Монголын сэлэмчин охин олимпийн эрхийн тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
2021-04-27

 

Узбекистаны Ташкент хотноо туялзуур сэлэмний Ази, далайн орнуудын олимпийн эрхийн тэмцээн болж, манай улсаас эх орноо төлөөлөн ганцаараа оролцсон спортын мастер Батсайханы Амарзаяа хүрэл медаль хүртлээ.

 

Энэ жил 22 нас хүрч буй Б.Анхзаяа нь туялзуур сэлэмний төрлөөр тивийн тэмцээнүүдээс хамгийн өндөр амжилтыг үзүүлж, урьдчилсан шатанд 3 ялж, 3 ялагдснаар хасагдах шатанд долдугаар байраар шалгаран өрсөлдсөн юм. Тэрбээр Филиппиний Ханиел Абеллаг 15:3-аар илт илүүрхсэн бол медалийн төлөө хэсэгтээ нэг ч ялагдаагүй Виетнамын Нгуен Пон Кимийг 15:14-өөр ялсан. Гэвч хагас шигшээд Казахстаны Ултьяна Благанскаяатай тулалдаж эцсийн мөчид 15:14-өөр ялагдал хүлээлээ. Аваргын төлөө Сингапурын Кириа Тикана Абдул Рахман Казахстаны У.Благанскаяаг 15:12-оор ялснаар алтан медаль, олимпийн цорын ганц эрхийг авлаа. Харин манай тамирчинтай хамт Тайландын Кораван Тани хүрэл медалийн болзол хангажээ.

 

Эх сурвалж: МҮОХ

Shuud.mn
Сонин хачин
Udahgui, hussen amjiltandaa hurnee. Chamd gerelt ireeduin sxn zam bna. 2024 onii olympod oroltsohiin tuld onoodroos beltgeldee garaarai.
2021-04-27