Л.Оюун-Эрдэнэ: Вакцин татан авалтад зарим улстөрчдийн хариуцлагагүй асуудал нөлөөлсөн
2021-05-02

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нар орон нутаг руу вакцины түгээлтийг эрчимжүүлэх үйл ажиллагаанд оролцлоо.

 

Өнөөдөр 11 аймаг руу 93,000 тун вакцины тээвэрлэлтийг цагдаагийн хамгаалалттайгаар түгээж  байна. Хөдөө орон нутагт 18-50 насны 808,284 хүн, 50-аас дээш насны 305,950 хүн амьдарч байгаагаас 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 50-аас дээш насны иргэдийг вакцинжуулах ажлыг эхлүүлсэн. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комисс дархлаажуулах үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, 2021 оны 7 дугаар сар гэхэд хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэдийг бүрэн вакцинжуулж дуусахаар зорьж буй.

 

21 аймгийн хүн амыг ялангуяа 50-аас дээш насныхныг нэн тэргүүнд вакцинжуулахаар 2021 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд 11 аймагт вакциныг дараах байдлаар түгээгээд байна.

Үүнд:

  • Архангайд 7,200 тун,

  • Говьсүмбэрт 4,000 тун,

  • Өмнөговьд 18,200 тун,

  • Орхонд 10,000 тун,

  • Төв аймагт  13,100 тун,

  • Булганд 14,441 тун,

  • Сүхбаатарт 8,000 тун,

  • Хэнтийд 7,200 тун,

  • Говь-Алтайд  12,800 тун,

  • Дундговьд  4,400 тун,

  • Өвөрхангай аймагт  22,000 тунг тус тус хүргүүлсэн.

 

Өнөөдөр нэмж:

  • Өмнөговьд 14,000 тун,

  • Сүхбаатарт 8,000 тун,

  • Ховд аймаг 13,000 тун,

  • Архангайд 10,000 тун,

  • Говьсүмбэрт 4,000 тун,  

  • Баянхонгорт 10,000 тун,

  • Хэнтийд 6,000 тун,

  • Дорноговьд 13,000 тун,

  • Төв аймагт 6,000 тун,

  • Дундговьд 5,000 тун,

  • Дархан-Уулд 4,000 тун нийт 11 аймгийн 18 эмнэлгийн машин, 7 цагдаагийн машинаар 93,000 тун вакцин түгээгдэнэ. Зарим алслагдсан аймгууд руу мөн нэмж илгээхээр бэлтгэж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

 

-Монгол Улсын Засгийн газрын эн тэргүүний зорилго нь иргэдээ вакцинжуулах бөгөөд боломжит хувилбаруудыг судалж, вакцинжуулалтыг идэвхжүүлж байна. Одоогоор зорилтот бүлгийнхээ 43%-ийг вакцины эхний тунд хамруулаад байна. Өнөөдрөөс орон нутагт вакцинжуулалтыг эхлүүлэх боломжтой боллоо. Хамгийн чухал нь орон нутагт хүйтэн хэлхээний бүрдүүлэлтийн асуудал амаргүй байгаа тул хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарч ажиллавал тустай. Орон нутгийн иргэдээ вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Бид зургадугаар сарын 1-н гэхэд орон нутгийн иргэдээ коронавируст халдварын эсрэг эхний тунгийн вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн. Ингэж чадвал долдугаар сарын 1-н гэхэд хоёр дахь тунг хийх боломжтой болно. Вакцины нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад Засгийн газар хичээн ажиллана.

 

Хөл хориотой байгаа учир бид цэгээ нэмэгдүүлсэн. Нийслэлийн иргэд вакцинжуулалтдаа хамрагдах нь зүйтэй юм. Вакцинжуулалтаа татан авахын тулд бид бүхий л талаараа ЭМЯ-аа татан авчирсан. Бид вакцин үйлдвэрлэгч улс биш. Дунд нь тасалдсан. ЭМЯ 300 мянган тунг 300 хүнд хийх үү, 150 хүнд хийгээд бусдыг нь хадгалах уу гэдэг асуудал үүссэн. Бид өнгөрсөн 100 хоногт том давалгаатай нүүр туллаа. Иргэд ухамсартай байж, цаг алдахгүй, иргэн бүхэн хичээх хэрэгтэй. 

