тархаж байна гэж ЗГ олон удаа сануулсан гэтэл одоо өдөрт 10 хүн нас барж байна. Харамсалтай. Хүмүүс одоо л ойлгож эхэлж байна. Улс төрчид алалцаад л дуусна. Харин иргэд энэ тэмцэлд битгий оролц. Гал авалцвал иргэний дайн нэг өдөрт л эхлэнэ. Бид дахиад олон хүн амь насаа алдсаны дараа ойлгох болно. Тэгэхэд оройтсон байна. Тоглом биш шүү!
2021-04-24
Кк:
Бид нар бас гаднаас дэмжлэг авна гд уйлаад байгаа юу. Кк инээдтэй юмаа
2021-04-23
MAN zugeer tar!!!
2021-04-23
zochin:
MAH-IINHAN ta nar nodnin 800 gaad hujaa oruulj gar mashiniig haketdsnii hajuud naadah chini ochuuhen zuil. Ta nar bolohoor buhniig huurch, hulgalij luivardaj boldog bh ystoi. Tui mai hutsaarai. Monh-Orgiloo chi 2008 ond gemgui 5 zaluug buudaj alsnaa onoodriig hurtel tailbarlaagui, chi bol aluurchin novsh shuudee. Iim baij chi yugaa yridag ymbe. Chi naad heden salbadaigaa avd zail.
2021-04-23
iim yum baidag yun ni buruu yum bee.gemt hereg bishee, gemt hereg bol, svg batboldiig dagaj eh ornoo hudaldsan uvgun Orgil, michael jackson shig elii balai avgai, 33 terbum shaasan ene zavaan eregtei nariin hiij bsigaa uildel, yaagaad ard tumnii dald bish daranguilagchiin tald ordog yum bee, gaihmaar yumaa, tsunkh barigchid
2021-04-23
Зочин:
Энэ АН ёстой жинхэнэ үндэсний эрх ашгаас урвагч гэдгээ харууллаа Туваан даргатай АН чинь манай eөк-ийн нам билүү. Буруу нам тараах гээд бгаа юм бишүү. Энэ АН-ыг л тараах хэрэгтэй
2021-04-23
Зочин:
Энэ хүн таны бодлоор гэмтэй ч байж болно. Гэхдээ монгол улсын тусгаар тогтнолд аюул учруулж болзошгүй асуудлыг ил гаргаж мэдээлж байгаа нь үүнийг эсэргүүцэж байгаа дорх 2 гэмгүй иргэдээс хавьгүй ухамсартай юм байна даа
2021-04-23
иргэн:
Гэмгүй царайлсэн гэмтэн
2021-04-23
Энэ новш өөрөө гэмгүй нэгэн үү
2021-04-23