Тувагийн нийслэлд согтууруулах ундаа худалдахыг хориглов
2021-04-27

ОХУ даяар тавдугаар сарын нэгнээс 10-ны өдрийг хүртэл "тавдугаар сарын баярууд"-ыг тэмдэглэх хүрээнд бүх нийтээр амрах юм. 

 

Энэ хугацаанд Тувагийн нийслэл Кызыл хотод худалдааны цэгүүдэд согтууруулах ундааны жижиглэн худалдааг хориглосон талаар Коммерсант сонин мэдээлжээ. Хязгаарлалт нийтийн хоолны үйлчилгээний газруудад хамааралгүй, гэхдээ баярын өдрүүдэд согтууруулах ундааг "борлуулалтаас татах" зөвлөгөөг кафе болон зоогийн газруудын эздэд өгсөн байна. 

 

Түүнчлэн, Хаврын  болон хөдөлмөрийн баяр,  Аугаа их эх орны дайны 76 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцож буй оршин суугчид биедээ шар айраг болон бусад согтууруулах ундаа авч явахыг хориглосон байна. Баярын өдрүүдэд энэхүү хязгаарлалтын хэрэгжилтэд хяналт тавихаар хууль сахиулах байгууллагын ажилтнууд хотоор эргүүл хийнэ гэж Кызыл хотын эрх баригчид анхааруулжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
тувачууд архийг ч цай шиг хэрэглэдэг гарууд даа баларсан юм
2021-04-27