Триатлоны Азийн аварга шалгаруулах тэмцээн Япон улсад амжилттай зохион байгуулагдав
2021-04-27

 

 

2021 оны 4 сарын 24 нд Япон улсын Хирошима аймгийн Хацикайчи хотод ээлжит Азийн триатлоны эрхийн төлөөх тэмцээнийг амжилттай зохион байгуулжээ.

 

Энэхүү тэмцээн нь 1992 оноос эхэлж Азийн триатлоны холбооноос зохион байгуулдаг нийт 35 орноос эрэгтэй 5, эмэгтэй 5 тамирчин эх орноо төлөөлж оролцох дүрэмтэй байдаг. Энэхүү тэмцээнд Япон улс илт давуу түрүүтэй бөгөөд Казакстан, Хятад улсуудын тамирчид удаалж түрүлсэн түүхтэй байдаг.

 

Энэ удаагийн тэмцээн коронавирусийн тархалтын хүнд цаг үед 2020 оны Токио олимптой холбож өндөр зохион байгуулалттай явагдаж дууслаа. 12 орны 58 тамирчин пара триатлон, элит эрэгтэй, эмэгтэй дараагийн өдөр насны ангилалын зэрэглэлтэйгээр явагдаж байна. Элит ангилалын гадаадад дотоодын бүх тамирчдыг 5 өдрийн турш зочид буудалд тусгаарлаж өрөөнд байршуулж өдөрт 2 цагийн дугуйн бэлтгэлийг ээлж дараалалтай хийж өөрсдийн өрөөндөө ганцаарчилсан бэлтгэл сургуулилт хийгдэж байгаа нь цаг үетэйгээ уялдсан тархалтыг дэлгэрүүлэхгүй сонгодог арга байлаа.Өдөр болгон эрүүл мэндийн тест онлайнаар авч, шүлсээр шинжилгээ хийж шалгаж байлаа. Иймэрхүү нөхцөл байдалтайгаар бүх тамирчдыг ижил орчинд байлгаж чадсанаар бүх тамирчдын аюулгүйг хангаж тэмцээн уралдааныг эрсдэлээс хамгаалж чадлаа.

 

Монгол улсаа төлөөлж Японд оршин суугч манай тамирчин Ц.Цэрэнбат өөрийн япон дасгалжуулагчтай хамтран эх орноо төлөөлж оролцсон байна. Энэхүү тэмцээн олимпын эрх авахад чухал оноо авдаг өндөр зэрэглэлийн тэмцээнд өөрийн эр зориг, бэлтгэл сургуулилтаа хангаж усан сэлэлтийн замаа амжилттай дуусгаж дугуйн замаа эхлүүлэх хугацаагүй болсон тул замаа зогсоох болсон юм.Триатлоны тэмцээнд тойрогоор идүүлэх буюу эхний тамирчин сүүлийн тамирчныг тойрогоор гүйцэж өнгөрөх үед тухайн тамирчин замаас хасагдах хатуу дүрэмтэй байдаг. Энэ удаагийн тэмцээнд улсынхаа нэрийг гаргаж хамгийн ахмад тамирчин нэртэйгээр 19 наснаас дээш залуу тамирчидтай өрсөлдсөн явдал нь монгол хүний эр зориг, авхаалж самбааг харуулж чадлаа.

 

 

Манай тамирчин цаашдын япон дахь тэмцээн уралдаанаа энэхүү туршлага амжилтаа ахиулахын төлөө хичээж 5 сарын 15,16нд болох Ёкохама триатлоны тэмцээнд насны ангилалд оролцохоор бэлтгэлдээ оржээ. Тэмцээний элит эрэгтэй ангилалд Японы тамирчид алт, мөнгө, хүрэл медаль авч, эмэгтэйчүүдэд Хятадын тамирчин алт, мөнгө хүрэл медалыг Японы тамирчид авлаа. Хятадын тамирчин алтан медаль авсан нь Японы багийн ахлагч өөрийн тактикийн алдаанаас болсон талаар уучлал гуйж дараагийн тэмцээндээ анхаарч ажиллах талаар мэдэгдэж байсан нь авууштай удирдагч байлаа. Мөн эрчүүдийн баг өмнө түрүүлж байсан тамирчинг байр эзлүүлэхгүй тактикаар эхний байруудыг авч чадсан нь Япончуудын багаар ажиллах чадварыг тодорхой харуулж байгаа нь энэ спортын хөгжилд нэгдсэн бодлого, алсын хараа хэрэгтэйг харуулж байна.

 

Мөн 5 эрэгтэй 5 эмэгтэй тамирчины бэлтгэл сургуулилтыг хангахын тулд 20хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж амжилт гаргах олон талын туслалцаа дэмжлэгийг үзүүлж чадаж байгаа нь олон улсад эх орноо мандуулах арга барил гэдгийг хөгжилтэй орны баг хамт олныг хараад ойлгож мэдэрлээ. Манай улс энэ тэргүүнд олон улсад өрсөлдөх хэмжээний залуу тамирчдыг бодлоготойгоор хөгжүүлж дэмжвэл хойч залгамж үе маань энэ сайхан өндөр зэрэглэлийн спортоор амжилт гаргах боломж байгаа гэж хувьдаа бодож явна. Эцэст нь энэхүү тэмцээнд оролцоход тусалсан Монголын триатлоны холбооны удирлага спонсор компани дэмжигчээр ажилласан Шинэ Монгол сургуулын удирдлага, Худалдаа хөгжлийн банкны Япон дахь салбар, Гоамарал брэндийг үйлдвэрлэгч нартай оролцсон тамирчинаас талархал илэрхийлж байна. 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин