Ерөнхийлөгчийн сонгууль-2021: Нэр дэвшигчээ тодруулахаар "нам эвсэж, сэм хуйвалдах" ӨДРҮҮД
2021-04-30

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна. Хуулиараа “Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 40 хоногийн өмнө эхлүүлж, гурав хоногийн хугацаанд дуусгах” заалттай. Тиймээс дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын хоёрны хооронд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох намууд нэр дэвшигчээ тодруулна. Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай МАН, МАХН, АН, “Зөв хүн-элекотрат” эвслээс нэр дэвшүүлэн өрсөлдөх эрхтэй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд дараах шаардлагыг тавьж байгаа. 

 

ҮХЦ-ийн хоёрдугаар дүгнэлтээр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан эрхмүүд дахин нэр дэвших эрхгүй болсон. УИХ ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн авч,  тогтоол баталсан бөгөөд уг тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй, харин холбогдох хуульд өөрчлөлт оруулан баталсан билээ. Тиймээс өнөөдөр Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүлэхэд хууль эрхзүйн ямар нэг зөрчилгүй болсон. Басхүү Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох намуудын тухайд өөр өөрсдийн шийдвэрт хүрээд байгаа.

 

МАН, МАХН-ын хамтын ажиллагаа хэр үргэлжлэх нь Н.Энхбаяраас хамаарна

 


эрх баригч хүчнээс МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр дэвшин олон нийтэд аль эрт тодорхой болсон. Тэгвэл угшил нэгтэй МАХН эрх баригч хүчинтэй хамтран ажиллаж гэрээ байгуулж, энэ удаагийн сонгуульд нэгдэж орохоо албан ёсоор зарлалаа. Ингэхдээ МАХН-д эрх баригч хүчнээс УИХ-ын нөхөн сонгууль болон Шадар сайд, Эрчим хүчний сайдын суудлыг өгөх тохироо хийгдсэн гэх бор шувуу нисч байгаа. Улс төрд аль аль талын эрх ашигт нийцэж байж нэгдэнэ. Гэхдээ МАН, МАХН-ын хамтын ажиллагаа хэр хугацаанд үргэлжлэхийг таашгүй. Энэ нь МАХН-ын дарга Н.Энхбаярын үйлдлээс шалтгаална.

Улс төрийн алсын хараатай Н.Энхбаяр дарга өөрийнхөө л шийдэл, шийдвэрийг дагадаг, бусад хамааралгүй. Тэр жил АН-тай 10 жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж байсан. Гэхдээ гэрээний бэх нь хатаж амжаагүй байхад Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас нь төдийгүй намын даргаас нь “унагасан”-аар урт хугацааны хамтын ажиллагаа дуусгавар болж байсан түүхтэй.  

Ямартай ч угшил нэгтэй хоёр нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэгдэн оролцож, МАН-аас нэр дэвшигчийг МАХН дэмжихээр боллоо.

 

АН эвлэрэх үү 

 

 

Сөрөг хүчин АН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нь нээлттэй. Харин хоёр талд гарсан асуудлаа нэгтгэж, нэг цул болоогүй нөхцөлд УДШ ч, СЕХ ч хоёр нэр дэвшигчээс сонголт хийхгүй.

 

Хуулиараа нэг нэр дэвшигч, нэг материал өгөхийг шаардах нь зүй ёсны асуудал. Харин нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаж байгаа энэ гурав хоногт дотоод асуудлаа давхар шийдэж, нэгдсэн байр суурь хүрэх зайлшгүй шаардлага үүсч байгаа. Хэн нь намын даргаар сонгогдож, хэнийг Ерөнхийлөгчийн  сонгуульд нэр дэвшүүлэхийг  АН-ын эвлэрэл шийднэ. 

 

Парламент дахь МАХН-ын ганхсан суудал

 

 

