Эрүүл мэндийн тусламж авахад PCR шинжилгээ шаардлагагүй
2021-04-26

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд аль ч салбарт ажил болон хувийн шугамаар зорчих, үйлчилгээ авахад PCR шинжилгээ шаардаж байгаа билээ. Харин  иргэд эрүүл мэндийн салбараар үйлчилүүлэхэд PCR шинжилгээ шаардлагагүй болсон байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал н.Баттөр цахимдаа жиргэжээ. Тэрбээр "Цар тахлын халдварын нас баралтын 90 хувь нь 50-с дээш насны, архаг өвчтэй хүмүүс байна. Тусламж оройтож байгаа тул шинж тэмдгээр оношлох стратеги рүү шилжсэн. PCR хүлээх шаардлагагүй. Иргэн та өөрт эрсдэлтэй шинж тэмдэг илэрвэл аль ч эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжаар үзүүлэх боломжтой." гэжээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ХӨСҮТ-ийн шоучин Баттөр даргыг зайлуулаач ажлаа мэдэхгүй сошиалаар солиороод байхын Өөрсдөө авахгүй гээд байдаг биз дэээ Дарга нарын чрьсан хүнийг бол авчихнааа
2021-04-26