COVID-19: Дэлхий нийт Энэтхэгт гар сунгаж, Турк, Пакистаны нөхцөл хүндрэв
2021-04-30

 

Жон Хопкинсын их сургуулийн мэдээллээр, дэлхий даяар коронавирусийн халдварын тохиолдол 150 саяд хүрч, халдварын улмаас 3.1 сая хүн амиа алджээ. Халдвар болон нас баралтын үзүүлэлтээр АНУ урьдын адил тэргүүлж байгаа ч халдварын тоогоор хоёрдугаарт бичигдэж буй Энэтхэгтэй харьцуулахад Америкт нөхцөл байдал тогтворжсон байна.

 

Энэтхэгт халдварын оргил үе тохиох хол байна

 

Энэтхэгт хоногт бүртгэгдэх халдварын тоо дээд амжилт тогтоосон хэвээр байна. Өнгөрсөн пүрэв гарагт тус улсад хоногт 379.2 мянган халдвар бүртгэгджээ. Энэ нь 1.3 тэрбум хүн амтай улсад ч асар их тоо гэж эрдэмтэд өгүүлж байна. ДЭМБ-ын мэдээлснээр, сүүлийн долоо хоногт дэлхий даяар бүртгэгдсэн 5.7 сая халдварын тохиолдлын 38 хувь нь Энэтхэгт бүртгэгджээ.

 

Халдварын тоо ийнхүү эрчимтэй өсөж байгаа ч Энэтхэгийн Баруун Бенгалид орон нутгийн сонгуулийн сүүлийн шат явагдаж, сонгуулийн хэсгүүд дээр урт дараалал үүссэн гэнэ. Энэтхэгийн Жамму болон Кашмир мужийн 11 нутагт пүрэв гарагаас эхлэн даваа гарагийн өглөө хүртэл хөл хорих цаг тогтоосон байна. Энэ хэсэгт 3000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн нь 10 өдрийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт аж.

 

Вашингтоны их сургуулийн эрдэмтэд Энэтхэгт цар тахал өрнөх зураглалыг загварчлан гаргаад, тавдугаар сарын дунд үе хүртэл өвчлөлийн оргил үеийг давахгүй хэмээн таамагласан байна. Гэхдээ Энэтхэгт хүн бүр амны хаалт зүүж эхэлвэл нас баралтыг одооноос эхлэн бууруулах боломжтой гэж эрдэмтэд өгүүлжээ.

 

Цар тахал эхлэх үеэс л энэ улсад урьдчилан сэргийлэх арга хэмжээг албан журмаар биш гагцхүү зөвлөх байдлаар хэрэгжүүлж байсан бөгөөд өнөө хэр нь олон нийтийн арга хэмжээнд амны хаалтгүй хүмүүс дийлэнх нь байдаг гэнэ.

 

Олон улсын эв нэгдэл 

 

Эрдэмтэд Энэтхэгийн нөхцөл байдалд анхаарахыг олон улсад хандан эртнээс уриалсаар байсан юм. Улмаар энэ долоо хоногт Их Британи, Ирланд, Герман, Сингапур, Австрали, ОХУ, Канад гэсэн орнууд Энэтхэг рүү респиратор, уушгины хиймэл амьсгалын аппарат, хүчилтөрөгчийн нөөц зэрэг нэн шаардлагатай бүтээгдэхүүн бүхий хүмүүнлэгийн тусламж илгээжээ.

 

Оросын тухайд, Оросын Онцгой байдлын яамны хоёр онгоц хүмүүнлэгийн ачаа ачин яаралтай нислэг үйлдэж, пүрэв гарагт  Дели хотод газардсан. Харин Канад улс Энэтхэгт 10 сая долларын тусламж үзүүлсэн бол Өмнөд Солонгос эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх хэлэлцээг Энэтхэгтэй хийж байгаа аж.

 

Британийн анхны хүмүүнлэгийн ачаа өнгөрсөн мягмар гарагт Дели хотод ирсэн бөгөөд Британи цаашид ч тусламж нийлүүлсэн хэвээр байх гэнэ.

"Өмнө нь Энэтхэг улс бусдад туслаж байсан, харин одоо бид энэ улсад туслах ээлж. Бид энэ тулаанд ялна" хэмээн ханхүү Чарльз мэдэгджээ.

 

Пакистанд ч байдал хүнд

 

Энэтхэгтэй хөрш зэргэлдээ Пакистанд ч байдал нэн хурцадсан байна. Энэ улсад лхагва гарагт 200 хүн ковидын улмаас нас барсан нь урьд өмнөхтэй харьцуулахад хамгийн өндөр үздүүлэлт юм.

 

Улмаар утс улсын эрх баригчид 20 хот, бүс нутагт ирэх долоо хоногоос хатуу хөл хорио тогтоохоор болжээ. Өмнө нь тус улсын эрх баригчид эдийн засгийг боомилно гэсэн шалтгаанаар хатуу хөл хориог байнга эсэргүүцэж байсан. Гагцхүү сөрөг хүчний төлөөлөгчид удирддаг мужуудад л хязгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлж байжээ. Гэсэн ч өнөөдөр байдал хүндэрсэн тул эрх баригчид хатуу байр сууринаасаа ухарч, хатуу хөл хорио тогтоохоор болсон байна. 

 

Турк хатуу хөл хорионд бэлдэж байна

 

Пүрэв гарагийн оройноос Турк улс анх удаа улс даяар хатуу хөл хорио тогтоолоо. Ингэснээр хүмүүс гагцхүү хүнс авах эсвэл эмчид үзүүлэх зорилгоор л гэрээсээ гарч болох юм. Энэ хугацаанд дунд сургуулиуд хаагдаж, хот хооронд зорчихын тулд эрх баригчдаас тусгай зөвшөөрөл авах шаардлагатай. 

 

Хөл хорио тогтоохоор зарласны дараа Туркийн иргэд дэлгүүр, худалдааны төвүүдийг олноор зорьж, Стамбулын төв болон бусад хотуудад хүмүүсийн хөдөлгөөн эрс нэмэгдэн, дэлгүүрүүдийн ачаалал нэмэгдэж, зам дээр түгжрэл үүссэн байна. Хөл хорионы үеэр согтууруулах ундаа хориглох тул олон хүн энэ төрлийн бүтээгдэхүүнийг нөөцлөн авч эхэлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Choch chin gehiimuu kkkk
2021-05-02
Зочин:
Мөнгө тараасны маргааш л хүмүүс хоолгүй турж үхлээ гээд бхын иргэдийн амьдрал хүнд байгаан үнэнч арай
2021-04-30
zochin:
choolgui mongogui chorioond ich udaj bna,bid ch zovj bna
2021-04-30
Choch chin gehiimuu kkkk
монгол:
Энэ тэнд хүнд байна гамшиг боллоо гэх юм бид өөрсдөө гамшиг болоод бна бүтэн сар хатуу хөл хорио эдийн засаг дампуурсан жирийн иргэд хоолгүй хонож эхлэж бна!!!
2021-04-30