Нөгөөтэйгээр МАХН парламентад суудалтай эсэх эргэлзээ үүслээ. МАХН-аас УИХ-д сонгогдсон С.Ганбаатар намын гишүүчлэлээсээ татгалзаж, сөрөг хүчин АН-д элссэн. Ингэснээр МАХН-парламентад суудалгүй боллоо. Гэхдээ С.Ганбаатарын АН-д элссэн нь эргэлзээтэй. Дотооддоо бутарч хоёр талцсан сөрөг хүчин АН өнөөдөр хоёр даргатай, хоёр даргын хэнийг нь ч УДШ ёсчлоогүй байгаа. Дотоод маргаанаа шийд гэсэн чиглэлийг УДШ-ээс өгсөн. Гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар С.Эрдэнийн талынхан нэр дэвшигчээ бүртгээд эхэлсэн бол Ц.Тувааны талынхан ҮБХ-гоо хуралдуулж, УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг гишүүнээр төдийгүй УИХ дахь бүлэгтээ элсүүлсэн. Харин АН-ын дарга С.Эрдэнэ АН-ын гишүүнээр С.Ганбаатарыг бүртгэж, батлах олгосныг хууль бус гэж үзсэн. Тиймээс С.Ганбаатар МАХН-ын гишүүнээс татгалзсан ч АН-ын гишүүн гэхэд түдгэлзсэн байдалтай байна.

МАХН-ын дарга Н.Энхбаярын МАН-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, нэгдсэн нь С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн  сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ үгээр бус үйлдлээрээ илэрхийлээд зогсохгүй, намынхаа парламент дахь ганц суудлаа ч үл тоосон, улс төрийн шинэ нүүдэл хийсэн. Учир нь ирэх намар УИХ-ын нөхөн сонгуулиар хүний бус өөрийнх нь хүн гишүүнээр сонгогдох тохироогоо нэгэнт хийж, эрх баригч хүчний өндөрлөгөөс мишээж байгаа.

 

Харин С.Ганбаатар АН-д элссэнээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэсэн үг биш. Өөрсдөө дотроо Ерөнхийлөгч болохоор арсалдаж байхад гаднаас ирсэн хүнийг тодруулна гэж гонжийн жоо. МАХН-ын дарга Н.Энхбаярт гомдсондоо л “матрын нулимс” дуслуулан АН-д элссэн С.Ганбаатар шинэ намынхантайгаа үзэл баримтлалаараа ч таарах нэгэн бус.

 

Парламент дахь гуравдагч хүчин “Зөв хүн-элекотрат” эвслийн тухайд үйл ажиллагаагаа нам жимхэн явуулж байна. Тэд Ерөнхийлөгчөө захиалахаар олон нийтээс санал авсан. Тиймээс тавдугаар сарын хоёронд олон нийтийн захиалсан гэхээсээ тус эвслийн сонгосон эрхэм тодорно. Ийнхүү ирэх амралтын өдрүүдэд улс төрийн намууд нэр дэвшигчээ тодруулахаар нам эвсэж, сэм хуйвалдан улс төр ид буцална.

Н.Энхбат 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
АН:
AH гэж нэг шившиг бнаа
2021-05-02
АН та нар одоо маргаж талцахаа татаж үз. Эс тэгвээс дараа дараагийн сонгууль та нарынх биш болно шүү дээ. Намын дүрэмдээ Ерөнхийлөгч, УИХ-д доод тал нь 5 жил АН-ын гишүүн тасралтгүй байж, гишүүний үүрэг, удирдлагад ажилласан хүн нэр дэвших эрхтэй гээд оруулж болдоггүй юм уу сонгууль болохоор л буцахдаа залав гэдэг шиг юм болох юм
2021-05-02
Зочин:
МАХН-н гишүүчилэлээсээ татгалзлаа.баяртай
2021-05-02
Зочин:
Энэ анам одоо хурдан шиг нэгдээд хунээ тодруулах хэрэгтэй шуу дээ МАНам бол харин маш зов нэгдэж нэг цул болж орж бна амжилт хусье
2021-05-01
Tegnee.
2021-05-01
ХҮН-С ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ СОНГОЦГООЁ:
СҮҮЛИЙН 30-Д ЖИЛД АН, МАН ТӨРИЙН ҮНДСЭН ЭРХ МЭДЭЛД БАЙСААР ИРЭВ. ОДОО ХҮН-С ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ СОНГОЖ, ИРЭЭДҮЙ, ҮР ХҮҮХДҮҮДДЭЭ ИТГЭЛИЙН ГЭРЭЛ ГЭГЭЭ БИЙ БОЛГОЦГООЁ. ДЭМЖЭЭРЭЙ
2021-05-01
Tegnee.
Nam bus irgen:
Uneheer ner tsever hulgai hiigeegui hun negeegen beer alga. Argagui l 30-n jil eeljilj tur barihdaa ihiig idej tsusaltsgaasan bna lalruud.
2021-05-01
Хүүрийнсүг сдаа л биш бол чөтгөр ч байсан яаахав
2021-04-30