Польш Зөвлөлт-Польшийн зэвсэгт нэгт ахан дүүсийн хөшөөг буулгажээ
2021-04-28


Польшийн өмнөд хэсэгт байх Чеховице-Дзедзице хотын төвд байх Зөвлөлт-Польшийн зэвсэгт нэгт ахан дүүсийн хөшөөг буулгажээ. Энэ талаар хотын цахим хуудсанд мэдээлсэн байна. 

 

"Коммунизм эсвэл тоталитар нийгмийг сурталчилахыг хориглох" тухай хуулийн заалтын дагуу хөшөөг хотын даргын шийдвэрээр буулгажээ. Туг барьсан Зөвлөлт болон Польшийн цэргүүдийн хөшөөг сууринаас нь буулгаж, нутгийн захиргаанд хамаарах "хаалттай нутаг дэвсгэр" рүү зөөвөрлөх гэнэ. 

Хотын зарим иргэд хөшөөг буулгахыг эсэргүүцэн, нэрийг нь "Дэлхийн хоёрдугаар дайнд амь үрэгдэгсдийн хөшөө" гэж өөрчлөн нэрлэх санал гаргасан байна. Энэ хөшөө нь урлагийн үнэт бүтээл тул буулгах ёсгүй гэсэн өргөх бичигт 215 хүн гарын үсэг зуржээ. Гэсэн ч эрх баригчид хөшөөг үлдээх саналыг хайхраагүй гэнэ. 

 

Польшийн эрх баригчид 420 гаруй Зөвлөлтийн хөшөө дурсгалыг буулгасан талаарх мэдээлэл өмнө нь гарч байлаа. 1997 онд Польшийн нутаг дэвсгэр дээр 561 хөшөө байснаас одоо 100 гаруй нь л үлдсэн байна.

 

Энд дуулгахад, 2017 оны долдугаа сард Польшийн Ерөнхийоөгч Анжей Дуда улс орон даяарх, цээж хөшөө, дурсгалын самбар зэргийг оролцуулаад Зөвлөлтийн бүхий л хөшөө дурсгалыг буулгах талаар тусгасан коммунизмыг сурталчлахыг хориглох тухай хуулийн шинэчилсэн найруулгад гарын үсэг зурсан юм. Түүнчлэн шинэ хуулинд сургууль болон бусад олон нийтийн байгууллагууд, барилга байгууламж, олон нийтийн объект, гүүр, талбайн нэрнээс коммунист агуулгыг хасах талаар тусгасан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ард:
пашистууддаа хядуулаад байж байхдаа тааарсан юм
2022-08-24
р:
польшид оросууд нээрээ муухай зүйл хийсэн
2021-04-29
45:
Европын хужаа
2021-04-29
Оросын фашизмаас чөлөөлж өгсөнд талархдаггүй юмаа гэхэд. Эх орныхоо төлөө тэмцэж алтан амиа өргөсөн ахмад үеэ үгүйсгэх нь юув дээ.
2021-04-28
Зөв:
Оросууд 39 онд Гитлертэй үгсэн Польш руу довтолсон
2021-04-28