Бээжин анх удаа тэрбумтнуудын дэлхийн нийслэл болжээ
2021-04-28

Өнгөрсөн оны дүнгээр Бээжин дэх тэрбумтнуудын тоо 100-д хүрсэн бол Нью-Йорк хотод 99 байгаа талаар Форбс сэтгүүл мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, жилийн дотор Хятадын нийслэлд 33 тэрбумтан шинээр төрсөн бол Нью-Йоркод энэ үзүүлэлт ердөө долоотой тэнцүү байгаа гэнэ. Гэхдээ Бээжинд 21 сая үн амьдардаг нь Нью-Йоркийн хүн амаас даруй 2.5 дахин их юм.

 

Бээжингийн хамгийн чинээлэг оршин суугч нь Жен Иминь бөгөөд тэрбээр ТикТокийг эзэмшдэг ByteDance компанийн үүсгэн байгуулагч аж. Түүний хөрөнгө 35.6 тэрбум доллараар үнэлэгджээ. Харин Нью-Йоркийн хамгийн чинээлэг оршин суугч нь тус хотын дарга асан, бизнесмен Майкл Блумберг бөгөөд түүний хөрөнгө 59 тэрбум ам.доллараар хэмжигддэг юм байна.

 

Хэдийгээр Хятадын Бээжин хот ийнхүү тэрбумтнуудын нийслэл болсон ч АНУ урьдын адил тэрбумтнуудынхаа тоогоор тэргүүлж байна. АНУ-д 724 тэрбумтан амьдардаг бол 698 тэрбумтан амьдардгаараа Хятад улс энэ жагсаалтын хоёрдугаарт бичигджээ. Харин үүний араас 140 тэрбумтантай Энэтхэг, 136 тэрбумтантай Герман, 117 тэрбумтантай Орос улс тус тус орсон байна.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Гэтэл улаанбаатар орон нутгийнхнаа хажуугаар ойрхон зөрөхөөр дээрэнгүй ханддаг
2021-04-29
Зочин:
алтан дээр суусан тэнэгүүд хажууд нь хөөрхийлөлттэй юм.
2021-04-28