 

Ерөнхийлөгчийн сонгуульдаа бид хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Гэвч нийгмийн хөөсрөл бий болж байна. Вакцинжуулалт руу улстөржиж байна. Вакцин татан авалтад зарим улстөрчдийн хариуцлагагүй асуудал нөлөөлсөн.  Шаардлагатай бол тэр улстөрчдийг зарлана. Иргэдийн амь настай холбоотой энэ үед буруу мэдээлэл өгөх нь эх орноосоо урвасан асуудал. Вакцинжуулалтыг саатуулан улс төрийн алиа салбадайнуудыг нэрлэнэ хэмээв. 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин
2 tag hulduu garuud
2021-05-04
urvasan humuusee zarlana uu, henii yunii erh ashig baigaa bolood tag baigaan bee, huduunii hog yum
2021-05-04
Эх орноосоо урвасан хүмүүс нь та нар өөрсдөө байх шүү
2021-05-03
Хүүхэдэрхүү царай гаргасан гар бас Мэнгэтээс их юм суржээ бас
2021-05-03
Зочин:
Улиг болсон Батлага Женко л биз дээ. Хөдөөний бацаан нар чингэж гөрдөж бусдыг матаж явахгүй шүү. Иргэд эх орон хуулиас яаж урвахыг улсаараа харлаа. Буруу болгонноо бусад руу чихэх засаг барьж байж арчаагүй ацнууд юмаа.
2021-05-02
Зочин:
Хэнийг шантаажлаад байгаан
2021-05-02
уншигч:
амарсайхан сумьяа хоёх маш маш маш муу ажилласан.
2021-05-02
2 tag hulduu garuud
уншигч:
ингэж тэнэгтэх тусам чинь хүмүүс холдоно шүү. яасан бяцхан тархитай хүмүүс вэ. наад захын юм мэдэхгүй аашлаад л ямар хүүхэд биш дээ
2021-05-02
зочин:
амарсайхан та хоёр дэндүү их хариуцлага алдсан шүү. цагаан сарын дараа шат дараалалтай юмаа нээхгүй яаж залгай хаялаа. аль дээр оросууд вакцин өгч болно гэхэд таг дуугай байснаа гэнэт баахан хятад вакцин авчраад ямар ч тайлбаргүй шуул шахаал эхэлсэн. хүмүүс үхээд байхаар айсандаа хийлгэцгээсэн хөөрхий. бие муутай вакцин хийлгэвэл яах бол гэж айсан хүмүүс маш их байгаа гэтэл ямар ч тайлбар мэдээлэл байдаггүй. тэгээд одоо загнаад байгаа юмуу заналхийлээд байгаа юм уу амарсайхан та хоёр сав л хийвэл буслаас буруу хайхгүй жаахан тавьтартай авиртай л байгаарай загнаж зандруулдаг хүмүүс чинь мөрөөрөө амьдарч байгаа ард түмэн л лав биш шүү
2021-05-02
чи улс төр ярихгүй байж болохгүй юу юун ерөнхийлөгчийн сонгуульдаа хүндэтгэлтэй хандах ковидыг тараачихаад ерөнхийлөгчийн сонгуульд санал өгүүлэх гээд вакцинаа хуваарилж байгаам байна
2021-05-02
Зочин:
Тийм хүнийг мэдэжтбайгаад хэлэхгүй бол бас хуультай шүү дээ
2021-05-02
Ерөнхийлөгчийг буруутгах санаатай юм байна. Алтанхуяг Энхбат хоёрын нэгийг гаргах нь зөв шүү монголчуудаа.
2021-05-02
ZOCHIN:
ӨӨРСДӨӨ БЭЛТГЭЛ ХАНГААГҮЙ, НАМЫНХАА 100 ЖИЛИЙГ ХИЙХ ГЭЖ ХАМАГ ХОРИО ЦЭЭРИЙГ ТАВЬЖ БАЙЖ ИЙМ БАЙДАЛД ОРУУЛЧААД ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА БОЛЖ ЖҮЖИГЛЭЭД ӨВЧИНГ ХҮРТЭЛ УЛС ТӨРЖҮҮЛЖ АРЬСАА ХАМГААЛАХ ЮМ. ХҮҮКДЭЭ ЗОДУУЛЖ БАЙХДАА ТААРСАН АМЬТАН БЭЭ,
2021-05-02
Teneg dursk be??
2021-05-02
Оюуукаа чи одоо хэдэн хүн нэмж үхүүлэх гэж бн муу хүүхэлдэй бацаанаааа чёрт
2021-05-02
Teneg dursk be??
100 ХҮН ГАРААД ЯВЖ БАЙНА ААН ЧИ ЧИНЬ ЭНЭ КОРОНАГ АЛДЦАН ХҮН БИЗДЭ АМАРАА ОЮУМАА ХҮҮКЭЭ ЧИНИЙ ТАВЬСАН ХОЁР НАЙМААЧИН ЖУЛДРАЙ НУСГАЙ БАЙЦААНУУД ХАР КОВИДООР АЛДСАНААС БОЛЖ ХЭЧНЭЭН ААВЫН ЭЭЖИЙН ЭМЭЭ ӨНГӨРВӨӨ ЗУУРДААР
2021-05-02