Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2021-04-24

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар ахиухан хэмжээний нойтон цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

 

2021 оны 04 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

   Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн өмнөд  хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Говь-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Тэс голын хөндийгөөр 0-5 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дарьгангын тал нутгаар 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 14-16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 14-16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 14-16 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин