ШУУД: АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ бүртгэнэ
2021-04-29

 

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа маргааш эхэлнэ. АН-аас нэр дэвшигчдээ тодруулах ажиллагаа явагдаж байгаа юм. АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг:

 

-Хөл хорионы үед бид намын дотоод сонгуулийг хийлээ. Бид хуулийг үндэс болгон цахимаар үйл ажиллагаагаа явуулж байна. Нам дотроо Ерөнхийлөгчийн сунгааг хийж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг энэ сарын 30-ны өдөр явагдана. Санал хураалт тавдугаар сарын нэгний орой 22:00 цаг хүртэл явагдана гэв. 

 

АН-ын даргыг УДШ бүртгээгүй. Энэ талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

 

-УИХ-д суудалтай нам, эвсэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй. Өнөөдөр АН хуулийн дагуу УДШ-д бүртгэлтэй байгаа. АН аль нэг намтай эвсэл болохгүй. Төрийн сонгуульд оролцоно. АН-ын дотоод асуудал хамаарахгүй. Нэг асуудлаар хоёр баримт бичиг очсон учраас УДШ бүртгээгүй. Маргааны асуудал шийдэгдсэний дараагаар нэг талдаа гарна. 

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин
Партизан:
Энэ намын анхны хуралд оролцож,бас үүрийг нь хороондоо байгуулалцаж явав, АН тараад анхны МоАН төрөхөөрөө дахин мэндэлсэн нь дээр болов. Одоо 2 хуваагдсан, аль нь ч нэг л биш байна,нэг нь Зоригт баатар цол өгөх, нөгөө нь Баярцогт мэтийг өмөөрөх, бүр тараад дахин эмхлэн байгуулах,
2021-05-02
Зочин:
Алтанхуягийг нэр дэвшүүлвэл үр дүн гарах боломжтой байхаа.
2021-04-29
Чам шиг чавганц мэддэггүй юм байхаа.Хүзүүгүй хулгайчийн бууны нохой.
2021-04-29