ДЭМБ-аас файзер вакциныг 16-аас дээш насны хүүхдүүдэд хийх боломжтой гэжээ
2021-05-03

 

ДЭМБ-аас файзер вакциныг 16-аас дээш насны хүүхдүүдэд хийх боломжтой гэжээ. Харин бусад вакциныг хүүхдэд хийхийг зөвлөөгүй байна. Тиймээс насанд хүрэгчид дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, вакцины хоёр тунгаа хийлгэчихвэл хүүхдүүдэд халдвар тараах эрсдэл буурна гэдгийг Эрүүл мэндийн яамны газрын дарга Л.Энхсайхан хэлж байна. 

 

Мэдээлэл дутуу судлагдсан шалтгаанаар файзер вакциныг жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүдэд хийхгүй байгаа аж. Мөн дархлаа султай, ДОХ-ын халдвартай хүмүүсийн хувьд нэмэлт судалгаа хийгдэж буй гэнэ. 

 

Shuud.mn
Сонин хачин