“Шатаж” яваа С.Ганбаатарын санаархал
2021-04-30

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч болох том амбицтай. Тэрбээр “Би нэг л өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч болно” хэмээн мөрөөдөж яваа. Харин түүний энэ мөрөөдлийг МАХН-ын дарга Н.Энхбаяр нураачихлаа. МАХН, МАН-тай нэгдэж, Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч намын нэр дэвшигчийг дэмжихээ илэрхийлэв. Өөрөөр хэлбэл МАХН-аас С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүйг хэлчихэв. МАХН-ын даргын энэ алхам УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг “шатаалаа”. Энэ тухай тэрбээр “Шатаж байгаа. Хүмүүс ойрын үед “чи дуугаа өндөрсгөж битгий яриарай” гээд байгаа. Гэтэл өөрийн эрхгүй цаанаасаа дуу өндөрсгөөд байна. Би аль болох л намдуу ярих гээд байгаа. Гэхдээ л олон жилийн миний хөдөлмөр шүү дээ. Маш олон жилийн хөдөлмөр, боорлуулсан, зодуулсан, зодолдсон хэцүү, хүнд жилүүдийг өнгөрөөлөө” хэмээн хэвлэлд ярьжээ. Нэгэн цагт гар барьж нийлсэн Н.Энхбаяр даргаасаа тэр уурлаад саллаа. Уур бухимдал нь уугисан С.Ганбаатар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн даргалдаг АН-д элслээ.

 

Эрх ашгийн төлөө нам дамжиж явдаг түүнийг нэг намаас нөгөөд элсэж байгаад гайхах зүйлгүй. ХҮН-аас МАХН-д, одоо МАХН-аас АН-д ирлээ. Дараагийн сонгуулиар өнөөдөр муулж байгаа МАН-тайгаа нийлсэн байхыг ч үгүйсгэх аргагүй.

 

Тэр Монгол Улсын Ерөнхийлөгч болох ганцхан зорилготой. Энэ зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд сүнсээ ч худалдахад бэлэн байна. Тиймдээ ч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эсэх нь ч тодорхойгүй байгаа АН-д орлоо. Дахин нэр дэвших боломжгүй болсон Ерөнхийлөгч Х.Баттулгын талын АН-д элсвэл өөрт нь боломж олдож магадгүй хэмээн тооцоолсон нь тодорхой. Эрхэм гишүүн өөрийгөө Ерөнхийлөгч Х.Баттулгыг залгамжлан төрийн тэргүүн болно хэмээн мөрөөдөж яваа ч юм билүү.

 

Гэвч нэг АН-ынхан УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг хүлээн авсан ч нөгөө АН-ынхан түүнийг нэг нүдээрээ ч харахгүй нь тодорхой байна.

 

АН-ын дарга асан С.Эрдэнэ: ...Аливаа асуудлыг дүрмийн дагуу шийдвэрлэдэг байх ёстой! УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-аас гарч, АН-д элслээ гэжээ.  АН-д хэн нэг УИХ-ын гишүүн С.Ганбаатар гэж хүнийг элсүүлээгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна!! Дүрмийн бус хэсэг бүлэг хүмүүс АН-ыг төлөөлөх эрхгүй!!!

 

Хотын дарга асан Э.Бат-Үүл: Намд маань фэнгшү Ганбаатар элсэж. Дөнгөж ирмэгцээ Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэнэ. Үгүй байлгүй дээ?! 1-т Ерөнхийлөгчид нэр дэвшигчд тавих шаардлага хангахгүй, 2-т АН бол дуртай нь ирээд нэр дэвшээд явдаг хямд Motel биш, 3-т АН нь чавесчуудын нам биш,өөр мундаг олон нэр дэвшигчтэй!

 

АН-ын лидерүүдийн хэлснээс харвал С.Ганбаатар гишүүний АН-д ирсэн зорилго тийм ч амархан биелэхгүй нь. Бүр намын гишүүнээр ч хүлээн зөвшөөрөхгүй нь тодорхой байна. Гаднаас хүн оруулан сонгуульд нэр дэвшүүлэх нь бүү хэл, дотроо учраа олохгүй байгаа АН-д элссэн нь С.Ганбаатар гишүүний уур бухимдал хэрхэн шатаж яваагийн илрэл. Товчхондоо орох байх газраа олж ядан явахдаа О.Цогтгэрэлтэй гар барьчихлаа. Гэвч энэ түүнд шулуун зам биш.

 

АН-ын сунгаанд Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нар оролцохоо зарлаад буй. Могой гурав тасравч гүрвэлийн дайтай гэдэг шиг АН-ынхан 20 хуваагдсан ч нэр дэвших эрхээ С.Ганбаатарт өгөхгүй нь ойлгомжтой. Хаалгаар орж ирээд, шууд хойморт залрах боломж тийм амархан биш.

