COVID-19: Энэтхэгийн мутаци 17 оронд бүртгэгджээ
2021-04-29

Анх Энэтхэгээс илэрч байсан  B.1.617 коронавирусийн мутаци хэдийнэ 17 оронд илэрсэн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ.

 

Энэтхэгийн мутаци  В.1.617 нь Энэтхэг, Их Британи, АНУ, Сингапурт ихээхэн тархсан байна. ДЭМБ-ын мэдээлснээр, энэхүү мутаци нь Энэтхэгт тархаж буй SARS-CoV-2 вирусийн бусад хувилбаруудаас илүү хурдацтай тархдаг гэдэг нь судалгаагаар тогтоогдсон байна.

 

Өдгөө Энэтхэгт коронавирусийн халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж, тахын нөхцөл байдал нэн хүнд байгаа нь мутаци тархсанаас гадна олон нийтийн арга хэмжээ зохион байгуулсан, хүн ам нь коронавирусийн эсрэг дүрэм журамд хайхрамжгүй хандсан зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн гэж ДЭМБ үзэж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
odroos odort nemeglee gej too barimttai bicheech...odort 300 myanga garui haldvartai byren bus toogoor alban esnii toogooch gargah bolomjgui aimshigtai ayul uchruulj baina delhiid ene neg oron
2021-04-29