 

Тэр тэмцэгч байж ханасан гэнэ. Харин одоо сайн ялагч байхыг хүссэн учраас АН-ыг Ерөнхийлөгчийн суудалд хүрэх шат болгон ашиглахыг санаархлаа. Гэвч хувь тавилан хоржоонтой, АН-д С.Ганбаатараас гадна олон асуудал бий.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
баагий:
ийм худалч нөхдүүдийг л эрдэнэтийнхэн сонгоод байдаг юм эрдэнэтчүүд одоо ойлгоцгоож байгаа болвуу ёстой шал балай юмаа ккккк
2021-05-02
Зөв АН-д ганбаатар хэрэгүй. Айлын авгайн өвөр хэсээд өөоийн авгай ч байхгүйтэй адил
2021-04-30
zochin:
13-r zuund chi bol tolgoigyi
2021-04-30
zochin:
odoo boloichee barzgaraa
2021-04-30
irgen:
ene hyyramch bolij uzeesei
2021-04-30
Зочин:
Жинхэнэ үнэн нүүр царай нь гарч ирж байгаа нь энэ. Ганбаатар шударга бол нар баруун хойноос гарна шүү. Зарим оркууд худал нүүрэнд нь итгэчихсэн өрөвдөлтэй байх юм аа. Энэ новш ард түмний төлөө явлаа юу.
2021-04-30
Иргэн:
Ганбаатар маань 3 дахь намаа солих шиг болов. Ухаан эрүүл байна уу? Сэтгэцийн өвчтэй байх.
2021-04-30
natsag:
Butsal bgaa toson deer hevthed hezeech haldvar avahgui gem n hinshuunii uner saldgui ymaa gej maaramba aildvar hiilee
2021-04-30
Зочин:
Жинхэнэ ардчилал, шударга ёсны төлөө явдаг нэгнийгээ үмбүүнүүд нийлээд тамын тогооны үлгэр шиг доороос нь чангааж 3 дахь ч этгээлмйн бахыг хангах нь сайхан байдаг байх даа....
2021-04-30
ХН:
ҮҮДЭЭР ХӨӨГӨӨД ГАРГАНАА. ТООНООР ОРООД ТОГООТОЙ ӨРМӨН ДЭЭР БУУЧИХНАА ГЭЖ...
2021-04-30
ХН:
ҮҮДЭЭР ХӨӨГӨӨД ГАРГАНАА. ТООНООР ОРООД ТОГООТОЙ ӨРМӨН ДЭЭР БУУЧИХНАА ГЭЖ...
2021-04-30
Үүл арилбал Монгол цэлмэнэ.
2021-04-30
Эрүүгийн хуулиар торгуулийн ял авсан хүн нэр дэвших эрхгүй гэнэ ээ. Дур эзнээ голохгүй гэж. АН хэчнээн доройтлоо ч Ганбаатарыг нэр дэвшүүлэхдээ тулаагүй байлгүй дээ.
2021-04-30
Yag zov
2021-04-30
Зочин:
Энэ нохор уул нь ИЗННамд орох ггэд явж байхад женко дурак уруу татаад баллаад хаяллаа даа
2021-04-30
Зочин:
Естой их санаархасан хунд торийн жолоо буу атгуул гэдэг дээ одоо ганбаа болно цаашид ийм хуурамч нам сольсон хунийг ард тумэн дэмжихгуй баяртай зайллаа
2021-04-30
Yag zov
Irgen:
End Ganbaagiin buruu baihgyiee.uls turiig nam nereer ezelsen luivarchidiin huivaldaan shudarga temcegchiig Battulgatai adilhan shahaj baina.ard olnooroo demjih heregtei .bie daan ner devshih heregtei.
2021-04-30
Яг одоо бол Ганбаатар дэвшбэл Амаржаргал,Бат-Үүл хоёроос илүү санал авна даа. Яагаад гэвэл ард түмэн санал өгдөг шүү дээ. Учир нь ард түмэн юм ойлгох болоогүй байгаа.
2021-04-30
Иргэн:
Наад хүн чинь сэтгэцийн эмгэгтэй юм биш үү? Дамжаагүй нам, хөдөлгөөн гэж алга боллоо доо энэ амьтанд
2021-04-30
зочин:
Туйлбаргүй нөхөр юм даа. Ерөнхийлөгч болоод талбай дээр очиж хэвтчихээд өөрийгөө шатаана гээд улсыг минь дэлхийд шившиглэх, нүдний булай болгож мэдэх нөхөр шүү.
2021-04-30
Тэнэгтэж ханахгүй юм даа. Сэтгэцийн өвчтөн
2021-04-30
Togsgol ni irj baina
2021-04-30
БАТ-ҮҮЛ ЛУЙВАРЧНЫГ ШОРОНД ХИЙХГҮЙ ЯАСИЙМ БЭ? ГЭР ХОРООЛОЛЫН БАРИЛГАЖИЛТ САНХҮҮГЭЭР ХҮҮТЭЙГЭЭ ТЭР БУМ ТЭРБУМААР НЬ ЦОХИЧИХООД БАЙХАД МУУ ТЭНЭГ БАТТУЛГА ӨРШӨӨЖ Л БАЙДАГ
2021-04-30
bugd niilehgui bol mamang diilehgui sh tee, ork min dee
2021-04-30
yag durmiin daguu yavj baigaa sh tee, manan uvgun VVL shuuheer hereg ni yaagaad shiidegddeggui yum boloo,
2021-04-30
Зочин:
Ердөө сар гаруйхны өмнө л С.Ганбаатар МАХН-ын хүмүүст "би Баасанхүү болохгүй. Харин та нар Баасанхүү болчих юм гэж бодсонгүй" гээд л байсан. Гэтэл одоо хар. Баасанхүү шиг МАХН-с гараад АН-д орчихлоо. ккк
2021-04-30
Mongol:
Surch bolovsroh nasandaa 8 surguuli damjij negiigch tugsuugui hun odoo nam damjij yuchgui bolndoo. Hoer tuulai huusun hooson gedeg unen ug yuma
2021-04-30
bugd niilehgui bol mamang diilehgui sh tee, ork min dee